Yearly Archives: 2023

June, 2023

  • 20 June

    МАЛЧИД:Махыг биднээс маш хямдаар аваад зах дээр хэд нугалж өндөр үнээр зарж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 15 дахь “Өглөөний уулзалт”-аа Баянхонгор аймгийн малчдын төлөөлөлтэй хийж байна. Ерөнхий сайд малчдад улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, “Шинэ сэргэлтийн бодлого”, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хийгдэж буй ажлууд, Засгийн газрын үйл ажиллаагааны талаар танилцуулж мал аж ахуйн салбар, малчдын нийгмийн асуудлын талаар санал солилцож байна. Шаргалжуут 8-р багийн малчин Р. Жаргалсайхан: Мал мах, түүхий …

  • 20 June

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын 2023 оны зургаадугаар сарын 20. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны  дунд шар морь сарын 02. Ангараг гараг. Өглөгт охин одтой, долоон улаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, …

  • 19 June

    Монголд анх удаа “ХЯЗГААРГҮЙ” хипхопера мюзикл тайзнаа

    Дэлхий дахины соёл урлагийн шинэ инновацын бүтээгдэхүүнийг цаг алдалгүйгээр Монголын үзэгчдийн хүртээл болгохоор шаргуу ажилладаг хэсэг бол тайз, дэлгэцийн залуу уран бүтээлчид байдаг. Үүний нэгэн жишгээр Монголд анх удаа “ХЯЗГААРГҮЙ” хипхопера мюзиклийг тайзнаа дэлгэж байна. Энэ сарын 20,21,22-ны өдрүүдэд “The corporate hotel and convention centre”- д тоглогдох уг “хипхопера” мюзикл нь дөрвөн төрлийн жанр багтааснаараа онцлог. Тодруулбал хип хоп, дуурь, драм, физикл …

  • 19 June

    Баяжуулах үйлдвэрүүд ашиглалтад орсноор нүүрсний үнэ 30-40 хувиар нэмэгдэх боломжтой

    Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ажиллаж, Бортээгийн хуурай баяжуулах болон Нүүрс баяжуулах үйлдвэр, Нүүрс ачих логистикийн төв, Загийн усны хоолойн төсөл зэрэг төслийн явцтай танилцлаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д нүүрс баяжуулах хоёр үйлдвэр барьж байна. Жилд 10 сая тоннын хүчин чадалтай нойтон аргаар нүүрс угаах үйлдвэрийн гүйцэтгэл 40 орчим  хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байгаа бөгөөд …

  • 19 June

    “Эрдэнэс Тавантолгой” компаниас Цогтцэций суманд хог хаягдлын машин хүлээлгэн өглөө

    Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 9 мянга гаруй иргэн амьдарч, ажлын шаардлагаар байнгын бус 30 мянган хүн оршин сууж зорчдог тухай судалгаа байна. Хүн амын төвлөрөл, автомашины хөдөлгөөнийг дагасан хог хаягдал тус бүс нутагт ихсэж, үүний уршгаар эрүүл мэнд, агаар орчны бохирдол тулгамдсан асуудал болсныг сумын удирдлагууд учирлах болсон. Энэ асуудлыг шийдвэрлэх саналын хүрээнд “ЭТТ” ХК-иас эхний ээлжинд Цогтцэций суманд 200 …

  • 19 June

    “Эрүүл Монгол хүн”: Өвөрхангай аймгийн Хужирт, Бат-Өлзий сумын иргэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ сарын 16-18-ний өдрүүдэд төрөлжсөн мэргэжлийн 50 гаруй эмч нар нэгдэж Өвөрхангай аймгийн Хужирт, Бат-Өлзий сумын иргэдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг үнэ төлбөргүй хийлээ. Урьдчилан сэргийлэх үзлэгээр эмэгтэйчүүд, хүүхэд, дотор, (Зүрх судас, дотоод шүүрлийн булчирхай), чих, хамар хоолой, мэдрэл, гэмтэл, лабораторийн онош зүй, дүрс оношилгоо, сэтгэц, амны …

  • 19 June

    Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2023 оны зургаадугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. …

  • 16 June

    Б.Сүхбаатар: “Буянт-Ухаа”-г дэд төв болгон хөгжүүлэх нь илүү оновчтой

    Нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хороо өнөөдөр хуралдлаа. Хурлаар нийтийн эдэлбэр газрын байршлын хэмжээг тогтоох, болзошгүй гамшгийн үед түр цугларах, нүүлгэн шилжүүлэх газрын байршил, хэмжээг шинэчлэн тогтоох, гэр хорооллын дахин төлөвлөлт, Багахангай, Багануур, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглох, нийслэлийн дагуул хот байгуулах болон бусад асуудлын талаар хэлэлцлээ. 2021 онд Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай …

  • 16 June

    З.Төмөртөмөө:Ажлын байр бий болгож буй хүмүүсээ дэмжин, үйл ажиллагааг нь өргөжүүлэхэд анхаарна

      Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих Тулах цэг төв” ТББ болон “Эко гар утасны тавиур” ХХК-д ажиллалаа. Энэ үеэр тус газруудын үйлдвэрийн үйл ажиллагаа, нөхцөл байдал, ажиллах орчинтой танилцахын сацуу тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсон юм. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих Тулах цэг төв” ТББ нь …

  • 16 June

    Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2023” наадмын урлагийн тоглолт эхэллээ

    Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2023” наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор зургаадугаар сарын 15-20-ны өдрүүдэд зохион байгуулж буй. 10 улсын 160, Монголын 90 оролцогч үндэсний хувцсаараа ижилсэн, парад алхан Сүхбаатарын талбайд орж ирснээр наадмын урлагийн тоглолтууд эхэллээ. Соёлын биет болон биет бус өвийг дэлхийн нийтэд сурталчлан таниулах зорилготой наадмыг гадаадын гурав, дотоодын хоёр шүүгч шүүж байгаа …

  • 16 June

    Нийслэлийн үнэт цаас гаргах бэлтгэл ажлын явцыг танилцууллаа

    Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар Нийслэлийн нутаг дэвсгэрт дагуул хот байгуулах талаар хэлэлцлээ. Тодруулбал, УИХ-аас 2020 онд “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дагуул хотуудыг хөгжүүлэх зорилтыг тодорхойлсон байдаг. Иймд 2021 онд Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд Нийслэл хот дагуул хоттой байх нарийвчилсан зохицуулалтыг тусгасан. Уг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд “Буянт-Ухаа” дагуул хотыг байгуулах талаар хурлын эхэнд …

  • 16 June

    Шөнийн автобус зургаан чиглэлд 22:00-02:00 цагийн хооронд үйлчилнэ

    Улаанбаатар хотын иргэдийн шөнийн цагаар зорчих эрэлтийг хангах, аюулгүй, найдвартай тээврийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор шөнийн тээврийн үйлчилгээг энэ сарын 15-наас эхлүүллээ. Нийтийн тээврийн дараах зургаан чиглэлд цахилгаан автобуснууд 22:00-02:00 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ. Тодруулбал, ШҮ:1 “5 шар-Сүхбаатарын талбай” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Ботаникийн эцэс” ШҮ:3 “Шархад-3, 4-р хороолол” ШҮ:4 “3, 4-р хороолол-Өнөр хороолол-ХМК” ШҮ:5 “Зунжин худалдааны төв-Ард кино театр” ШҮ:6 “МУБИС-Архивын ерөнхий …

  • 16 June

    Говь гурван сайхан уулын Их тахилгат хайрхны тэнгэрийг тайх ёслол болов

    Өмнөговь аймгийн Говь гурван сайхан уулын Зүүнсайхан ууланд орших Их тахилгат хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр болов. Тахилгын ёслолын өмнөх орой лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрд тахилгын ном хурав. Их тахилгат хайрхны тэнгэрийг тайх ёслол эхлэх үед “Ганжуур” их хөлгөн судар, Найман тахилыг тусгайлан …

  • 16 June

    ОБЕГ:Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа

    Сэлэнгэ аймгийн Ерөө сум Бугант 3 дугаар баг “Гучин тавын ам” /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км, сумын төвөөс зүүн урд зүгт 115 км, Бугант багаас 40 км орчим, Мандал сумаас зүүн хойд зүгт 160 км орчим /-т ойн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 12-ны өдрийн 22:41 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба …

  • 16 June

    Баян-Өлгий аймагт хэт халалтын улмаас шар усны үер бууж, 8 гүүр эвдэрч сүйджээ

    Баян-Өлгий аймгийн хэмжээнд цаг агаарын хэт халалтын улмаас уулархаг бүсийн цас ихээр хайлж Ховд, Сагсай, Булган, Буянт, Турган, Чихэртэй, Ганц мод, Цагаан гол, Согоог, Хар бутны зэрэг голын усны түвшин эрс нэмэгдэж үерийн түвшингээс давж аюулын түвшинд хүрэх эрсдэл үүссэн. Тухайлбал Ховд голын усны түвшин нэмэгдсэнээс далангийн ус хальж 30 айл өрх усанд автсан бол Бугат сумын гуравдугаар багт аялал …