МУГЖ дуучин Т.Ариунаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тоглолтоо хийнэ. Түүний эмэгтэйчүүдийн баярт зориулсан анхны тоглолт. Энэ удаагийн тоглолт нь өнгөрсөн зуны “Зүрх асна” тоглолт шиг төв цэнгэлдэх хүрээлэнг түмэн хүнээр дүүргэсэн, ассан, дүрэлзсэн гэхээс илүүтэй эрхэмсэг оршихуй, эгэл ялдам хайрыг мэдрүүлсэн, өнгөрсөн одоог холбосон, үзэсгэлэнт эмэгтэйчүүдээ алдаршуулж магтсан, дуулал болох нь. Хамгийн, хамгийн, хамгийн… Мэдээж гавьяатын тоглолт гайхалтай болох нь …
Monthly Archives: February 2026
February, 2026
-
27 February
Туул усан цогцолбор төсөл нь нийслэлийн усны аюулгүй байдлыг хангах шинэ эх үүсвэр болно
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Усны газар болон БНЭУ-ын Kalpataru Projects International Limited (KPIL) компани Монгол Улсад хэрэгжүүлэх усны томоохон төслүүдэд хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд стратегийн ач холбогдол бүхий Туул усан цогцолбор төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлууд үе шаттай үргэлжилж байна. Эхний ээлжид төслийн байршлыг сонгох урьдчилсан судалгааг гүйцэтгэж, геологи, газрын хэлбэршил, ус хуримтлуулах …
-
27 February
Д.Мөнхбаатар: Ирэх сарын 1-нээс “Сайн” карт ашиглахыг зогсоож, түлш худалдан авахад Хотула аппликейшн ашиглана
Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний борлуулалтын ил тод байдал, хяналтын тогтолцоог сайжруулах хүрээнд гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зөвхөн Хотула аппликейшн болон иргэний үнэмлэх ашиглаж түлш худалдан авахаар болсон. Уг асуудлаар нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатараас тодрууллаа. Тэрбээр “Гуравдугаар сарын 1-нээс “Сайн” карт ашиглахыг зогсоож, түлш худалдан авахад зөвхөн Хотула аппликейшн болон иргэний үнэмлэх ашиглана. Хотула аппликейшнд …
-
27 February
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна
Нийслэлийн 16 мега төслийн нэг Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох 24 МВт дулааны цахилгаан станц болон бохир ус цэвэрлэх байгууламжийн иж бүрэн зураг төсөл боловсруулах ажил үргэлжилж байна. Уг төслийг түлхүүр гардуулах нөхцөлөөр барьж байгуулах юм. Нийслэлээс 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК нь Хүнс, хөдөө …
-
26 February
Өв уламжлал, үндэстний дархлаа
Өнөөдөр даяаршлын талаарх зарим ойлголт өөрчлөгдөж эхлээд байна. Даяаршил дунд тэсэж үлдэх гэсэн улс үндэстнүүд ондоошлыг хэрхэн бий болгох талаар толгойгоо гашилган, эрж хайсны эцэст бидний үндэстний онцлогыг харуулсан өв соёл ондоошлын маань оньс юм байна гэдгийг олж харсан байдаг. Улс орнууд үндэстнийхээ онцлогыг хадгалсан хувцас урлал, биет болон биет бус соёлоо түгээн дэлгэрүүлэх ажлыг хийж дор бүрнээ л Хятад …
-
25 February
Хөгжлийн “Шилэн тааз”-ыг хагалах нь
Хэдэн жилийн өмнө 4-р цахилгаан станцаар ороод явж байхад тухайн үеийн станцын дарга “Монгол Улс өнгөрсөн 104 жилийн хугацаанд нийтдээ 1,264 МВт-ын суурилагдсан хүчин чадлыг бүрдүүлж ирсэн” гэдэг тоо үзүүлээд Монгол улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ мөн л хэдэн жилийн өмнөөс суурилагдсан хүчин чадлаасаа давах болсон тухай ярьж байж билээ. Хэрэглээний хэтрэлт голдуу ид хүйтний улиралд буюу 11 дүгээр сараас …
-
24 February
Үргэлж шинэхэн, соньхон…
Аяллын хөтөч гэхээр хүмүүс нэг л газраа байнга очиж, адилхан зүйлийг ярьж, үзүүлж тайлбарладаг гэж боддог бол эндүүрэл юм. Аялал хүнийг нээж, амьдралыг олон сайхан өнгө будгаар “найруулах”-ад тусалдаг. Харь хүний юу хүсэж буйг мэдэрч, ойлгож ухаарах, суралцах, хайрлах нь их ухаан байдгийг зочин бүрээсээ мэдэрдэг. Энэ ч утгаараа монгол орныхоо их амар амгалан, үзэсгэлэнт байгаль, газар нутгаар янз бүрийн мэргэжил, үзэл бодолтой …
-
24 February
Нидерландын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд тангаргаа өргөжээ
Нидерландын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд Роб Йеттен тангаргаа өргөж, албан ёсоор үүрэгт ажилдаа оржээ. Тус улсын өмнөх Ерөнхий сайд Дик Шуфын засгийн газар 2025 оны зун унасны дараа явуулсан ээлжит бус сонгуульд өдгөө 38 настай Р.Йеттений нам Герт Вилдерсоны удирддаг хэт барууны үзэл баримтлалтай Эрх чөлөөний төлөөх намыг (PVV) багахан саналын зөрүүтэй ялсан байна. Одоо Р.Йеттен өөрийн “Демократ-66” …
-
24 February
“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана
2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яам, Монгол дахь Японы худалдаа, аж үйлдвэр эрхлэгчдийн холбоотой хамтран “Бизнесийн орчны тогтвортой байдал, ил тод байдлыг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээ нь хоёр улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын …
-
24 February
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Иймд Улаанбаатар хотын 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны ус зайлуулах шугам сүлжээг барихаар төлөвлөснөөс эхний ээлжинд Дэлхийн банкны санхүүжилтээр есөн байршилд нийт 102.72 км үерийн хамгаалалтын суваг байгуулна. Энэхүү төсөлд шуудуу ухалгүйгээр шугам шинэчлэх дэвшилтэт технологийг нэвтрүүлж буй. Өөрөөр хэлбэл, 200 …
-
24 February
Эгзэгтэй чиг хандлага
Японы Ерөнхий сайд түүхэн том ялалт байгууллаа: Такаичигийн нам баруун жигүүрт асуудал дагуулж болзошгүй амлалтаар доод танхимын сонгуульд намдаа үнэмлэхүй ялалт авчирлаа. Японы парламентын доод танхимын сонгуулиас дөнгөж 14 сар өнгөрч байхад Японы Ерөнхий сайд хатагтай 2026 оны 01 дүгээр сард дараагийн ээлжит бус сонгуулийг зарласан. 2024 онд түүний Либерал Ардчилсан Нам (ЛАН) олонхын байр сууриа алдсан тул тэрээр 2025 …
-
24 February
“Сайн” картын хэрэглээг ирэх сарын 1-ний өдрөөс зогсооно
Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний борлуулалтын ил тод байдал, хяналтын тогтолцоог сайжруулах хүрээнд 2026 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “Сайн” карт ашиглахыг зогсоож, түлш худалдан авахад зөвхөн Хотула аппликейшн болон иргэний үнэмлэх ашиглана. Ингэснээр иргэдэд илүү хялбар, ил тод, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжтойгоос гадна айл өрх, иргэд түлшнийхээ хэрэглээг хянах боломжтой юм. Тодруулбал, Хотула аппликейшнийг ашигласнаар ойролцоох борлуулалтын …
-
24 February
Дүүжин замын тээвэр төслийн явц 60.5 хувьтай байна
Улаанбаатар хотын Яармаг, Арцат-Хархорин, Өнөр хороолол чиглэлд хэрэгжиж буй Дүүжин замын тээвэр төслийн явц 60.5 хувьтай байна. Тодруулбал, Яармаг, Арцат дахь барилгын дүүргэлт өрлөгийн ажил хийгдэж байгаа бол Өнөр хороолол буудлын өрлөгийн ажил дуусаж, дүүжин тээврийн системийн тохиргооны ажил үргэлжилж байна. Ирэх дөрөвдүгээр сарын 15-наас тросс сүвлэх ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Яармаг-Хархорин чиглэлд нийт 19 тулгуур багана суурилуулахаас одоогийн …
-
24 February
Нийгмийн хамгааллын тусгай төвийн өргөтгөл Сургалт, хөгжлийн цогцолбор төвийн нээлт энэ сарын 27-нд болно
Нийгмийн хамгааллын тусгай төвийн өргөтгөл болох Сургалт, хөгжлийн цогцолбор төвийн нээлт энэ сарын 27-ны өдөр Улиастай Майхантын аманд байрлах шинэ цогцолбор төвийн байранд зохион байгуулагдана. Сургалт, хөгжлийн цогцолбор төв нь зорилтот бүлгийн иргэдэд боловсрол, хөгжлийн цогц үйлчилгээ үзүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, бие даан амьдрах чадварыг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй чухал бүтээн байгуулалт юм. Тус төв нь нэг дор 200 хүртэлх …
-
23 February
Зүрх хайрханыг Төрийн тахилгаттай болгожээ
Зүрх хайрхан Төрийн тахилгат хайрхан боллоо. Тус түүхэн газар нутагт 1189 оны шарагчин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд залан Чингис хаан буюу Далай их хаан цол өргөмжилж байсан юм. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутаг Хар Зүрхний Хөх нуурын Зүрх хайрханыг Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 820 жилийн ойг тохиолдуулан 17 дугаар жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл