Monthly Archives: April 2024

April, 2024

  • 23 April

    Монгол, Киргиз улсын худалдааны эргэлт 5 дахин нэмэгджээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү албан ёсны айлчлал нь Киргиз Улсын парламентын даргын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог болж байгаа. Монгол, Киргизийн хоорондын улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцааны эрх зүйн …

  • 23 April

    Төмөр замын мэргэжил сурталчлах өдөрлөгийг орон нутагт зохион байгуулж байна

    “УБТЗ” ХНН-ээс санаачлан ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид болон ахлах ангийн сурагчдад мэргэжлийн баримжаа олгох зорилгоор “Төмөр замын мэргэжил сурталчлах өдөрлөг”-ийг улс орон даяар энэ сарын 09-26-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад төмөр замын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж, түүнд шаардлагатай боловсон хүчний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдсээр байгаатай уялдуулан төмөр замын тээврийн салбарт шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх зорилгоор дээрх …

  • 23 April

    Б.Чинзориг: Аж ахуйн нэгж байгууллагууд стандартын дагуу цэвэршүүлээгүй бохир усыг төв цэвэрлэх байгууламжид нийлүүлбэл 2 сая төгрөгөөр торгодог

    Хан-Уул дүүргийн хэмжээнд Усны тухай хууль тогтоомжийг зөрчих зөрчлийн хэргийн гаралт ямар байгаа талаар тус дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Б.Чинзоригоос тодрууллаа. Дүүргийн прокурорын газраас энэ төрлийн зөрчлийн гаралтыг судалж, урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Танай дүүргийн нутаг дэвсгэрийн онцлогтой холбоотойгоор Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилт ямар байгаа вэ? Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр Туул гол урсан …

  • 23 April

    Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар эрчим хүчний салбарт онцгой анхаарна

    Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Амгалан” Дулааны станцын өргөтгөлийг хугацаанаас нь дөрвөн сарын өмнө ашиглалтад орууллаа. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 01-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төслийг эхлүүлсэн, 4-р сарын 19-ны өдөр  ашиглалтад хүлээлгэн өгөх нээлтэд нь оролцлоо. Станцын өргөтгөлтэй танилцахдаа Ерөнхий сайд эрчим хүчний чөлөөт өрсөлдөөнийг дэмжих реформыг эрчимжүүлэхээ мэдэгдлээ. Тэрбээр, “Улаанбаатар хотын түгжрэл, утаа, замбараагүй төлөвлөлтийн асуудал …

  • 23 April

    Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

    Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч М.Мөнхтулга, Б.Гэрэлмаа нарын удирдлага дор эрэгтэй дөрөв, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөх юм. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Б.Даваасүрэн, Н.Булган, А.Дөлгөөн, Б.Пүрэвсүрэн нар тулалдах бол эмэгтэйчүүдэд Д.Цолмон, Ж.Нарантунгалаг, С.Оюундарь нар өрсөлдөнө.  

  • 23 April

    Итали улсад “Монголын соёл судлалын төв”-ийг байгууллаа

    Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “монгол хэл, соёлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх Монголын соёлын төвийг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагыг түшиглэн байгуулна” гэсэн зорилтын хүрээнд Бүгд Найрамдах Итали Улсын нэр хүндтэй боловсролын төв болох Флоренц, Пармагийн их сургуульд “Монголын соёл судлалын төв”-үүдийг  4 дүгээр сарын 19-ний өдөр албан ёсоор нээлээ. Нээлтийн ёслолд Флоренцийн их …

  • 23 April

    АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 836 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 4 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 170 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 25 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 26 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 4 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 115 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 860 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа …

  • 23 April

    Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг зургаадугаар сард нээнэ

    Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж буй. Тухайлбал, Таван шарын гарам хэсэгт төмөр замын доогуур байгуулж байгаа гарцын ажил 70 хувьтай үргэлжилж байна. Уг байршилд хийж буй нүхэн гарцын урт  160 метр, өндөр нь таван …

  • 23 April

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар, 24-нд ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна. 2024 оны дөрөвдүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр …

  • 22 April

    Хүүхэд залуучуудын театр 4-р сарын 25-нд нээлтээ хийнэ

    Хүүхэд залуучуудын театр 1967 онд байгуулагдаж, 1997 онд хувьчлагдаж үгүй болсон байдаг. Тэгвэл тус театр өдгөө 27 жилийн дараа эргэн хөшгөө нээж, хүүхэд залуучуудад уран бүтээлээ толилуулахад бэлэн болжээ. Уг ажил 2018 онд эхэлсэн бөгөөд анх одоогийн хотын дарга Х.Нямбаатар өөрийн сонгогдсон тойрогтоо дүүргийн соёлын төв нэрээр төсөвт суулгуулж, газар чөлөөлөлтийг нь шуурхайлж, шавыг нь тавьж байжээ. Улмаар 2021 оны …

  • 22 April

    Эмэгтэйчүүд Б.Булганы эрхийн талаар дуугарч эхэллээ

    С.Зориг агсны гэргий Б.Булган 26 жилийн дараа анх удаа ярилцлага өгч, нэвтрүүлэг нь өнгөрсөн амралтын өдрүүдэд телевизүүдээр цацагдсан. Тэрээр 1998 онд гарсан хэргээс хойш хоёр удаа цагдан хоригдсон бөгөөд хэргийн талаар өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн юм. Тэрбээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар С.Зоригийн амь насыг хөнөөгөөгүй гэдэгт 1000 хувь итгэлтэй байгаагаа хэлсэн. Тэгвэл нэвтрүүлэг цацагдсаны дараа Б.Булганы асуудал олон нийтийн шүүмжлэлийг хүлээгээд …

  • 22 April

    Хүүхэд, залуучуудын театр энэ сарын 25-нд нээлтээ хийнэ

    Соёлын сайд Ч.Номин Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй Хүүхэд, залуучуудын театрын бүтээн байгуулалт дуусаж буйтай холбогдуулан театрын удирдлага болон гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Цэвэгдорж, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т.Бямбасүрэн нарын хамтаар уулзлаа. Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин үйл ажиллагаа явуулж эхлэх үед хүүхэд залуус ая тухтай үйлчлүүлэх, уран бүтээлчдийн ХАБ-ыг хангах чиглэлд анхаарч ажиллахыг анхааруулав. 850 …

  • 22 April

    “Сөүл” рестораны эзэмшлийн газраа хэтрүүлэн хашаалсан зөрчлийг арилгуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнгөрсөн баасан гарагт хүүхдийн паркт ажиллаж, “Паркаа хамтдаа бүтээе” төслийн явцтай танилцсан. Уг төслийг “Рио Тинто Монгол” ХХК бүрэн санхүүжүүлэн, хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайг иргэдийн саналд үндэслэн 80 хувь нь ногоон байгууламж, 20 хувь нь тухлах талбай бүхий олон нийтийн соёл амралтын хүрээлэн болгон тохижуулж …

  • 22 April

    Олон улсын шуудан илгээмжээр мансууруулах бодис хүлээн авсан иргэний хэргийг шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 15-наас 19-ний өдрүүдэд 259 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 119, Өмчлөх эрхийн эсрэг 72, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 36, Хүний амьд явах эрхийн эсрэг 9, Авлига, албан тушаалын 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар …

  • 22 April

    Хүүхдийн паркийн 10.2 га талбайн 80 хувьд ногоон байгууламж, 20 хувьд тухлах талбай байгуулна

    Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайг иргэдийн саналд үндэслэн 80 хувь нь ногоон байгууламж, 20 хувь нь тухлах талбай бүхий олон нийтийн соёл амралтын хүрээлэн болгон тохижуулж байна. Одоогийн байдлаар хатуу дэд бүтцийн ажил дуусах шатандаа орж, цэцэрлэгжүүлэлт, тохижилт үргэлжилж байгаа бөгөөд зургаадугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …