Х.Нямбаатар:Нүүрсний сонсголыг 10, 11-р сард явуулахаар төлөвлөж байна

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2023.09.06/ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэрээ Нүүрсний сонсголын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Бид өнгөрсөн долоо хоногт хуралдаад хянан шалгагч, шинжээчид болон мэргэшсэн инженерүүдийг судалсан. Мөн хууль эрх зүйн талаар мэргэшсэн шинжээчдийн нэрс болон хянан шалгагчдын нэрс гарч ирлээ.

Маргааш ирц бүрдвэл түр хороог хуралдуулна. Ирц бүрдэхгүй бол ирэх долоо хоногт түр хороог хуралдуулж, хянан шалгагч, шинжээч нар аа томилно. УИХ-аас батлагдсан хяналт шалгалт явуулах хүрээ хязгаарын дотор шинжээч нар нотлох баримт цуглуулах, шинжлэн судлах ажлууд руу орно. Бидний төлөвлөж байгаагаар 10, 11 дүгээр сард нүүрсний сонсголуудыг явуулахаар төлөвлөж байна” гэлээ.

 

Санал болгох мэдээ

Гэр хорооллын 50 мянган өрхийг хийн түлшинд шилжүүлж, 32 мянган айлын стандартын шаардлага хангахгүй байгаа зуухыг шинэчилнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …