“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Ой, жимс жимсгэнийн салбарыг хөгжүүлэхэд хөдөлмөр зүтгэлээ зориулан мод үржүүлгийн газар байгуулж, модны тарьц, суулгац үржүүлэн, ойн зурвас байгуулж, хот суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цөлжилт, хөрсний доройтлыг бууруулах, ойн салбарын эдийн засгийн үр …
Monthly Archives: February 2025
February, 2025
-
26 February
НИТХ-ын Ээлжит бус IV хуралдаан үргэлжилж байна
Нийслэлий иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ээлжит бус IV хуралдаан Яармаг дахь Хангарди ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар Нийслэлийн “Соёлын төв өргөө” төсөвт байгууллагыг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон өөрчлөх тухай, Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай, Орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулах тухай, Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн …
-
26 February
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ногдол ашгаа Хуримтлалын санд шилжүүлэх, хандивлах сонголт хийсэн иргэдийн саналыг дахин баталгаажуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 26-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ногдол ашгаа Хуримтлалын санд шилжүүлэх, хандивлах сонголт хийсэн иргэдийн саналыг дахин баталгаажуулна Засгийн газрын 2025 оны хоёрдугаар сарын 19-ний хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах асуудлын талаар танилцуулж, ногдол ашгийг бэлнээр авах, эсхүл хуримтлуулах болон хандивлах эсэх талаар нь иргэдийн дунд санал асуулга явуулж, хэсэгчлэн олгох …
-
25 February
Х.Булгантуяа: УИХ зөвхөн хууль баталдаг биш, баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавьдаг эрх зүйн орчныг бий болголоо
Улсын Их Хурлын намрын чуулганаар батлагдсан хуулиуд болон онцлох ажлын талаар Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяагаас тодрууллаа. –Улсын Их Хурлын намрын чуулганыг та хэрхэн дүгнэж байна вэ? -Намрын чуулган ажил хэрэгч болж өндөрлөлөө. Өнгөрсөн хугацаанд бие даасан 8 хуулийг баталж, 29 хуульд өөрчлөлт оруулж, олон улсын гэрээ, конвенц, хэлэлцээр соёрхон баталлаа. Нийт 52 хууль, 57 тогтоолыг хэлэлцэн баталсан байна. Төсвийн төслийг гурван …
-
25 February
“Эрдэнэс Тавантолгой” ХК ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлага, хамт олон ахмад насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК жил бүр ахмадын баяр болон сар шинийн баярыг тохиолдуулан ахмад насны тэтгэвэрт гарсан ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Монгол Улсын төсвийн орлогын 12 хувийг дангаараа бүрдүүлдэг, жилд 30 орчим сая тонн нүүрс борлуулж 3.5 их наяд …
-
25 February
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал эхэллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Санхүү, эдийн засийн хорооны гишүүн Хоу Юунжы, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд нар угтан авлаа. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2025.02.25/ Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороон …
-
24 February
Л.Түвшинбат: Авлигын төсөөллийн индексийн зарим үзүүлэлт өссөн
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Л.Түвшинбаттай ярилцав. -АТГ-ын Судалгаа шинжилгээний алба сүүлийн үед ямар ажил, арга хэмжээ зохион байгуулж байгаа вэ? Энэ талаарх танилцуулгаас хоёулаа ярилцлагаа эхлэх үү? -Тэгэхээр АТГ нь Авлигын эсрэг хуулиар хүлээсэн үндсэн 4 чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр үндсэн үйл ажиллагааг дэмжих, судалгаа шинжилгээнд суурилж шийдвэр гаргах зорилтын хүрээнд АТГ-ын Судалгаа шинжилгээний …
-
21 February
Б.Баярсайханыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргаар томиллоо
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргаар Б.Баярсайханыг томиллоо. Өнөөдөр (2025.02.21) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсэг Б.Баярсайханд үүрэгт ажлыг нь хүлээлгэж өглөө. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан “УИХ-ын гишүүнээр ажиллахдаа батлуулсан хууль, батлагдах хуулиудын хэрэгжилтийг хангаж нөлөөллийн соён гэгээрүүлэх ажлыг үр дүнтэй хийж хүүхдээ хайрладаг аз …
-
20 February
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК–ийн удирдлагууд өнөөдөр /2025.02.20/ 2024 оны үйл ажиллагааны тайлангаа сэтгүүлчдэд танилцууллаа. Мэдээллийн эхэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Гантулга 2024 оны санхүүгийн тайлангаа танилцуулсан юм. Тэрээр ““Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 30.4 сая тонн нүүрс олборлож, 29.6 сая тонн нүүрс борлуулж, 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Компанийн түүхэн дэх хамгийн өндөр борлуулалт хийж …
-
19 February
“Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг энэ оны хоёр, дөрөвдүгээр сард олгоно
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 19-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг энэ оны хоёр, дөрөвдүгээр сард олгоно “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах талаар тус компаниас Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны 225 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн …
-
18 February
Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 14,210.5 МВт.ц эрчим хүч нийлүүлээд байна
Нийслэлийн Багануур дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцыг түшиглэн 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг байгуулж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-наас төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 14,210.5 МВт.ц эрчим хүч нийлүүлж, төвийн бүс тэр дундаа Улаанбаатар хотын эрчим хүчний системд томоохон хувь нэмрээ оруулж байна. Тус станц нь байгальд ээлтэй, ногоон эрчим …
-
18 February
“Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна
Монголчууд сар шинийн хэрэгцээндээ зориулан 1.3 их наяд төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Үүний 70 гаруй хувийг нь импортын бүтээгдэхүүн худалдан авч гадагш нь урсгадаг. Энэ мөнгийг эх орондоо үлдээх, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, мөн үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, тэдэнд хамтран ажиллах нөхцөл бүрдүүлэх зорилгоор “Амар байна уу” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Тус үзэсгэлэн худалдаа хоёрдугаар …
-
18 February
“И-Монгол академи” УТҮГ: Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг иргэд 15,521,578 удаа авсан байна
“И-Монгол академи” УТҮГ-ын хөгжүүлж буй E-Mongolia системд одоогийн байдлаар 88 байгууллагын 1264 үйлчилгээ цахимжсан. Үүнээс зарим үйлчилгээг иргэдийн хувьд огт мэдэхгүй, авдаггүй, ашигладаггүй үйлчилгээнүүд судалгааны үндсэн дээр гарсан тул цаашид дээрх асуудал дээр түлхүү анхаарч тухайн үйлчилгээг үзүүлдэг төрийн байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх уулзалтыг шат дараатай зохион байгуулж эхэлсэн бөгөөд /2025.02.17/-ний өдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа …
-
18 February
Нөөцийн махыг 446 хүнсний дэлгүүрээр худалдаалж байна
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж УБЗАА-наас нийтдээ арван аж ахуй нэгжийн 10 мянган тонн нөөцөлсөн махыг бэлтгэж, нийлүүлнэ. Нийт махны 40 хувь нь үхрийн мах, 60 хувь нь хонины мах юм. Энэ жил нөөцийн махыг үйлдвэрийн аргаар бэлтгэж, 2.5-3 кг байхаар савласан бөгөөд үхрийн ястай мах 13800 төгрөг, хонины ястай махыг 11800 төгрөгөөр худалдаалж байна. Нөөцийг махыг …
-
17 February
Тэтгэврийн дараах хөдөлмөр эрхлэлт урлаг соёлын ахмад уран бүтээлчдээс эхэллээ
Сар шинийн баярыг тохиолдуулан Тэтгэврийн дараах хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв НҮТББ, Сүхбаатар дүүргийн Ахмадын хороо хамтран Сүхбаатар дүүргээс төрөн гарсан урлаг соёлын ахмад, гавьяат уран бүтээлч, өвлөн уламжлагчдын нэгдсэн “ЭНХ МЭНДИЙН ДУУЛАЛ” тоглолтыг хоёрдугаар сарын 18-ний өдөр буюу маргааш Монгол бөхийн өргөөнд 15:00 цагаас зохион байгуулах гэж байна. Тус тоглолтыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар, Цэцэгт мэндчилгээ, Лили-сараан брэнд, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл