Yearly Archives: 2023

September, 2023

  • 12 September

    Т.Аюурсайхан:Олон сар нүүрсний хэрэгт холбоотой мэтээр гүтгүүллээ

     “Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой”-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр  болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан “Үнэн бодит мэдээллийг олон нийт мэдэх эрхтэй. Удахгүй нүүрсний гэх хэргийн сонсгол болно. Тийм учраас сонсголоор ямар хүмүүс холбоотой, ямар асуудал байгаа, ямар шатандаа яваа гэдгийг …

  • 12 September

    Зөвлөгөө:Намрын улиралд адууны махнаас татгалз

    Монгол орон нь хуурай, эрс тэс уур амьсгалтай учраас монгол малын мах бүлээн чанартай, шингэхэд хялбар байдаг. Махыг улиралдаа зохицуулан хэрэглэх нь эрүүл мэндэд тустай. Тухайлбал, өвлийн улиралд хүний ходоодны галын илч сайн байдаг учраас адуу, хонь, үхрийн махыг хэрэглэвэл сайн. Хавар, намрын улирал нь халуун мөн чанартай учраас адууны махыг идэж болохгүй. Хавар, намар адууны махыг идсэнээр шарын махбод …

  • 12 September

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын 2023 оны есдүгээр сарын 12. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Намрын тэргүүн цагаан бич сарын 28. Ангараг гараг. Үнэг одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 6 цаг 28 минутад мандан, 19 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг …

  • 12 September

    Улаанбаатарт өдөртөө 18-20 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна. 2023 оны 09-р сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно, бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 14-16 …

  • 11 September

    Л.Оюун-Эрдэнэ: Ирэх онд Дорноговь, Өмнөговь аймаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвтэй болно

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дундговь аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлтэд оролцож үг хэллээ. “Дорноговь, Өмнөговь аймаг ирэх онд ийм төвтэй болно. Цаашид Засгийн газраас 21 аймаг, есөн дүүрэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв байгуулна” гэдгийг Ерөнхий сайд дурдлаа. Тэрбээр Ховд аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлтэд оролцох үеэрээ МАН УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх …

  • 11 September

    Ч.Батзориг: Иргэдийг хувийн унаагаар бус, нийтийн тээврийн хэрэгслээр зорчихыг уриалж байна

    Яармагийн замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэл зорчиход зориулан чөлөөлсөн. Ингэснээр 12-14 км/цаг байсан автобусны хурд 16-18 км/цаг болж нэмэгдэж, өдрийн цагаар 20-21 км/цаг болжээ. Энэ талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг мэдээлэл өглөө. Тэрбээр”Нийтийн тээврийн зорчилтыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Наадамчдын өргөн чөлөөний нэгдүгээр эгнээний 7.2 км замыг автобус явахад зориулан чөлөөлсөн. Энэ …

  • 11 September

    Ганга нуурыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсац сайжруулах төслийн II шат эхэллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Ганга нуурыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсац сайжруулах төсөл”-ийн багийн гишүүд болон Сүхбаатар аймаг, Дарьганга сумын Засаг дарга болон холбогдох яам, агентлагуудын удирдлагыг  хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч ширгэхдээ тулаад байсан нуурыг хамгаалах ажлыг 2016 онд Ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн нь үр дүнгээ өгч, усны түвшин 2005 оны түвшинд хүрээд байна. Тухайлбал 2020 онд нуурын ус 30-40 …

  • 11 September

    Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчдад урамшуулал гардуулав

    Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчид болон сурагчдаа  амжилттай бэлтгэсэн олимпиадыг зохион байгуулах хороодод Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэрэмжит урамшууллаа гардууллаа. Олон улсын олимпиадын алтан медальтныг 11 сая, мөнгөн медальтныг 7 сая, хүрэл медальтныг 4 сая, тусгай байрын эзнийг 1 сая төгрөгийн шагнал дагалдаж байна. Мөн сурагчдаа амжилттай бэлтгэсэн Монголын олимпиад зохион байгуулах хороо тус бүрийг 10 сая төгрөгөөр …

  • 11 September

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 207 хэргийг шүүхэд шилжүүлжээ

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 9 дүгээр сарын 04-нөөс 08-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 32.185, мөрдөн байцаалтын 2401 хэрэгт хяналт тавьж, нийт 207 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал: – “Мал эмнэлгийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байсан Д.У, нягтлан бодогч Г.Б …

  • 11 September

    Г.Золзаяа: Өсвөр насны хүүхдийн үйлдсэн гэмт хэрэг жилээс жилд өсөх хандлагатай байна

    Өсвөр насныхан олноороо нийлж дарвин гэмт хэрэгт холбогдох явдал нэлээд гардаг. Тэдэнд холбогдох гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал, үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг УЕПГ-аас судалжээ.Энэ талаар тус газрын  Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Золзаяатай ярилцлаа. -Хүүхдүүд холбогдсон гэмт хэргийн талаар танай хэлтсийнхэн судалсан байна. Өсвөр насныхан гэмт хэрэг, зөрчилд хэр их холбогдож байна вэ? – Хэрэг …

  • 11 September

    “ХАНЖОУ – 2022” Азийн наадамд оролцох баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо

    “Ханжоу – 2022” Азийн XIX наадам хөшгөө нээхэд 12 хоног үлдээд байна. Энэ удаагийн наадамд 45 Үндэсний олимпын хорооны баг тамирчид 40 спортын 61 төрөлд ур чадвараа сорих бол Монголын баг 34 спортын 36 төрөлд 400 гаруй тамирчин, 200 гаруй дасгалжуулагч, албаны хүмүүс, нийт 600 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцох билээ. “Ханжоу – 2022” Азийн наадамд оролцох Монголын баг тамирчдад  хүндэтгэл …

  • 11 September

    Тяньжинаас Замын-Үүд, Алтанбулаг боомтоор дамжин ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл тээвэрлэлт хийх боломж бүрдлээ

    Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах Монгол, Орос, Хятад гурван талын Хамтарсан хорооны III хурлыг зохион байгууллаа. Хурлаар Азийн авто замын сүлжээний АН-3 болон АН-4 чиглэлийн авто замаар олон улсын ачаа, зорчигч тээвэрлэлтийг эхлүүлэх, мөн Бүгд Найрамдах Киргиз Улсыг Монгол, Орос, Хятадын хооронд байгуулсан “Азийн авто замын сүлжээгээр олон улсын …

  • 11 September

    Венецийн кино наадмын шилдэг эрэгтэй жүжигчнээр Б.Тэргэл шалгарлаа

    80 дахь удаагийн Венецийн кино наадмын шилдэг эрэгтэй жүжигчнээр “Сэр сэр салхи” уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн Б.Тэргэл шалгарлаа. Найруулагч П.Лхагвадуламын “Сэр Сэр Салхи” уран сайхны кино нь Соёлын яам, Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлийн “Кино урлагийг дэмжих сан”-аас тодорхой хэсэгт санхүүгийн дэмжлэг үзүүлсэн кино бүтээлүүдийн нэг билээ. Энэхүү бүтээл нь  80 дахь удаагийн Венецийн Олон улсын кино наадамд …

  • 11 September

    Ханбогд Кашимер “Парис 2024”, “Канвон 2024” олимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг урлана

    Монголын үндэсний олимпын хороо болон Ханбогд Кашимер ХХК хооронд хамтран ажиллах гэрээ байгуулах ёслол Олимпик хауст боллоо. Гэрээнд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ханбогд Кашимер ХХК-ийн Сүлжих үйлдвэрлэл эрхэлсэн захирал Д.Нямтунгалаг нар гарын үсэг зурав. Гэрээний хүрээнд Ханбогд Кашимер ХХК нь МҮОХ-ны Алтан түнш болж байгаа бөгөөд, “Канвон 2024” Залуучуудын өвлийн IV Олимп болон “Парис 2024” Зуны XXXIII Олимпын наадамд …

  • 11 September

    Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянбогд хайрхныг улсын тусгай хэрэгцээнд авна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймгийн иргэдтэй уулзаж, “Шинэ сэргэлт” илтгэлээ танилцуулж, тэдний санал хүсэлтийг сонслоо. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлсний дүнд 2022 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 52,9 их наяд төгрөг байсан бол 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 62,4 их наяд төгрөг, экспортын орлого 13,1 тэрбум ам.доллар, төсвийн орлого 21,9 их наяд төгрөг болж, анх удаа давж биеллээ. Ингэснээр цалин, …