Monthly Archives: March 2026

March, 2026

  • 13 March

    Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзав

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар өнөөдөр /2026.03.13/ Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Б.Мөнхсоёл, Б.Пунсалмаа, Д.Энхтуяа болон албаны бусад хүмүүс оролцсон юм. Уулзалтаар талууд тус улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, буцалтггүй тусламжийн хүрээнд баригдаж буй Газрын …

  • 13 March

    Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа

    Нийтийн тээврийн Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг өнөөдөр зарлаж, тендерийн материал хүлээн авч эхэллээ. Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугам нь Сүхбаатарын талбайгаас Буянт-Ухаа цогцолбор хүртэл 15 км үргэлжилж, 23 зогсоолтой байна. Нисэхийн бүсийг хотын төвтэй холбох Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамыг 2026-2028 онд барьж дуусгах юм. Оролцогчдын тендерийн баримт бичгийг 2026 оны …

  • 13 March

    Тэтгэврийн нэмэлт хуримтлал үүсгэж, ирээдүйд олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой болох эрх зүйн орчин бүрдэнэ

    Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулаад байна. Хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр Монголын хөрөнгийн биржийн байранд олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ. Хэлэлцүүлгийн хүрээнд “Хувийн нэмэлт тэтгэврийн олон улсын туршлага ба хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөөлөл”, “Монгол Улсад хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх боломж ба сорилтууд” сэдвээр панел хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Өнөөгийн байдлаар Манай …

  • 13 March

    “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” түншлэлийн төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтын хугацааг сунгалаа

    НЗДТГ-аас зарлаж буй “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” түншлэлийн төслийн урьдчилсан шалгаруулалтад оролцох сонирхолтой этгээдүүдээс ирүүлсэн хүсэлтийг харгалзан үзэж, оролцох санал ирүүлэх эцсийн хугацааг гуравдугаар сарын 16-ны 16:00 цагаас дөрөвдүгээр сарын 16-ны 16:00 цаг хүртэл сунгалаа. Урьдчилсан шалгаруулалтад оролцох саналыг дээрх хугацаа хүртэл хүлээн авах бөгөөд бусад нөхцөл, шаардлага хэвээр байна. “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” түншлэлийн төсөл …

  • 13 March

    “Сэтгэл судлал таны амьдралд” сэтгүүлд таны сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих бүх зүйл бий

    “Сэтгэл судлал таны амьдралд” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарчээ. Монгол Улс 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн боловсролын салбарт, тэр дундаа ерөнхий боловсролын сургуульд боловсролын сэтгэл зүйчийг бэлтгэл ажиллуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын ерөнхий боловсролын 3 сургууль тутмын 2 нь мэргэжлийн, мэргэшсэн сэтгэл зүйчээр хангагдаад байна. Боловсролын сэтгэл зүйчдийг бэлтгэх, мэргэшүүлэх ажлыг Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг төрийн байгууллага дор хамтран …

  • 12 March

    Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

    Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: Нэг тэрбум бэлэг сэлт яригдсан. Нийтдээ хэдэн төгрөгийн бэлэг сэлт яригдсан бэ? Л.Оюун-Эрдэнэ: Бенз автомашин бол худлаа, бөгж, цүнх авч өгсөн,  амралтын газар очсон юм билээ. Намайг огцруулахын өмнө, УИХ-ын чуулганы санал хураалтын өмнө АТГ-аас бичиг авах гээд чадаагүй. Огцорсон хойно  7 сарын 23-нд АТГ-аас манай хүүтэй холбоотой авлигын хэрэг …

  • 12 March

    “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй уулзлаа. О.Адьяадолгор япон хэлний багш, орчуулагч мэргэжилтэй. Хувийн хэвшилд ажиллаж байгаад 2023 онд сургалтад хамрагдан ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ эхэлжээ. 2025 онд  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 15 сая төгрөгийн хүүгүй, барьцаагүй зээл авч тоног төхөөрөмж, түүхий эдийн нөөцөө бүрдүүлэн цэвэр ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Цаашид үйлдвэрлэлээ …

  • 12 March

    Ойн салбарын тулгамдсан асуудал, эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ

    Улсын Их Хурлын даргын 523 дугаар захирамжийн хүрээнд байгуулагдсан Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс өнөөдөр /2026.03.11/ Ойн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хийлээ. Уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ ахалж, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Э.Болормаа, М.Ганхүлэг, С.Лүндэг, Б.Мөнхсоёл, Ц.Туваан, А.Ундраа, Б.Уянга …

  • 12 March

    Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах: Боловсролын салбарын асуудлыг бодитоор тодорхойлж, эрэмбэлэх хэрэгтэй

    Улсын Их Хурлын даргын 2025 оны 523 дугаар захирамжаар Боловсрол, шинжлэх ухааны салбарын асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд тус ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2026.03.11/ нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай уулзаж, салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудал, бодлогын шинэчлэлийн талаар санал солилцов. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн …

  • 11 March

    Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

    Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө. Тодруулбал, шинээр 41 байршилд 4216 нэгж талбарт газар чөлөөлнө. Үүнээс Нэгдүгээр тойрог зам төслийн хүрээнд 3029 нэгж талбарт газар чөлөөлж, үлдсэн байршлуудад трамвай, авто зам, нүхэн гарц, гүүрэн байгууламж, дулааны шугам, дэд станц, үерийн хамгаалалтын байгууламж, инженерийн шугамын ажлуудын хүрээнд газар чөлөөлөх юм. Мөн он дамжин хэрэгжиж …

  • 11 March

    “Улаанбаатар метро” төслийн II шатны багц 1-ийн тендерийн материал хүлээн авч байна

    Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн шинэ систем нэвтрүүлэх “Улаанбаатар метро” төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах II шатыг хоёр багц болгон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс багц 1-ийн тендерийг ирэх тавдугаар сарын 1-нд нээх бол багц 2-ын тендерийг энэ оны дөрөвдүгээр улиралд зарлахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд багц 1 тендерийн материал хүлээн авч байна. Тодруулбал, өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр нээсэн …

  • 11 March

    Ойрхи дорнодын мөргөлдөөн, Монгол Улсад учирч болзошгүй эрсдэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав

    Өнөөдрийн /2026 оны гуравдугаар сарын 11/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ойрхи дорнодын мөргөлдөөн, Монгол Улсад учирч болзошгүй эрсдэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Газрын тос, шатахууны үнэ, импортын төлбөр нэмэгдэх, санхүүгийн эх үүсвэрийн зардал нэмэгдэх эрсдэл, дайны нөлөөллийн бүс нутаг болон манай улс хоорондын худалдааны …

  • 11 March

    Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа

    Өнөөдрийн /2026 оны гуравдугаар сарын 11/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам”-ыг баталлаа. Журмаар төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэйгөөр хөлслүүлэх, дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр сонгогдсон талбайд амьдарч буй иргэдийг түр суурьшуулах, мөн зээлийн гэрээ байгуулахтай холбоотой хөлслөх иргэнд тавигдах ерөнхий нөхцөл, шаардлага, квот болон квот тус бүрийн шалгуур, хөлслүүлэх …

  • 11 March

    Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа

    “Цагаан алт” хөдөлгөөний үр дүнд 2025 оны жилийн эцсийн байдлаар манай улс 4000 тонн самнасан ноолуурыг 330.5 сая ам.доллароор экспортолсон нь 2024 онтой харьцуулахад биет хэмжээгээр 5.6, мөнгөн дүнгээр 4.7 дахин өссөн байна. Малын гаралтай түүхий эдээ бүрэн ашиглаж, өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох, дотоодод нэмүү өртөг бүтээх, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол …

  • 11 March

    “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд нэмэлт оруулах тухай төслийг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлнэ

    Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2026 оны гуравдугаар сарын 11/  “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Тогтоолын төсөл батлагдсанаар нийтийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох автобензиний Гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт …