Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, Тэргүүн дэд дарга С.Баярцогт болон дэд дарга нар мэдээлэл хийлээ. Ардчилсан намын дарга Л.Гантөмөр “Ардчилсан нам дундаж давхаргыг бий болгохын төлөө өнгөрсөн хугацаанд хийсэн, ажилласан. Бид шинэчлэл, туршлагыг хослуулна. Гэхдээ шинэчлэл нь давамгайлах болно. Намын гишүүдийн гаргаж байгаа саналыг 3 том зүйл дээр багцлаад байна. Эв эетэй байх, Шинэчлэл хийгдэх, Төрийн …
Yearly Archives: 2023
September, 2023
-
7 September
Л.Гантөмөр:МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэр огт алга
Ардчилсан намаас өнөөдөр /2023.09.07/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэдэн хувьтай байна гэж дүгнэх вэ? гэж асуусан сэтгүүлчийн асуултад Ардчилсан намын дарга Л.Гантөмөр хариулт өгөв. Ардчилсан намын дарга Л.Гантөмөр “Монгол ардын намын сүүлийн 8 жилийн мөрийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж байгаа. Хамгийн бодитой харагдаж байгаа зүйл бол амьжиргаа уначихлаа. Бүх хүн зээлийнхээ хүүг төлж чадахгүй …
-
7 September
Бөхийн допингтоноос илүүтэй дөчин дөрвөн их наядын допингтонгууддаа хариуцлага тооцъё!
Азийн зүрхэнд очоод ирлээ гэж Францис ламтан өгүүлжээ. Зургаа дахь, гурав дахь Ерөнхийлөгчдөд маань талархжээ. Ноён У.Хүрэлсүх, Н.Энхбаярт гэж цохон талархжээ. У.Хүрэлсүх энэ айлчлалыг зохион байгуулах үүрэгтэй. Ингэх ёстой. Сайн байна. Н.Энхбаяр ч ингэх ёстой. Ийм ачлалыг улсдаа үзүүлэх учиртай. Дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг сахал Должингийн Эрдэнэбилэгтэй, газрын ховор элементтэй холбоотойгоор цуу сураг гарч байна. Өөрөө үгүйсгэж байх шиг байна. …
-
7 September
Цахилгаан автомашинд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Нийслэлийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журмыг 2020 онд баталсан. Тус журамд зааснаар улсын дугаар нь 1, 6-гаар төгссөн бол даваа гарагт, 2, 7-гоор төгссөн бол мягмар гарагт, 3, 8-аар төгссөн бол лхагва гарагт, 4, 9-өөр төгссөн бол пүрэв гарагт, 5, 0-ээр төгссөн бол баасан гарагт замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарласан байдаг. Харин …
-
7 September
Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид БНСУ-ын Сочон хотод тоглолтоо хийлээ
Үндэсний урлагийн их театр нь БНСУ-ын Сочон хоттой соёл урлагийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж 2015 оноос хойш хамтран ажиллаж олон удаагийн аялан болон хамтарсан тоглолтуудыг зохион байгуулж байгаа билээ. Энэ удаад Сочон хотын утга зохиолын ордонд ҮУИТ болон Сочон хотын бүжгийн чуулга, филармони оркестрын хамтарсан тоглолт зохион байгуулагдлаа. Мөн Сочон хотын шинжлэх ухаан, соёл урлагийн нийгэмлэгтэй дараагийн хамтын …
-
7 September
ГССҮТ: Улсын арслан М.Бадарч Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, Улсын арслан цол хүртсэн М.Бадарч өчигдөр /2023.09.06/ автомашины осолд орж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн юм. Өнөөдөр /2023.09.07/ Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс Улсын арслан М.Бадарчийн биеийн байдлын талаар мэдээлэл өглөө. ГССҮТ “Есдүгээр сарын 06-ны өдөр авто осолд орсон Улсын арслан М.Бадарч ГССҮТ-ийн Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс …
-
7 September
“Эрдэнэс Тавантолгой” ХК онцгой дэглэмийн хугацаанд 22.8 сая тонн нүүрс борлууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК онцгой дэглэмийн хугацаанд нүүрсний олборлолтыг 2.8 дахин, экспортыг 2.3 дахин, борлуулалтыг 3.7 дахин нэмэгдүүлж 2.2 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан. Компани үүсгэн байгуулагдсанаас хойш жилд хамгийн ихдээ 15.5 сая тонн нүүрс борлуулж байсан бол онцгой дэглэм тогтоосон хугацаанд /2022.10.26-2023.08.31/47 хувиар нэмэгдүүлэн 22.8 сая тоннд хүргэлээ.
-
7 September
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн өдөр
Аргын тооллын 2023 оны есдүгээр сарын 7. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Намрын тэргүүн цагаан бич сарын 23. Бархасвадь гараг. Гөрөөсөн толгой одтой, есөн улаан мэнгэтэй, шар луу өдөр. Өдрийн наран 6 цаг 18 минутад мандан, 19 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, …
-
7 September
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
Малчид, иргэд, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2023 оны 09-р сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар …
-
6 September
Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн хоёр Увсыг “ялагдуулж” байгаа!
Баттогтохын Чойжилсүрэн их ухааны эр гээд бичигдэж байна. Нэгэн биед ахдам УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд, Хурд группийн Ерөнхийлөгч гэх хувь хувьсгалын гурван ажлыг өлхөн хийж яваа хүн дээ. Мань эр шиг төрийн ажил хийж буй ч хувийн ажил нь “гялалзаад” байдаг хүн төрд цөөн биз. Түүний удирддаг группийн охин компаниудын тухай мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу? Чойжоо сайд коксожсон …
-
6 September
Шүүх хөгжлийн бодлогоо тодорхойлсон баримт бичигтэй болно
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, зарим саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо. УИХ-ын 2000 оны тогтоолоор Шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөөг баталсан, хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн үнэлгээ, дүгнэлттэй холбогдуулан гаргасан зөвлөмжийг харгалзан, “Алсын хараа-2050, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, эрх бүхий байгууллага, албан …
-
6 September
Монгол Улсын гадаад валютын нөөц гурван тэрбум 933 сая ам.долларт хүрчээ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулж Уул уурхайн бүтээгдэхүүний бирж дээр хийгдсэн арилжааны хэлцлийг гааль, татварын автомат бүрдүүлэлтийн системтэй холбож, төрийн болон орон нутгийн өмчит компаниудаас уул …
-
6 September
Халзан бүрэгтэйн ордтой холбоотой асуудлыг орон нутгийн эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн шийдвэрлэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын орон нутагт хийсэн томилолтын мөрөөр Ховд аймгийн иргэдээс ирүүлсэн гомдол, саналыг судлах, Халзан бүрэгтэйн ордын тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан бүрэгтэйн ордод хамаарах тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг орон нутгийн эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн холбогдох хууль тогтоомжийн дагуу судалж, шийдвэрлэхийг Уул уурхай, хүнд …
-
6 September
Д.Амарбаясгалан:МАН 2024 оны сонгуулийн жагсаалтад ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД, МАЛЧИД, ЭМЧ, БАГШ, СЭХЭЭТНИЙ төлөөллийг оруулна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 4-ны өдөр Ховд аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлтийн арга хэмжээнд оролцож үг хэлсэн. Энэ үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын хувьд УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаахаа мэдэгдэж улс төрийн бусад намуудад ч мөн уриалсан юм. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга …
-
6 September
Х.Нямбаатар:Нүүрсний сонсголыг 10, 11-р сард явуулахаар төлөвлөж байна
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2023.09.06/ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэрээ Нүүрсний сонсголын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Бид өнгөрсөн долоо хоногт хуралдаад хянан шалгагч, шинжээчид болон мэргэшсэн инженерүүдийг судалсан. Мөн хууль эрх зүйн талаар мэргэшсэн шинжээчдийн нэрс болон хянан шалгагчдын нэрс гарч ирлээ. Маргааш ирц бүрдвэл түр хороог хуралдуулна. Ирц бүрдэхгүй бол ирэх долоо хоногт …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл