Monthly Archives: March 2026

March, 2026

  • 17 March

    Энэ онд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөх ажил үргэлжилж байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн хэмжээнд газар чөлөөлөлтийн ажлын явц болон тулгамдаж буй асуудлын талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд дэд төв, гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөн барилгажуулах ажлын хүрээнд Сэлбэ дэд төвд 2206 нэгж талбараас 2095 нэгж талбарыг чөлөөлсөн. Ханын материал орон сууцжуулах төсөлд 213 нэгж талбараас 210 нэгж …

  • 17 March

    Нэгдсэн тооллого явуулж, цэргийн тангараг давтлаа

    Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчний үүсэж хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний Жанжин штаб, КАБЦК-ын бие бүрэлдэхүүн нэгдсэн тооллого явуулж, Монгол Улсын Цэргийн тангараг давтаж, Цэргийн алба хаагчийн ёс зүйн андгай өргөлөө. Ёслолын ажиллагааны үеэр албандаа амжилт гарган, үр бүтээлтэй ажиллаж буй зарим алба хаагчдад төрийн одон медаль болон албан тушаалын зэрэглэлийн цэргийн цол Зэвсэгт хүчний Жанжин …

  • 17 March

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн талаарх хөтөлбөр, арга хэмжээг танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт зохион байгууллаа. Уулзалтыг нээж Гэр, бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Солонгоо үг хэлсэн бөгөөд тус яамны Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн хэлтсийн дарга А.Хишигбаяр, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дэд дарга М.Явуухулан, Хөгжлийн бэрхшээлтэй …

  • 17 March

    Олон улсын iso 30400 хүний нөөцийн менежментийн тогтолцооны багц стандартын анхдагч баталгаажуулалтын аудитад амжилттай хамрагдлаа

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 – 2029 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд тусгасны дагуу Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 багц стандартын анхдагч баталгаажуулалтын аудитад амжилттай хамрагдлаа. Тус аудитыг Олон улсын баталгаажуулалтын байгууллага болох Франц улсын AFNOR Group-ийн нэрийн өмнөөс “Монсертф” ХХК-ийн тэргүүлэх аудиторууд гүйцэтгэлээ. Аудитын дүнгээр үл тохирол илрээгүй бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 …

  • 17 March

    Н.Цэрэнсамбуу: монголын нүүрсний өрсөлдөх чадвар сайжирч байна

    ​ А.Халиун “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуутай тус компанийн үйл ажиллагаа болон нүүрсний зах зээлийн төлөв байдлын талаар ярилцлаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайгаас Баяжуулах үйлдвэр рүү нүүрс тээвэрлэх туузан дамжуургыг улсын комисс ашиглалтад хүлээн авчээ. Энэ байгууламж ашиглалтад орсноор бүтээмж хэрхэн нэмэгдэх вэ? “Эрдэнэс Тавантолгой” компани (ЭТТ) нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор өнгөрсөн хугацаанд баяжуулах …

  • 16 March

    Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Мянганы сорилтын корпорацын Удирдах зөвлөлийн даргатай Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээг албан ёсоор баталж, Хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурсан. АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111 сая, нийт 462 сая …

  • 16 March

    “Улаанбаатар – Хөрөнгө оруулалт” өдөрлөгөөр нийслэлийн мега төслүүдийг танилцууллаа

    “Улаанбаатар – Хөрөнгө оруулалт” уулзалт, өдөрлөг энэ сарын 16-20-ны өдрүүдэд үргэлжилнэ. Энэ хүрээнд Улаанбаатар хотын худалдааны танхим “Улаанбаатар түншлэл төв” ХХК-тай хамтран нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг өнөөдөр нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон албаныхан танилцууллаа. “Улаанбаатар – Хөрөнгө оруулалт” уулзалт, өдөрлөг нь олон улсын болон дотоодын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд нийслэлд хэрэгжүүлэх …

  • 16 March

    Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр өнөөдөр Япон Улсын Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Оюутнууд Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Технологийн коллежтой (ШУТИС-КООСЭН) хамтран хэрэгжүүлдэг “Оюутан солилцооны хөтөлбөр”-ийн хүрээнд ном, сурах бичиг хамтран орчуулах, хотын байгаль орчныг сайжруулахад мэргэжлийн чиглэлийн судалгаа хийх зорилготой Улаанбаатар хотод иржээ. …

  • 16 March

    Орон сууцны санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

    Орон сууцны санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлгийг Хот байгуулалт, орон сууцжуулалтын яам, Монголбанкнаас хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, арилжааны банкууд, холбогдох төрийн байгууллага, хувийн хэвшил болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцов. Шинэ хууль эрх зүйн орчин бүрдсэнээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломж нэмэгдэж, санхүүгийн тогтолцооны …

  • 16 March

    Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй хөгжлийн мега төслүүдэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо

    Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу мега төслүүдийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр тэргүүтэй холбогдох албаныхан China CAMC Engineering Co., Ltd. компанийн ерөнхий менежерийн орлогч Лю Шэнчэн болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар …

  • 16 March

    Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө

    Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Онцгой байдлын байгууллагаас 6 хурандаа цолтон төрөн гарлаа. Тодруулбал, ОБЕГ-ын Захиргаа эрхзүй, хүний нөөцийн газрын Эрүүл мэнд, сэтгэлзүйн хэлтсийн дарга, дэд хуранддаа Д.Хонгор, Гамшгаас хамгаалах сургалтын газрын Гамшгаас хамгаалах сургалтын хэлтсийн дарга, дэд хурандаа М.Батмөнх, НОБГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын хэлтсийн дарга, …

  • 16 March

    МҮБХ, НЗДТГ хүүхэд, залуучуудад үндэсний бөхийг таниулах, сурталчлах чиглэлээр санамж бичиг байгууллаа

    Монголын үндэсний Бөхийн холбоо 2026 оныг соён гэгээрүүлэх, үндэсний бөхийг сурталчлах, бөхчүүдийн нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх жил болгон зарласан. Энэ хүрээнд хүүхэд, залуучуудад үндэсний бөхөөр дамжуулан монгол ёс заншлаа дээдлэх үзлийг төлөвшүүлэх, уламжлалт спортоо танин мэдүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт монголын үндэсний Бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав, нийслэлийн Засаг даргын Тамгын …

  • 16 March

    А.Баяр: шуурхай төвийн ажлыг шуурхайлъя

    НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гамшгаас хамгаалах салбар зөвлөлийн дарга А.Баяр “Онцгой байдпын салбарыг онцгой анхаарна” гэснийхээ дагуу газар дээр нь ажиллалаа. Тэрбээр, Шуурхай удирдлагын төв байгуулж, аврагчдын ажиллах нөхцөлийг сайжруулна хэмээн Ажлын хэсгийн хэд хэдэн хурал дээр хэлж байсныгаа ийнхүү ажил хэрэг болгож, алба хаагчдад Шуурхай удирдлагын нэгдсэн төв байгуулах нь онцгой байдлын салбарт ажиллаж байгаа алба хаагчдад ямар чухал …

  • 16 March

    Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ

    Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32 километр урт үргэлжилнэ. Нийт 12.800 урт метр хүчитгэсэн төмөрбетон гүүр, “Exit” 2 түвшний огтлолцол найман байршилд, долоон байршилд 369 урт метр туннел, долоон орц гарцтай байна. Өнөөдөр Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга …

  • 16 March

    Нитх-ын дарга а.баяр 461 дүгээр хаалттай хорих ангид ажиллалаа

    НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид ажиллаж, тус байгууллагын үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдалтай танилцлаа. НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр “Гэмт хэргийн гаралтыг бууруулах, гэмт хэрэгт холбогдсон иргэд ял эдэлсний дараа бүрэн засан хүмүүжиж, нийгэмд ажиллаж амьдардаг, хийсэн алдаандаа гэмшдэг …