Monthly Archives: February 2025

February, 2025

  • 17 February

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатар нарт баяр хүргэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатар болон мэргэжлийн боксын шилдэг тамирчдыг хүлээн авч уулзлаа. Олон улсын мэргэжлийн боксын дөрвөн гол холбооны нэг болох Дэлхийн боксын холбооны (WBA) Төв Азийн аваргын бүсийн төлөөх тэмцээнд гавьяат тамирчин Э.Цэндбаатар Мексикийн тамирчин Педро Родригезийг ялж, аваргын зургаа дахь бүсээ зүүсэн юм. Энэ тэмцээнд мөн гавьяат тамирчин Н.Төгсцогт болон манай таван боксчин дэлхийн …

  • 17 February

    “Хөх сувд-2025” олон улсын мөсний баярын нээлт боллоо

    Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг “Хөх сувд” олон улсын мөсний баярын нээлтийн ажиллагаа боллоо. Нээлтийн үеэр Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх хэлсэн үгэндээ “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг, аялал жуулчлалын салбарын бодлогыг орон нутгийн онцлогт нийцүүлэн үр дүнтэй хэрэгжүүлэх, байгальд ээлтэй эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын улирлын хамаарлыг багасгах зорилгоор олон …

  • 17 February

    Оксфордын их сургуулийн эрдэмтэд Монголын кибер аюулгүй байдлыг үнэлсэн судалгаагаа танилцуулна

    Оксфордын их сургуулийн эрдэмтэд Монгол Улсын Кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг үнэлсэн судалгааны тайлангаа 2-р сарын 19-ний өдөр олон нийтэд танилцуулах гэж байна. Энэхүү судалгаа нь Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн чадавхыг а) кибер аюулгүй байдлын бодлого ба стратеги, б) кибер аюулгүй байдлын соёл ба нийгэм, в) кибер аюулгүй байдлын мэдлэг ур чадварыг хөгжүүлэх, г) хууль эрх зүйн орчин, …

  • 14 February

    Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох хэлэлцээрт гарын үсэг зурж, баталгаажуулав

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай 2025 оны  хоёрдугаар сарын 14-ний өдөр Харбин хотноо уулзав. Энэ бол хоёр орны Ерөнхий сайд нарын тавдахь удаагийн уулзалт. Айлчлал, уулзалт бүрд яригдсан  төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, бодит ажил болж байгаад талууд талархлаа илэрхийллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Азийн IX удаагийн өвлийн наадам”-ыг амжилттай зохион байгуулсан Хятадын …

  • 14 February

    Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам ашиглалтад орсноор нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Харбин хотноо уулзлаа. Уулзалтын дараа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурав. Ерөнхий сайд дараах мэдэгдлийг хийлээ. Тэрбээр, “Эрхэм монголчууд аа, Эрхэм олон улсын хөрөнгө …

  • 14 February

    Түймрийн эрсдэл өндөртэй сумдад шуурхай бүлгийг ажиллуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна

    ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Дорнод аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаанд оролцож, өвөлжилтийн нөхцөл байдал болоод аймгийн хэмжээнд зонхилон тохиолддог гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд зохион байгуулж байгаа үйл ажиллагаатай танилцаж, холбогдох мэдээллийг өглөө. Дорнод аймгийн цасны дундаж зузаан  Халхгол сумын нийт нутгаар 14-17 см, цасны дундаж нягт 0.16-0.20 г/см3 буюу цагаанаар зудархуу бусад сумдын нутгаар …

  • 14 February

    Хүндэтгэх шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон орон нутгийн тээврийн хэрэгсэл 5000 төгрөгийн хураамж төлөхгүй

    Нийслэлийн ИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тогтоолоор авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн баталсан. Уг тогтоолд нийслэлд бүртгэлгүй орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цаг буюу хоёр өдөр зорчвол 1000 төгрөг төлнө. Харин 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоногт 5000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн байдаг. Нийслэлийн Засаг даргын 2025 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн захирамжаар дараах дөрвөн шалтгаанаар нийслэлд …

  • 14 February

    Т.Даваадалай: Улаанбаатар хотод хэрэгжүүлэх мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллана

    Улаанбаатар хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхлээд буй. Энэ хүрээнд  нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Монцемент” ХХК-ийн удирдлагыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод хэрэгжүүлэх мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллах талаар санал солилцов. “Монцемент” ХХК-ийн удирдлага Улаанбаатар хотод хэрэгжих …

  • 14 February

    Ж.Золжаргал: Хувьцаат компаниудад технологийн болон үйл ажиллагааны шинэчлэл хэрэгтэй байна

    УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, гишүүд Үндэсний дата төв болон “Монгол шуудан”, “Монголын цахилгаан холбоо” хувьцаат компаниудын үйл ажиллагаатай танилцсан байна. Тус байнгын хорооны дарга Ж.Золжаргалаас энэ талаар тодрууллаа. -Эдгээр байгууллагуудын үйл ажиллагаатай танилцахад анхаарах ямар асуудлууд байна вэ? -Хуулийн хэрэгжилтийг хангуулах, хууль, эрх зүйн орчныг сайжруулах болон бодлого боловсруулахад анхаарах асуудлыг судлах, тулгамдсан асуудлыг шийдэх арга замыг …

  • 14 February

    Д.Амарбаясгалан: Баруун бүсийн аймгууд эдийн засгийн интеграцид нэгдсэнээр худалдаа үйлдвэрлэлийн төвлөрсөн зах зээлээ бий болгох боломжтой

    Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нарын баруун бүсийн иргэдтэй хийх уулзалтууд Увс аймгийн Тариалан, Өндөрхангай сумдад үргэлжиллээ. Энэ үеэр тогтолцооны өөрчлөлтийн үр дүнд байгуулагдсан таван нам, эвслийн төлөөлөл бүхий шинэ парламент намрын ээлжит чуулганаараа хэлэлцэн баталсан онцлох хууль тогтоомжуудаас танилцуулав. Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд, эрх зүйн орчныг шинэчлэх “Гурван төгөлдөршил” бодлогыг танилцуулж, …

  • 14 February

    Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль, 18 дугаар хороонд 200 ортой цэцэрлэг барина

    Нийслэл хотод боловсролын салбарт энэ онд улс, нийслэл, гадаадын зээл тусламжаар 145 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнээс нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 50 төсөл, арга хэмжээг зохион байгуулж буй. Энэ талаар НБГ-ын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Д.Ирмүүнзаяагаас тодрууллаа. Тэрбээр “Нийслэл хотод энэ онд 25 сургууль, 50 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэ сард хоёр бага сургууль, цэцэрлэгийн …

  • 14 February

    “Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 27-ныг өдрийг хүртэл үргэлжилнэ

    “Амар байна уу 2025” өргөтгөсөн худалдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч 50 мянга гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна. Нийслэлийн Засаг даргын санаачлагаар гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэн худалдаа нь ЖДҮ эрхлэгчдийг дэмжих зорилгоор хотын А бүсэд түрээсийн төлбөргүйгээр оролцох боломжтойгоороо онцлог юм. Тодруулбал, өнгөрсөн жил тус үзэсгэлэн худалдаагаар нийт 51.8 …

  • 14 February

    “Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль энэ сарын 16-нд эхэлнэ

    “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийг монголчуудын уламжлалт сар шинийн баярыг угтан энэ сарын 16-22-нд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д анх удаа зохион байгуулна. Монголын соёлын биет бус өвөөс өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, дэлхийд нэн ховордож буй Монголын бахархалт амьтан болох Мазаалай баавгайг хамгаалах зорилгоор өвлийн цас, мөсний баяртай хамтатган зохиож буй онцлогтой. Тухайлбал, монголчуудын үндэсний сар шинийн баярын уламжлал, онцлог, …

  • 14 February

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх ажлын айлчлал эхэллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хийх ажлын айлчлал эхэлж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар өнөөдөр уулзалт хийнэ. Уулзалтын дараа “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т талууд гарын үсэг …

  • 13 February

    “Цагаан алт” хөтөлбөр малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгоно

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Сор кашемир”, “Сноу Филдс”, “Улаанбаатар хивс” компанид  ажиллалаа. Ерөнхийлөгч малын гаралтай түүхий эдийн үнэ цэнтэй болгох зорилгоор “Цагаан алт” үндэсний хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн дүнд  олон улсын стандартад нийцсэн өрсөлдөх чадвартай, гарал үүсэл, чанарын баталгаатай, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт нэмэгдэж, малын гаралтай түүхий эдийн үнэ цэн өснө. …