Monthly Archives: June 2026

June, 2026

  • 2 June

    Хуучин гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижууллаа

    Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, гарааш буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Баянгол дүүргийн 6, 30 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хоёр байршилд нийтийн эзэмшлийн талбайд байрлаж байсан хуучин гараашуудыг буулгаж, чөлөөлсөн газрыг нийтийн зориулалтаар тохижууллаа. Түүнчлэн орон сууцны хорооллын дундах талбайд хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажил үргэлжилж …

  • 2 June

    ДЦС-5 төслийн талбайгаас 55.6 мянган шоо метр үнс зөөлөө

    Улаанбаатар хотын эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах стратегийн ач холбогдол бүхий Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн бэлтгэл ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Төслийн талбайд инженер-геологийн судалгааны өрөмдлөгийн ажил бүрэн дуусаж, станцын үндсэн тоног төхөөрөмж болох зуух, турбин, генератор, трансформаторыг захиаллаа. Эдгээр тоног төхөөрөмжийг Монгол орны эрс тэс уур амьсгалд нийцүүлэн сонгожээ. Үүний зэрэгцээ газар чөлөөлөлт, техникийн нөхцөл, …

  • 2 June

    ДОРНОГОВЬ: “Морьтон монголжин” жагсаалаар өв соёлоо түгээлээ

    Дорноговь аймгийн Сайхандулаан сумын ЗДТГ, Эмэгтэйчүүдийн холбоо, “Морьтон Монголжин” холбоо хамтран адууны соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, үндэсний өв соёлыг хадгалан үргэлжлүүлэх зорилгоор “Морьтон монголжин” морьтой жагсаалыг өчигдөр зохион байгууллаа. Монгол эмэгтэйчүүдийн зориг, чадвар, өв соёлоо дээдлэн хайрлах сэтгэлийг хойч үедээ таниулах зорилготой уг жагсаалд 70 гаруй хүн оролцсон бөгөөд оролцогчдын дийлэнх нь эмэгтэйчүүд байжээ. Сүүлийн жилүүдэд малчдын дунд морио уналга, …

  • 2 June

    Дархлаажуулалтын 10 хоног үргэлжилж байна

    Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн батлах тухай” 472 дугаар тогтоол болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн Дархлаажуулалтын ээлжит 10 хоног-ийг 2026 оны 5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 05-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулж байна. Энэ жилийн дархлаажуулалтын 10 хоногийг “Өнөөдрийн вакцин – Маргаашийн хамгаалалт” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд заавал хийх товлолын …

  • 2 June

    Нэг гэр бүлийн таван хүний амь насыг аварсан З.Эмүжинг Шударга журам медалиар шагналаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ангийнхаа найз охин болон гэр бүлийнх нь дөрвөн хүний амь насыг аварсан З.Эмүжинг Шударга журам медалиар шагналаа. З.Эмүжин Сүхбаатар дүүргийн “Эрдмийн хөтөч” цогцолбор сургуулийн 5б ангид суралцдаг. Тэрбээр өнгөрсөн 04 дүгээр сарын 23-ны өглөө найз Б.Ариунзаяа болон түүний  гэр бүлийнхний амь насыг аварсан юм Түүнийг “Эрдмийн баяр”-ынх нь өдөр Монголын сурагчдын холбоо “Тэргүүний сурагч” алтан …

  • 2 June

    Б.Пүрэвдагва: Нийслэл хүүхэд, залуусыг дэмжиж, хүн төвтэй хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва 05 сарын 31-ний өдөр нийслэлийн Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт ажиллалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва тус цогцолборын барилгыг засварлах, байгууллагын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, сэтгэл засалч ажиллуулах, хүүхэд, залуусыг гадаад, дотоодын сургалт хөтөлбөрт хамруулах, багш, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр санал солилцож, холбогдох асуудлуудыг хэлэлцлээ. Энэ үеэр …

  • 2 June

    Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва оролцож, хүүхдүүдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хүүхэд багачууд, дүү нартаа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярын мэнд дэвшүүлье. Нийслэл хотын хөгжил зөвхөн …

  • 2 June

    НИТХ-ын төлөөлөгчид, албан хаагчдын хүүхдүүд аав, ээжийнхээ ажилтай танилцлаа

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас “Хүүхдийн баяр”-ыг тохиолдуулан НИТХ-ын төлөөлөгчид болон Ажлын албаны ажилтнуудынхаа хүүхдүүдийг аав, ээжийнх нь ажилтай танилцуулах өдөрлөгийг зохион байгууллаа. НИТХ-ын дарга Д.Ихбаяр болон төлөөлөгчид зочин хүүхдүүддээ Хүүхдийн баярын мэнд хүргэж, НИТХ-ын танхимтай танилцуулснаас гадна Ажлын албаны зүгээс “Хүүхэд бүр аз жаргалтай” хүүхэлдэйн тоглолт сонирхуулж, хүүхдийн өрөө, номын сангаа танилцуулсан юм. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн “Хүүхдийн …

  • 2 June

    E-Mongolia системд “эрсдэл мэдэгдэх” цэс шинээр нэмэгдлээ

    Иргэн та өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө орчин тойрондоо байгаа эрсдэлтэй нөхцөл байдлыг цаг алдалгүй мэдээлээрэй. Мэдээлэл илгээхдээ эрсдэл бүхий газрын байршил, хаягийг дэлгэрэнгүй бичих, нөхцөл байдлыг баталгаажуулсан зураг хавсарган илгээнэ. Таны илгээсэн мэдээллийг E-Mongolia системээр хүлээн авсан болон шийдвэрлэгдсэн талаарх мэдэгдэл очих болно. Ugluu.mn