Monthly Archives: January 2025

January, 2025

  • 28 January

    Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Хавдар судлалын үндэсний төвд 3 өдөр ажиллана

    Улсын хэмжээнд төвлөрсөн тусламж үйлчилгээний гол ачааллыг үүрдэг “Хавдар судлалын үндэсний төв”-өөр 7 хоногт 3800-4000 иргэн үйлчлүүлж хавдрын тусламж үйлчилгээ авч байна. УИХ-ын намрын чуулган завсарласантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд, ЭМЯ-ны баг эмнэлгүүдэд товлолд хугацаанд ажиллаж эхэллээ. Үүний хүрээнд өчигдрөөс /2025.01.27/ эхлэн 3 хоног “Хавдар судлалын үндэсний төв”-д ажиллаж тус төвөөр үйлчлүүлж буй иргэдтэй уулзан, эмнэлгийн тусламж үйлчилгээнд үүсэж буй …

  • 28 January

    Балетын үндэсний сургуулийн сурагчид Олон улсын уралдаанаас АЛТ, МӨНГӨ, ХҮРЭЛ медаль хүртлээ

    Япон Улсын Токио хотын “Митака Сити Холл”-д нэгдүгээр сарын 21-23-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “World Ballet Grand Prix Tokyо” уралдаанд “Монголын балетын хөгжил” сангийн дэргэдэх Монголын балетын үндэсний сургуулийн сурагчид амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ. БАГИЙН ТӨРӨЛД Т.Энхсүрэн багшийн удирдсан 6-8 насны сурагчдын “Exotika” хамтлаг алтан медаль Ч.Ганчимэг, Ц.Жаргалан багш нарын удирдсан 9-11 насны “Copellia” хамтлаг алтан медаль тус …

  • 28 January

    Хөдөлмөрийн зах зээл 426 мэргэжилтнээр хүч нэмлээ

     Өдгөө манай улсын хөдөлмөрийн зах зээлд гагнуурчин, оёдолчин, барилгачин, засал чимэглэлчин, мужаан гээд гарын ур дүй шаардсан мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ өндөр байна. Эдгээр мэргэжилтнүүдийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй сургуулиудын нэг нь Монгол Солонгосын техникийн коллеж юм. Тус сургуулийн энэ хичээлийн жилийн өвлийн төгсөлт боллоо. МСТК-ийнхон мэргэжлийн боловсрол олгох сургалтын 13 мэргэжлээр 17 ангийн 426 мэргэжилтнийг төгсгөж, хөдөлмөрийн зах …

  • 28 January

    Нийгмийн даатгалын сангийн алдагдсан хөрөнгөө эргүүлж авах, дахин эрсдэлд оруулахгүй байх нэн чухал

    Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл  2025 оны эхний хурлаа өчигдөр /2025.01.27/ хийлээ. Нийгмийн даатгалын сангийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлд оруулах үр дагавартай шийдвэр гаргасан буруутай этгээдийг тогтоолгохоор прокурорт гомдол гаргасан. Өр төлбөрт хөрөнгө хүлээн авах тухай Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын дагуу барьцаа хөрөнгийг өр төлбөрт тооцон авах ажлыг үе шаттай хэрэгжүүлж, …

  • 27 January

    Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг зарлалаа

    Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр зарлалаа. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан мэдээлэл өгөв. Тус хурдны зам нь Баянзүрхийн гүүрнээс Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжлэх зургаан эгнээ бүхий гэрлэн дохиогүй, уулзваргүй нийслэл дэх хот доторх анхны хурдны …

  • 27 January

    Озеки Хошёорюү С.Бямбасүрэн мэргэжлийн сүмогийн Монголын бөхчүүдийн 103 дахь түрүүг хүртлээ

    Японы нийслэл Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд мэргэжлийн сүмо бөхийн 2025 оны эхний тэмцээн буюу Хацү башё 15 өдөр өрнөж өчигдөр өндөрлөлөө. Тус тэмцээнд Монголын сүмоч, залуу озеки Хошёорюү С.Бямбасүрэн 12 даваа, 3 унаатайгаар түрүүлж, Японы эзэн хааны цомыг хоёр дахиа гардлаа. С.Бямбасүрэн Хацү башёгийн сүүлчийн өдөр түрүү булаалдахын төлөө хоёр нэмэлт барилдаан хийсэн ба Казахстаны сүмоч Кинбозан, их аварга …

  • 27 January

    Aвлига албан тушаалын хэрэг 4.9 хувиар өсжээ

    Прокурорын байгууллагаас 2024 онд хийсэн ажлын дүн мэдээг өнөөдөр /2025.01.27/ танилцууллаа. ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ 4.4 ХУВИАР ӨСЧЭЭ 2024 онд улсын хэмжээнд 3,325,634 зөрчлийн хэрэг гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.4 хувиар өсчээ. Зөрчлийн хэргийн 73.6 хувь нь Нийслэлд, 26.4 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Нийт зөрчлийн хэргийн 2,885,418 буюу 86.7 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих, …

  • 27 January

    Эмгэнэл

    Монгол Улсын “Үйлчилгээний Гавьяат Ажилтан” ОСНАА-н Ганбиж ХХК-ий үүсгэн байгуулагч Сүмбээ овогтой Сүхээ нь 2025 оны 01-р сарын 25-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нөхөж байршгүй хүнд гарз тохиолоо. С.Сүхээ нь 1939 онд Увс аймгийн Сагил суманд төрсөн. 1939-1947 онд эцэг эхийн гар дээр хүмүүжиж байгаад 1947-1959 онд Увс аймгийн төвийн 10 жилийг дүүргээд …

  • 24 January

    Авлигатай тэмцэх ажилд ахиц гарлаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны 12 сарын 15-ны өдөр УИХ-ын чуулганд оролцож хэлсэн үгэндээ “Авлигатай хийх тэмцлээсээ алхам ч ухрахгүй” гэдгээ зарлаж “Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид өөрөө өөрсөдтэйгөө, мөн намынхаа журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг” гэж хэлж байсныг иргэд та бүхэн санаж байгаа биз ээ. Түүний ингэж хэлсэн нь ч ортой. Учир нь 1992 оны Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас …

  • 24 January

    Л.Оюун-Эрдэнэ: “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд “Амьдрахад таатай орчин бүрдсэн амьд хот” бүрдүүлэх төлөвлөлт хийсэн

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. “Эрхэм монголчууд аа, Хүндэт нийслэлчүүд ээ, Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод туссан зорилго, зорилтоо ханган хэрэгжүүлэхийн тулд олон жил шийдэгдээгүй зангилаа асуудлуудад төвлөрч үе …

  • 24 January

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат агсанд хүндэтгэл үзүүлж, салах ёс гүйцэтгэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх: “Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга,  Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис …

  • 22 January

    УИХ-ын гишүүд та бүхэн Газрын тосны үйлдвэрийн нэмэлт санхүүжилтийн асуудалд анхаарлаа хандуулна уу?

    Монгол Улс Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө болох 1.2 тэрбум ам.доллароор Дорнод аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тосны үйлдвэр барихаар болж 2018 онд шавыг нь тавьсан. Гэвч газрын тосны үйлдвэр баригдах ажил хойшилсоор, үйлдвэрийн захирал Д.Алтанцэцэг цар тахал, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, өртөг нэмэгдсэн гэх шалтгаануудын улмаас жил бүр төсөвт өртгийг нь Засгийн газар, УИХ-аар оруулж нэмүүлсээр 7 жилийн …

  • 22 January

    Анхны Ерөнхийлөгч П.Очирбат Монголын түүхэнд ямар үүрэг гүйцэтгэв?

    Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 83 насандаа өвчний учир таалал төгссөн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, энэ сарын 24-ний өдөр орон даяар гашуудал зарлахаар болсон юм. Тэгвэл төр, нийгмийн нэрт …

  • 22 January

    Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гашуудал зарлана

    Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх орон даяар гашуудал зарлах зарлиг гаргалаа. Зарлигийн дагуу 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 07.00 цагаас 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэлх …

  • 21 January

    Б.Мягмарнаран:Иргэн өөрийн хувийн мэдээлэлд хариуцлагатай хандаж, мэдээлэл алдаатай, зөрүүтэй байвал мэдээлэл хариуцагч байгууллагад мэдэгдэж засуулж байхыг зөвлөж байна

    E-Mongolia систем хэрхэн ажилладаг тухай “И-Монгол академи УТҮГ” -ын захирал Б.Мягмарнарантай ярилцлаа. Та “И-Монгол академи УТҮГ” -ынхаа талаар танилцуулаач ямар чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг вэ? “И-Монгол академи” нь төрийн цахим шилжилтийг дэмжиж, төрийн үйлчилгээ, үйл ажиллагааг цахимжуулах талаар судалгаа хийх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангах, мэдээллийн технологийн чиглэлээр сургалт зохион …