Monthly Archives: February 2026

February, 2026

  • 10 February

    Иргэн бүрийн сарын 500,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно

    Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” Монгол Улсын Их Хурлын …

  • 10 February

    УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв

    Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Тэрбээр Евразийн эдийн засгийн холбооноос Монголын аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдэд зориулан энэ сарын 9-нд зохион байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийн талаарх бизнес хэлэлцүүлгийг нээж, үг хэллээ. УИХ-ын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн холбоо болон түүний гишүүн орнууд нь манай улстай худалдаа, эдийн засаг, соёлын хувьд түүхэн хэлхээ холбоотой, …

  • 10 February

    НЭГДСЭН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

    НИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга А.Баяр Нийслэлийн Онцгой байдлын газарт ажиллаж, Шуурхай удирдлагын нэгдсэн төвийн бэлтгэл ажилтай танилцлаа. Одоогоор тус төвийн удирдлагын өрөөний техник, тоног төхөөрөмжийн суурилуулалтын ажил явагдаж байна. Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлөөс энэ онд хэрэгжүүлэх гол ажлын нэг нь Шуурхай удирдлагын нэгдсэн төвийг ашиглалтад оруулах юм. Одоогоор Нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлагын …

  • 10 February

    Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил гуравдугаар сарын 15-наас эхэлнэ

    Нийслэлийн тээврийн сүлжээний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдол бүхий “Туулын хурдны зам” төслийн газар шорооны бэлтгэл ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ. Үүнтэй холбогдуулан төслийн талбайд 59 инженер, техникийн ажилтан, 48 машин механизм, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэй барилга угсралтын үндсэн ажлыг эхлүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар түр барилга байгууламж болон барилгын бэлтгэл ажлын хүрээнд ажилчдын байрлах байр, оффис, …

  • 10 February

    Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ

    ​Баялгийн хулгайтай тэмцэх, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнх хувийг ард түмэнд хүртээх тухай Ерөнхий сайд Г.Занданшатарын 02 тоот албан даалгавар хэрэгжиж, үр дүн гарч эхэллээ. Засгийн газраас уул уурхай, эрдэс баялгийн салбарт эхлүүлсэн цэгцрэх хөдөлгөөний хүрээнд стратегийн болон үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тодорхойлох, түүнийг хэрхэн эзэмших, хэрэгжүүлэх асуудлаар урьдчилан тохирч, “Ачит Ихт”, “Энержи ресурс”, “Хангад Эксплорейшн”, “Өсөх …

  • 10 February

    Өнөөдөр Олон улсын эпилепсийн өдөр

    Дэлхий даяар нийт 60 сая гаруй эпилепситэй хүн амьдарч байна. Монгол Улсад эпилепси оноштой 1933 насанд хүрсэн иргэн, 0-18 насны 1140 хүүхэд байна гэсэн судалгаа бий. Эпилепси өвчин гэдэг нь хүний тархины эсүүдэд гэнэтийн хүчтэй эмгэг цахилгаан идэвхижил үүссэний улмаас ухаан алдалт, уналт таталтын үечилсэн хөдлөлөөр илрэх эмгэг юм. Эпилепси нь аль ч хүйс, насны хүмүүст тохиолдож болно. Эпилепси өвчний …

  • 10 February

    Морингийн даваа чиглэлд шинэ зогсоол нэмэгдлээ

    Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж, иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай Морин зогсоолыг шинээр нээлээ. Тус зогсоолд Ч:67 “Морингийн даваа – Нисэх” чиглэлийн нийтийн тээврийн автобус зогсох юм. Дээрх замналын өөрчлөлтийг энэ сарын 11-ний өдрөөс мөрдөж эхэлнэ. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ. Ugluu.mn

  • 10 February

    Чулуун нүүрсний экспорт 80 гаруй хувиар нэмэгджээ

    Манай улсын чулуун нүүрсний экспорт 2026 оны нэгдүгээр сард 9.7 сая тонн болсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 86.4 хувиар нэмэгдсэнийг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Түүнчлэн оны эхний нэг сард хар тугалганы хүдэр, төмрийн хүдэр, зэс, молибден, цайрын баяжмал, түүхий нефть, чулуун болон хүрэн нүүрсийг 100 хувь, харин ямааны самнасан ноолуурын 63.5 хувийг БНХАУ-д экспортолсон байна. Эдгээр нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 81.3 хувийг …

  • 9 February

    Бүтээн байгуулалтын ажилд оролцсон алба хаагчдад олгох томилолтын зардлыг нэмнэ

    Батлан хамгаалахын сайд Д.Батлут Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын /БИЦУГ/ үйл ажиллагаатай танилцаж, бие бүрэлдэхүүнтэй өнөөдөр уулзлаа. Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Барилга-инженерийн цэргийн удирдах газар байгуулагдсан цагаас хойш 90 жилийн түүхэндээ 400 гаруй үйлдвэр барьж, зам дэд бүтцийн олон зуун бүтээн байгуулалтад гар бие оролцсоноос сүүлийн жилүүдэд: “Тавантолгой-Зүүнбаян”, “Зүүнбаян-Ханги” чиглэлийн стратегийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил Ханбогд сум дахь …

  • 9 February

    Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ

    Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэхээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит ерөнхий боловсролын 160 гаруй сургуулийн  захиралтай уулзлаа. Хотын дарга Х.Нямбаатар “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 85 сургууль, цэцэрлэг …

  • 9 February

    Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

    Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Таван шар, Геологийн төв лаборатори, “Хермес” төв, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц барихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд Таван шарын нүхэн гарцын авто замын зорчих хөдөлгөөнийг 2024 оны есдүгээр сард нээсэн. Үргэлжлүүлэн ногоон байгууламж, замын таних тэмдэг, тэмдэглэгээ, орчны арчилгаа зэрэг дагалдах тохижилтын ажлуудыг гүйцэтгэсэн. Тэгвэл Таван шарын нүхэн гарц …

  • 9 February

    Монголын анхны ингэний ферм сүү, сүүн бүтээгдэхүүнээ дэлхийд таниулах зорилго өвөртөлжээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ингэний фермийн үйл ажиллагаатай өнөөдөр (2026.02.08) танилцлаа. Тус ферм нь манай улс дахь анхны бөгөөд одоогоор байгаа ганц ферм юм. Уг фермийг “Солид партнерс групп” компани таван жилийн өмнө нээжээ. Нийт 225 тэмээтэй, 160 нь ингэ. 70 ингэ сааж, өдөрт 140-150 литр сүү авч байна. Нэг ингэнээс 2.5 литр сүү буюу бэлчээрийн тэмээнээс …

  • 9 February

    ИЗНН-ын дэргэдэх Хангарьд жигүүрээс Намын Онц их хурлыг хуралдуулах нь зүйтэй гэж үзжээ

    ИЗНН-ын дэргэдэх Хангарьд жигүүрийн зарим гишүүд 2026 оны 2 сарын 07-ний өдөр  хуралдаж ИЗНН-ын шинэчлэл, хууль дээдлэх ёс ба намын Онц их хурлыг хуралдуулах асуудлаар хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Р.Батболд, ИЗНН-ын тэргүүн дэд дарга С.Батбаатар, ИЗНН-ын Дэд дарга Т.Бат-Эрдэнэ, ИЗНН-ын Ахмадын хорооны дарга, доктор, профессор Л.Дашням, Намын орон нутгийн төлөөллөөс Дорнод аймгийн намын хорооны дарга Б.Оюунчимэг, Ховд аймгийн намын хорооны …

  • 9 February

    Монгол Улс АНУ хооронд шууд нислэг эхлүүлэхэд техникийн туслалцаа үзүүлнэ

    Монгол Улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл хангах хүрээнд АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлаг (USTDA)-аас нисэхийн аюулгүй байдлын стандартын чиглэлээр 2.6 сая ам.долларын өртөгтэй техникийн туслалцааны төсөл хэрэгжүүлнэ. Үүнээс АНУ-ын Худалдаа хөгжлийн агентлаг 2.2 сая, “Викс групп” 390 мянган ам.долларыг хамтран санхүүжүүлэхийг Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам мэдээллээ. АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлаг (USTDA)-аас монголын талд техникийн буцалтгүй тусламж олгох хэлэлцээрт Зам, тээврийн дэд сайд Г.Ганболд, АНУ-ын Худалдаа, …

  • 9 February

    Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална

    УИХ-ын дарга Н.Учрал “Чөлөөлье” санаачилгын хүрээнд байгуулсан ажлын хэсгүүдийн ахлагч, дэд ахлагч нартай энэ сарын 6-нд уулзаж, ажлын хэсгүүдийн үйл ажиллагааны талаарх явцын мэдээллийг сонслоо. Тэрбээр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж болзошгүй хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актуудыг тодорхойлж, авлига, хүнд суртал үүсгэж, хуулиас давсан дүрэм журамд дүн шинжилгээ хийж, засаж сайжруулах чиглэлд хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг цаг алдалгүй, …