Monthly Archives: March 2025

March, 2025

  • 17 March

    УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ

    Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр (2025.03.17) 10 цаг 00 минутад 74 гишүүн буюу 58.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд …

  • 17 March

    Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа

    Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй. Уг төслийн хүрээнд Сэлбэ дэд төвд нийт 10063 айлын 113 блок орон сууц барихаас 4362 айлын орон сууц барих барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах хоёр багц тендерийг энэ сарын 7-нд зарласан. Өнөөдрийн байдлаар чөлөөлөлтийн явц …

  • 14 March

    Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ойролцоо хальсан бохир усны шугамын бөглөөг гаргаж, орчны цэвэрлэгээг хийж байна

    Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Нэгдсэн эмнэлгийн хажууд бохир хальсан гэх дуудлага Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвд өчигдөр орой 21:43 цагт ирсэн. Дуудлагын дагуу холбогдох хариуцсан орон сууцны контор болох “Опен хаус” ХХК-д мэдэгдэж, бохирын бөглөөг гаргаж, яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болгосон. Мөн Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-аас ээлжийн бригад машин техниктэй байршил дээр нь ажиллаж, энэ сарын …

  • 14 March

    А.Баяр: Авто машины татварыг нэмснээр хотын авто замын сүлжээг өргөтгөн сайжруулах, түгжрэлийг шийдэх зорилготой

    Иргэн О.Отгонтөгс авто машины татварын нэмэгдэлтэй холбоотой асуудлаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан хотын удирдлагуудад шаардлага тавьсныг НИТХ-ын дарга А.Баяр хүлээн авч, уулзлаа. НИТХ-ын дарга А.Баяр “Иргэний нийгмийн байгууллага иргэдийнхээ, та бүхнийхээ үгийг сонсох үүрэгтэй. Тиймээс иргэн, төр хоорондоо ойлголцож, хамтраад асуудлаа давах нь чухал. Авто машины татварыг нэмснээр Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөн сайжруулах, тэг зогсоход бэлэн болчихсон түгжрэлийг …

  • 14 March

    Чингис хаан үндэсний музейгээр долоо хоногт 10175 үзэгч үйлчлүүлжээ

    Улсын хэмжээнд музейн нээлттэй өдрүүд арга хэмжээг “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд  3-р сарын 7-13-ний  өдрүүдэд зохион байгуулж, бүх насныханд  үнэ төлбөргүй үйлчиллээ. Энэ жилийн онцлог нь монголын уламжлалт баяр, сар шинийн өдөр Чингис хаан Үндэсний музейд Их хааны өргөөг байгуулж, Эзэн Богд Чингис хааны Алтан хөрөг, Шүтээн их Цагаан туг, төрийн Хасбуу алтан тамгыг бүтээн залсантай …

  • 14 March

    Соёлын биет бус өвийг өвлүүлэх “Хөх дөл” төсөл дэлгэцийн бүтээл боллоо

    “Хөх дөл” төслийг санаачлагч УДЭТ-ын жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун нар хүүхдүүдийн хамт 2023 оны зургаадугаар сард Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн Галуут сумын Цагаан цохиот хэмээх нутагт шилжин суурьшсан. Ийнхүү шилжин суурьшсанаас эхлэн “Хөх дөл” төслийн хүрээнд бүтээсэн нүүдэлчдийн ахуй соёлыг харуулсан 20 ангит цуврал контентыг энэ сарын 14-ний өдрийн 19:00 цагт “Corporate convention center”-т нээнэ. Нээлтийн үеэр нүүдэлчдийн өвөрмөц ахуй биет …

  • 14 March

    УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 17-нд нээнэ

    Монгол Улсын Их Хурлын тухай хуульд хаврын ээлжит чуулганыг гуравдугаар сарын 15-ны өдөр нээх, чуулганы нээлтийн өдөр амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр нээхээр заасан. Энэ оны гуравдугаар сарын 15 бямба гарагт таарч байгаа тул Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы нээлт гуравдугаар сарын 17-ны даваа гарагт болно. Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хуульд заасны …

  • 14 March

    ГССҮТ:Суррон, скүүтер, мопедоос унах буюу онхолдож гэмтэх тохиолдол өндөр хувьтай байна

    2021-2024 онд буюу сүүлийн гурван жилийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд цахилгаан дугуй буюу суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 887 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ. Харин 2024 онд улсын хэмжээнд суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдэж, тухайн шалтгааны улмаас 3 хүн амь насаа алдсан байна. Нийт тохиолдлын 93.0 хувь буюу 495 нь нийслэлд бүртгэгдсэн бол, 91.2 хувь буюу 485 …

  • 14 March

    Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхааруулж байна

    Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд шар өвсний гал түймрийн 48 тохиолдлоор 62.7 га талбай шатаж иргэдийн өмч хөрөнгө, байгаль экологид хохирол учирсан байна. Ногоон бүсийн хуурайшилт нь болзошгүй ой, хээрийн түймэр болон шар өвсний гал түймрийн аюул, эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймд, нийслэлийн ногоон бүсэд зорчиж буй иргэд, зуслангийн чиглэлд оршин …

  • 12 March

    Засгийн газар: Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэхгүй

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны гуравдугаар сарын 12-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.   Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэхгүй  Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар олон улсын геополитикийн байдал, олон улсын худалдааны нөхцөл хүндэрч байгаатай холбогдуулан үнийн өсөлтөөс сэргийлэх, инфляцын өсөлтийг хязгаарлах зорилгоор төрөөс иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга нар, бүх төрлийн …

  • 12 March

    А.Алтан-Очир тусгай олимпын дэлхийн өвлийн наадмын ес дэх медалийг эх орондоо авчирлаа

    Итали улсын Турин хотод Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам гуравдугаар сарын 8-16-ны өдрүүдэд болж байна. Найман спортын төрөлд 103 орны 1500 тамирчин өрсөлдөж байна. Харин манай улсаас зургаан спортын төрөлд 24 тамирчин өрсөлдсөнөөс өнөөдөр снөүбордын жиант слаломын төрөлд А.Алтан-Очир хүрэл медаль хүртлээ. Тэр “Турин-2025” Тусгай олимпын дэлхийн өвлийн наадмын Монголын багийн анхны медальтан болов.  Мөн Тусгай олимпын дэлхийн өвлийн наадмын …

  • 12 March

    АНУ-ын USASA тэмцээнээс снөүбоардчин ах дүү хоёр хүрэл медаль хүртлээ

    Монголын снөүбоардын тамирчид Америкийн нэгдсэн улсын Калифорни мужид байрлах “Mammoth Mountain” цанын баазад 2025 оны 3 дугаар сарын 8,9-ны хооронд зохион байгуулагдсан “America Snowboard and Freeski Association (USASA) Unbound Series Snowboard Cross” тэмцээнд амжилттай оролцлоо. Тус тэмцээн нь USASA бүсийн оноо цуглуулах тэмцээн бөгөөд тухайн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн “KTM Mongolia” клубийн Ондо брэндийн тамирчин ах дүү гурав оролцов.  Үүнд …

  • 11 March

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 он гарснаас хойш 3,3 сая тонн нүүрс борлуулаад байна

    БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан нүүрсний үнэ тодорхой түвшинд буураад байна. Хэдийгээр нүүрсний үнэ буурсан ч “Эрдэнэс Тавантолгой” ХК борлуулалтыг тасралтгүй, хэвийн явуулах бодлого баримталж, биржийн арилжааг тогтмол явуулж байна. 2025 оны нэгдүгээр сард 6 удаагийн арилжаа, хоёрдугаар сард 4 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 31,6 сая ам.долларын үнэлгээ бүхий 352 мянган тонн нүүрс Монголын хөрөнгийн биржээр арилжаалаад байна. …

  • 11 March

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагаас онцолъё

    Тэр бүр хэвлэлд ярилцлага өгөөд байдаггүй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Э.Энэрэлд нэлээд урт ярилцлага өгсөн байна. Тэрбээр ярилцлагадаа улс орны хэмжээнд тулгамдаж буй асуудлаас эхлээд өөртэй нь холбоотой олон асуултад хариулт өгчээ. Энэхүү ярилцлагад Ерөнхий сайдын хэлсэн үгнээс нь онцлон хүргэж байна. Могой жилд худал хуурмаг гуужиж, үнэн бүхэн тодорно гэдэгт итгэж байна. Хаа сайгүй л баг хуулагдаж, …

  • 11 March

    Түймэрт өртсөн зүүн аймгуудад тусламж үзүүлэх ажлын хэсгийг байгууллаа

    Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы тушаалаар зүүн аймгуудад гарсан түймэрт өртсөн айл өрх, иргэд, хүүхэд багачуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, орон гэр, орчны сэргээн босголтыг зохион байгуулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, галд өртсөн мал сүргийг эрүүлжүүлэх, малын сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйтгэл хийх, амьжиргааг нь дэмжих Шуурхай ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийг УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т. …