Дауны хам шинжтэй хүний асран хамгаалагчдын анхдугаар үндэсний чуулга уулзалт “VOICES UNITED” арга хэмжээг Гэр бүл, хөдөлмөр,нийгмийн хамгааллын яам, Монголын Дауны холбоо хамтран Австралийн засгийн газрын дэмжлэгтэй зохион байгуулж байна. Монгол улсад 2025 оны байдлаар 107.0 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа нь нийт хүн амын 3.3 орчим хувийг эзэлж байна. Үүнээс 15,6 мянга нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амьдарч байгаа бөгөөд …
Monthly Archives: June 2026
June, 2026
-
10 June
“Монгол улсад жендэрийн мэдрэмжтэй, хүртээмжтэй нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа
Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан, Австралийн Засгийн газар хамтран “Монгол Улсад жендэрийн мэдрэмжтэй, хүртээмжтэй нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд нийгмийн хамгааллын тогтолцооны шинэчлэл, хүртээмж, үйлчилгээний чанар, хамтын ажиллагааны талаар бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа. Манай Улсын нийгмийн хамгааллын тогтолцоо бүс нутагтаа харьцангуй өндөр хамрагдалттай орнуудын …
-
10 June
Нийгмийн ажилтнуудыг чадавхжуулахад анхаарч байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир БНСУ-ын Кённам Мэдээлэл Технологийн Дээд сургуулийн ерөнхийлөгч ноён Ким Тэ Санг тэргүүтэй тус сургуулийн төлөөлөлтэй ажил хэргийн уулзалт хийлээ. Уулзалтаар нийгмийн халамж, хүүхэд хамгаалал, гэр бүлийн салбарын мэргэжилтнүүдийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах, урт болон богино хугацааны сургалтад хамруулах талаар санал солилцсон. Монгол Улсын бүх сум, хороонд “Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан”-ы орон …
-
10 June
“ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙН ХИЙМЭЛ ОЮУНЫ ХЭРЭГЛЭЭ” СЭДЭВТ ИХ СЕМИНАР БОЛОВ
МУБИС-ийн Сэтгүүлзүйн тэнхимээс “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хиймэл оюуны хэрэглээ” сэдэвт их семинарыг 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулав. Тус семинарын үндсэн илтгэлийг Сэтгүүл зүйн тэнхимийн багш, дэд профессор С.Амартүвшин “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хиймэл оюуны хэрэглээ” сэдвээр хэлэлцүүлсэн бол багш, доктор Б.Чинзориг “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хиймэл оюуны хэрэглээний судалгааны үр дүн” сэдвээр илтгэв. Сүүлийн жилүүдэд хиймэл оюун дэлхийн …
-
10 June
Нийслэлийн хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний чанарт томоохон ахиц гаргана
Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй УСУГ болон Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ууд өнөөдөр хамтран ажиллахаар санаж бичиг байгууллаа. Энэ хүрээнд нийслэлийн иргэдийг ус, цахилгаанаар хангах, гарсан бохир усыг татан зайлуулж цэвэрлэх үндсэн үүргээ хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Мөн хоёр байгууллагын засварын ажлууд цаашлаад инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн хэвийн найдвартай ажиллагааг хангах үйл …
-
10 June
Нийслэлийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд Зохицуулагч ажиллуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилохоор болсныг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дэмжжээ. Тухайлбал, Агаарын бохирдол, ногоон хөгжлийн асуудал хариуцсан зохицуулагч; Орон сууцжуулалтын төслүүд хариуцсан зохицуулагч; Замын хөгжлийн төслүүд хариуцсан зохицуулагч; Эрчим хүчний төслүүд хариуцсан зохицуулагч; Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч нарыг томилохоор төлөвлөсөн байна. Нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл, ажил бүрийг …
-
10 June
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө засах орны Алтай аймагт Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд Шадар сайд Н.Номтойбаяр оролцож, үг хэллээ. Тус хуралд БНХАУ, Монгол Улс, БНКазУ, ОХУ, Киргиз, Туркменистан Улсын төлөөлөл болон Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн удирдлагууд оролцож, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар санал солилцож байна. Энэ удаагийн олон улсын хурал нь тус бүс нутгийн улс орнуудын …
-
10 June
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /20206.06.10/ Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Б.Жаргалан, Л.Мөнхбаатар, Б.Мөнхсоёл, Д.Пүрэвдаваа, Д.Энхтүвшшин нараас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Монгол Улсын эдийн засаг өнөөдөр уул уурхайн бүтээгдэхүүний үнийн савлагаанаас хэт хамааралтай байна. Иймд төсвийн сахилга батыг бэхжүүлэх, уул уурхайн орлогын өсөлттэй зэрэгцэн төсвийн зарлага хяналтгүй нэмэгдэх эрсдэлийг бууруулах, байгалийн баялгийн …
-
10 June
Хотын дарга Б.Пүрэвдагва БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Коринн Пэрератай уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Коринн Пэрератай болон тус улсын бизнес эрхлэгчидтэй уулзлаа. Францын төрийн байгууллага “Business France”-ын зохион байгуулалтаар тус улсын бизнес эрхлэгчид 2026 оны зургаадугаар сарын 8–12-ны өдрүүдэд Монгол Улсад албан томилолтоор ажиллаж, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх …
-
10 June
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч хатагтай Биате Дастелтэй уулзлаа. Уулзалтаар хүүхдэд ээлтэй, аюулгүй, хүртээмжтэй хотыг хөгжүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл …
-
10 June
Шадар сайд Н.Номтойбаяр Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Ардын засгийн удирдлагуудтай албан ёсны уулзалт хийлээ
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Намын хорооны Нарийн бичгийн дарга Чэнь Шяожян болон Ардын засгийн газрын удирдлагуудтай албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтад Гадаад харилцааны яамны төлөөлөл, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн удирдлагууд оролцож, Алтайн орчмын дэд бүс нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо. Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа …
-
10 June
ЭЗБХ: Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2026.06.09) 59.4 хувийн ирцтэй 11.28 цагт эхэлж, долоон асуудал хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж, энэ сарын 23-нд зохион байгуулахаар шийдвэрлэв. Сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Б.Жавхланг томиллоо. Байнгын хорооны тогтоолын төслийг 71.4 хувийн саналаар батлав. Мөн УИХ-ын 2026 оны хаврын чуулганы хугацаанд зургаадугаар сард хэлэлцэх …
-
10 June
АБГББХ: Улсын нисэхийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төрийн нууцын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2026.06.09) хуралдаан 14 цаг 28 минутад гишүүдийн 51.7 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн гишүүдийн ирцийг нэр дурдан танилцуулсан юм. Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар, Ч.Анар, Б.Батбаатар, …
-
10 June
ХХНББХ: Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.06.09)-ийн хуралдаан 14.11 цагт 53.0 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Засгийн газраас энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир танилцуулав. Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог …
-
9 June
УИХ дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга, гишүүд БНАУ-ын Үндэсний зөвлөлийн гишүүн Маркус Хофертой уулзав
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга Н.Батсүмбэрэл, Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг нар Бүгд Найрамдах Австри Улсын Үндэсний Зөвлөлийн гишүүн, тус Зөвлөл дэх Австри-Монголын бүлгийн дарга Маркус Хофертой 2026 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Австри Улсын Үндэсний Зөвлөлийн ордонд уулзалт хийж, хоёр орны хууль тогтоох байгууллагуудын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл