Yearly Archives: 2023

June, 2023

  • 21 June

    Ж.Сүхбаатар: БНСУ-д үйлдвэрлэсэн 20 цахилгаан автобус долоодугаар сард орж ирнэ

    Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ээлжит IV хуралдаан боллоо. Хуралдаанд авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хийж буй нийтийн тээврийн парк шинэчлэлийн явцын талаар танилцууллаа. Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Түгжрэлийг бууруулах хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлд онцгой анхаарч ажиллаж байна. Бид 2023 ондоо багтаан парк шинэчлэлийг 90 хувьд хүргэхээр төлөвлөсөн. БНСУ-д …

  • 21 June

    Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар 30 хэм хална. 2023 оны зургаадугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.Монгол-Алтайн уулархаг нутгаар …

  • 21 June

    Үс засуулахад сайн өдөр

    Аргын тооллын 2023 оны зургаадугаар сарын 21. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны дунд шар морь сарын 03. Буд гараг. Найралт эх одтой, зургаан цагаан мэнгэтэй цагаан нохой өдөр. Балжиннямтай өдөр. Зуны туйл, халууны ес эхэлнэ (23ц 33м). Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр бар …

  • 20 June

    БОХХААБХ:Малын хорогдол болон малчдад үзүүлж байгаа даатгалын үйлчилгээний талаарх мэдээллийг сонслоо

    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2023.06.20/ хуралдаан 11 цаг 47 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Саранчимэг гишүүдийн ирц болон хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Малын хорогдол болон малчдад үзүүлж байгаа даатгалын үйлчилгээний талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг  сонссон. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхөлөг мэдээлэл хийв. Улсын хэмжээнд 2022-2023 …

  • 20 June

    НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Манай хоёр улс дипломат харилцаатайгаас гадна  улс төр, эдийн засаг, соёл, боловсролын салбарт олон талт хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн. Төрт ёсны дипломат харилцаанаас гадна иргэд хоорондын Ардын дипломат харилцаа биднийг холбож байдаг. Иймд бүс …

  • 20 June

    Б.Мөнхтамир: МИАТ ТӨХК орон нутагт долоо хоногт 1-3 удаагийн давтамжтай нислэг үйлдэнэ

    МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамиртай ярилцлаа. -Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Энэ хүрээнд орон нутгийн нислэгийг сэргээж, МИАТ ТӨХК нислэг үйлдэхээр боллоо. Энэ талаар тодруулбал? -Монголд зочлох жилийн хүрээнд МИАТ компани 2023 оны долоодугаар сараас эхлэн орон нутагт нислэг үйлдэхээр болсон. Манай улс зах зээлийн нийгэмд шилжсэн сүүлийн 30 жилээр тооцоолбол, 2008 он хүртэл МИАТ …

  • 20 June

    Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Баянхонгор аймаг “Шинэ суурьшлын бүс” байгуулж, гэр хорооллоо орон сууцжуулж байна

    Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах бодлого баримталж, аймгууд онцлог, боломждоо тулгуурласан нээлттэй хөтөлбөр гарган ажиллаж байна. 26778  өрх, 90 гаруй мянган хүн амтай Баянхонгор аймаг “Шинэ суурьшлын бүс” байгуулж, гэр хорооллоо орон сууцжуулж, ажлын байр бий болгох  зэрэг төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Баянхонгор суманд улсын төсвийн 25,7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр инженерийн …

  • 20 June

    УБТЗ ХНН-ийн ажилчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр боллоо

    УИХ-ын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн  сайд С.Бямбацогт ОХУ-ын Оросын төмөр замууд Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий захирал бөгөөд Ерөнхий хорооны дарга, Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлэгчийн эрхийг хэрэгжүүлэгч О.В.Белозёровтой уулзан, хоёр улсын төмөр замын хамтын ажиллааг өргөжүүлж, УБТЗ ХНН-ийн үйл ажиллагааг сайжруулах, хөгжүүлэх талаар нээлттэй, дэлгэрэнгүй ярилцаж, тодорхой шийдвэрүүдэд хүрлээ. Сайд …

  • 20 June

    У.Хүрэлсүх: Төр, засаг, ард түмэн онцгой байдлын алба хаагчдаараа үргэлж бахархдаг

     Онцгой байдлын алба байгуулагдсаны 19 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газрыг нэгтгэж Онцгой байдлын албыг байгуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Онцгой байдлын албаны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслолд оролцож, нийт бие бүрэлдэхүүнд болон тэдний гэр бүлд баяр хүргэж, …

  • 20 June

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд найрамдах Хятад Ард улсад албан ёсны айлчлал хийнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны урилгаар 2023 оны зургадугаар сарын 26-нaaс долдугаар сарын 1-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их …

  • 20 June

    ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохой”, “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагуудтай уулзлаа

    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохой” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудтай уулзаж, нөхцөл байдлын талаар ярилцлаа. Монгол Улсын стратегийн орд газарт хэсэг бүлэг цөөн хүн, хэдэн компани эрх мэдэл, улс төр, мэдээлэлд ойр байдлаа ашиглаж үйл ажиллагаа явуулж, иргэдийн эрх ашгийг хангаж чадахгүй байгааг ЗГХЭГ-ын дарга онцлов. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын …

  • 20 June

    Малчдын санал хүсэлтийг судалж Засгийн газарт танилцуулахыг үүрэг болголоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 15 дахь “Өглөөний уулзалт”-аа Баянхонгор аймгийн залуу малчдын төлөөлөлтэй хийлээ. Баянхонгор аймагт 13112 малчин өрхөд 46503 мянган хүн хөдөлмөрлөж байна. Ерөнхий сайд улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, “Шинэ сэргэлтийн бодлого”, Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хийгдэж буй ажлууд, Засгийн газрын үйл ажиллаагааны талаар товч танилцуулж, мал аж ахуйн салбар, малчдын нийгмийн асуудлын талаар малчидтай санал …

  • 20 June

    Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагналыг ахмад Д.Одхүү хүртлээ

    Онцгой байдлын албаны 19 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Даланзадгад сум дахь Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн салааны захирагч, ахмад Д.Одхүү “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”-ыг хүртэж, 20 сая төгрөгөөр шагнагдлаа. Онцгой байдлын албаны анхны сайд эдүгээгийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн нэрэмжит тус шагналыг хоёрдахь жилдээ алба …

  • 20 June

    АТГ:Өнгөрсөн долоо хоногт 22 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 6 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 148 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 21 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 41 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 86 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 831 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 22 хэргийг …

  • 20 June

    Б.Ууганбаярт Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээлээ

    Онцгой байдлын байгууллагын 19 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллан, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй алба хаагчдыг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР: Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, Бригадын генерал Батмөнхийн Ууганбаяр, ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР: Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр …