Monthly Archives: February 2025

February, 2025

  • 13 February

    Д.Бэхбат: Цахимаар үнэт эдлэл худалдан авахаас татгалзсанаар эрсдэлээс өөрийгөө хамгаална

    Шадар сайд С.Амарсайханы тушаалаар Стандарт, хэмжил зүйн газраас үнэт эдлэлийн дэлгүүрүүдэд сорьцын баталгаа болон жин хэмжүүрийн ээлжит хяналтыг хүнсний 1-р дэлгүүрийн урд байрлах үнэт эдлэл, мөнгөн аяга зарж борлуулдаг дэлгүүрүүдэд өчигдөр /2025.02.12/ хийлээ. Урьдчилан сэргийлэх хяналтад нийслэл болон 21 аймгийн нутаг дэвсгэрт үнэт металл, эрдэнийн чулуун эдлэл худалдан борлуулдаг худалдааны төв болон дэлгүүр (лангуу, түрээслэгч)-т үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй нийт …

  • 13 February

    “Хөвсгөл-Хөх сувд 2025” олон улсын мөсний наадам “Монголын гайхамшиг” мөсөн урлалын тэмцээнээр эхэлнэ

    Өнгөрсөн жилүүдэд “Хөвсгөл-Хөх сувд 2025” олон улсын мөсний наадам зөвхөн амралтын хоёр өдөр зохион байгуулагддаг байсан. Тэгвэл жил бүр наадмыг сонирхох, оролцох зочдынх нь тоо өсч буй учир  энэ жил хоёрдугаар сарын 13-22-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны “Хайчийн ам”-д зохион байгуулагдах гэж байна. Өнөөдөр /2025.02.13/ наадмын эхний өдөр мөсөн урлал, тэшүүрийн тэмцээн, “Хөвсгөл” брэндийн үзэсгэлэн худалдаа, мөсөн дээрх буухиа …

  • 12 February

    E-Mongolia Олон улсын вэб хуудасны хүртээмжтэй байдлын WCAG стандартыг хангаж Дохион хэлмэрчтэй боллоо

    Өдгөө дэлхий дахинаа зөвхөн 70 гаруй сая хүн дохионы хэлээр харилцаж байгаа бөгөөд Монгол Улсад дохионы хэлмэрчийн тоо 20 хүрэхгүй байгаа нь тусгай хэрэгцээт иргэдийн цахим үйлчилгээнд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг харуулж байна. Тиймээс E-Mongolia системд дохионы хэлмэрчийн тусламжтайгаар төрийн үйлчилгээг авах боломжийг бий болгосноор сонсголын бэрхшээлтэй иргэдэд илүү хялбар, хүртээмжтэй үйлчилгээг хүргэх нөхцөл бүрдлээ. Монгол Улсын хэмжээнд 2024 …

  • 12 February

    Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 12-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланчдыг тодрууллаа Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэн, орон нутагт ажлын байр бий болгож нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсан тэргүүний малчин, тариаланчдын амжилтыг үнэлэн 2025 онд Улсын аварга малчнаар 140, Улсын хошой аварга малчнаар 14, Улсын аварга саальчнаар долоон иргэнийг, …

  • 12 February

    Төрийн албан хаагчийн цахим ур чадварыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

    Төрийн үйлчилгээний хүртээмж, хялбар байдлыг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх, богино хугацааны сургалтыг хамтран зохион байгуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Удирдлагын академитай /2025.02.11/ санал солилцох уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар “Алсын хараа-2050″ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, “Цахим үндэстэн” зорилтыг хангаж ажиллах, төрийн цахим шилжилтийг дэмжих, төрийн үйлчилгээ болон үйл ажиллагааг цахимжуулах, төрийн албан хаагчдыг …

  • 12 February

    “Үнэртэй усанд дурлагсдын (Өвөөгийн) клуб”: Цусаа хандивласан доноруудад сүрчигний дээж бэлэглэнэ

    Фейсбүүк дахь “Үнэртэй Усанд Дурлагсдын (Өвөөгийн) клуб” группээс санаачлан “Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв”-ийн үйл ажиллагааг дэмжин жил бүр цусаа бэлэглэх аяныг зохион байгуулдаг билээ. Тэгвэл энэ жилийн цус бэлэглэх аяныг хайрын баярын өдрийг тохиолдуулан хоёрдугаар сарын 14-ний өдөр зохион байгуулах гэж байна. Тэдний санаачилгыг “Beauty Success Mongolia” дэлгүүрийн хамт олон дэмжин энэ өдөр цусаа бэлэглэсэн доноруудад сүрчигний дээж бэлэглэх …

  • 12 February

    Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр НҮБ-ын хүүхдийн сангийн суурин төлөөлөгчтэй уулзлаа

    Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр “Бүхнийг хүүхдийн төлөө” уриатай Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай уулзлаа. Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр “Хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр Монгол Улсын 21 аймаг, 330 суманд хүрч ажилласан эрхэмтэй дахин уулзсандаа баяртай байна гэдгийг тэмдэглээд, Монгол хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд амьдарч, сурч хөгжих хууль эрх зүйн орчныг сайжруулахын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. …

  • 11 February

    E-Mongolia хиймэл оюунаар бүтээгдсэн сүлд дуутай боллоо

    Монгол Улсын төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia нь шинэчлэл, сайжруулалтыг тогтмол хийж, 2024 оны 5-р сарын 7-нд “Иргэнээ хамгаалдаг” уриатай E-Mongolia 4.0 хувилбараа хиймэл оюунд суурилан танилцуулсан. Тэгвэл тус системийг хөгжүүлэгч залуус хиймэл оюун ухааны боломжийг ашиглан өөрсдийн бүтээсэн сүлд дуутай болж, технологийн шинэ шатанд гарч буйгаа илэрхийлж байна.   Энэхүү хиймэл оюунаар зохиосон сүлд дуу нь системийн шинэлэг байдал, …

  • 11 February

    “Монгол нүүдэлчин өвлийн фестиваль-2025” энэ сарын 16-22-ний өдрүүдэд зохион байгуулагдана

    Нүүдлийн ахуй, соёлын өвийг олон нийт, ялангуяа хүүхэд, залууст танин мэдүүлэх, өвлийн аялал жуулчлалын брэнд арга хэмжээг хөгжүүлэх зорилгоор “Монгол нүүдэлчин өвлийн фестиваль-2025” арга хэмжээг 2025 оны 2-р сарын 16-22-ний өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна. Одоогоор бэлтгэл ажил 50 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, улирлын хамаарлыг бууруулах, дөрвөн улирлын аялал жуулчлалыг …

  • 11 February

    “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги” боловсруулж хэрэгжүүлнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх батлан хамгаалахын удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтад оролцлоо. Энэ удаагийн цугларалтыг “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх ба Зэвсэгт хүчний бэлэн байдал” сэдвээр зохион байгуулж байна. Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх цугларалтад оролцогсдод хандаж үг хэлэхдээ, “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг батлан хамгаалах болон гамшигтай тэмцэх тогтолцоонд тулгуурлан боловсруулж дуусгахыг үүрэг болголоо. Энэ стратеги …

  • 11 February

    Бөөрөлжүүтийн ЦС-ын II блокийг энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх 33 төсөл, арга хэмжээний төлөвлөгөө, зохион байгуулах ажил, Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийн барилгын ажлын явц, Төв аймгийн Баян суманд барьж байгаа цахилгаан станцын ажлын явц болон үер, ус ихээр тогтдог байршлуудад авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв. Зөвлөгөөний эхэнд  НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өнгөрсөн долоо …

  • 10 February

    Барилгын компаниуд: Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын ордны барилга барьсан компаниудад НӨАТ оногдуулдаггүй байх ёстой

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр ард иргэддээ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ  “2024 онд эдийн засаг таван хувийн өсөлттэй гарч, валютын нөөц 5.1 тэрбум ам.долларт хүрлээ. Эдийн засгийн үзүүлэлтүүд тогтвортой байгаа тул Улсын Их Хурлын хаврын чуулганаар татвар, нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтийг иргэн, аж ахуйн нэгжүүдийн саналд үндэслэн өргөн барих болно” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл Татварын Ерөнхий …

  • 8 February

    “AI Medi Mongolia” байгууллага “Sebbin” брэндийн “Хөхний имплант”-ийг Монгол улсад албан ёсоор нэвтрүүлэв

    “AI Medi Mongolia” эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага өнөөдөр /2025.02.08/ “SM” мэс заслын төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Монголын Нөхөн сэргээх, гоо сайхны мэс засалчдын нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж буй “ТОД МӨР-III” эрдэм шинжилгээний хурлын үеэр Франц улсын “Sebbin” брэндийн “ХӨХНИЙ ИМПЛАНТ”-ийг Монгол улсад нэвтрүүлснээ албан ёсоор зарлалаа. “Sebbin” брэндийн Азийн бүсийн борлуулалт хариуцсан маркетингийн менежер Жан Жина Франц улсын “Sebbin” …

  • 7 February

    Б.Гэрэлтуяа Азийн наадамд анх удаа хагас шигшээд шалгарлаа

    БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам өнөөдөр албан ёсоор эхлэх бөгөөд манай улсын тамирчид кёрлинг, шорт трейкийн төрөлд өрсөлдөж байна. Шорт трейкийн холимог хосын төрөлд Монголын баг хэсэгтээ сүүл мушгисан бол шорт трейкийн эмэгтэйчүүдийн ангилалд нийт 25 тамирчин уралдахад Монгол Улсын тугч Б.Гэрэлтуяа 1000 метрт 1:41.324, 1500 метрт 2:38.676 минутын амжилтаар шөвгийн 16 дугаар байрт шалгарлаа. Тэрбээр …

  • 7 February

    “Түмэн тэмээний баяр-2025”: 86 настай ахмадын гэрийн оосор бүч, тэмээний эд хэрэглэл борлуулалт сайтай байлаа

     Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулагдсан “Түмэн тэмээний баяр 2025”-д таван аймгийн бизнес эрхлэгч 120 гаруй иргэн, 50 гаруй аж ахуйн нэгж, малчид худалдаа үйлчилгээгээ гаргалаа. Малчид ингэний сүү, сүүн бүтээгдэхүүнээ борлуулж 78,2 сая төгрөгийн орлого олсон бол уламжлалт гар урлалынхан 30 гаруй сая төгрөг, хоол үйлдвэрлэгчид 139 сая төгрөгийн орлоготой ажилласан байна. Мөн сийлбэрч, уран хатгамалчид 30 гаруй нэр …