Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн барилаа. Ерөнхий сайд “Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хууль бол Засгийн газрын “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”, “Чөлөөлье” бодлогыг амилуулж биежүүлэх хууль” гэдгийг онцлов. Засгийн газраас Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл, түүнийг …
Monthly Archives: June 2026
June, 2026
-
4 June
Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч П.Батнаран “Сурагчдын зуны амралт эхэлж байгаатай холбоотойгоор амралт зугаалга цаг болж байна. Үүнтэй холбоотойгоор осол гэмтлийн тоо нэмэгддэг. Сүүлийн үед цахилгаан дугуй, скүүтер, мопедоос шалтгаалсан осол гэмтэл эрс нэмэгдлээ. Өнгөрсөн жил гарсан ослын тоо 2024 оныхтой харьцуулахад зургаа дахин өссөн. Манай эмнэлгийн хоёр салбарт хоногт …
-
4 June
ЦАГ УУРЫН САЛБАРЫН ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИНЭЧИЛЖ ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр \2026.06.04\ Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллаж, байгууллагын үйл ажиллагаанд тулгамдсан асуудлын талаар мэдээлэл авлаа. Энэ үеэр Шадар сайд Цаг уурын урьдчилсан мэдээлэл бол улсын хэмжээнд стратегийн ач холбогдолтой урьдчилсан мэдээ, сэрэмжлүүлэгт үндэслэн гамшгаас хамгаалах бэлэн байдлын хөдлөх бүрэлдэхүүн, зохион байгуулалт, хариу арга хэмжээгээ төлөвлөн хэрэгжүүлдэг тул тус байгууллагыг орчин үеийн …
-
4 June
Европын хөрөнгө оруулалтын банк ойн салбарын хүний нөөцийг бэлтгэхэд дэмжинэ
Европын хөрөнгө оруулалтын банк /EIB/-ны хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Ойн тогтвортой менежмент ба био эдийн засаг” хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын ойн салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулахад дэмжлэг үзүүлэхээр боллоо. Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир Европын хөрөнгө оруулалтын банкны ахлах ажилтан Жан Филип Стийнс, ойн мэргэжилтэн Александр Хорст тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. …
-
4 June
Мод үржүүлгийн дэвшилтэт технологитой танилцлаа
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын төлөөлөл “Номгон Форестри” ХХК-ийн мод үржүүлгийн газрын үйл ажиллагаатай танилцаж, Швед улсын “BCC Plant the Planet” компанийн суулгац үйлдвэрлэлийн автомат тоног төхөөрөмжийн ажиллагааг үзэж сонирхлоо. Тус тоног төхөөрөмж нь хөрс бэлтгэх, сав дүүргэх, үр суулгах зэрэг үйл ажиллагааг бүрэн автоматжуулснаар суулгац үйлдвэрлэлийн бүтээмж, чанарыг эрс нэмэгдүүлдэг. BCC Plant the Planet-ийн автомат үйлдвэрлэлийн шугам нь минутанд 10-20 үрслэгээний …
-
4 June
Санхүүгийн салбарын нээлттэй өдөрлөг болж байна
Санхүүгийн зохицуулах хорооны 20 жилийн ойн хүрээнд “Мэдлэгээ дээшлүүлье-Санхүүгээ удирдъя” уриа дор санхүүгийн салбарын нээлттэй өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болж байна. Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн биржүүд, биржийн бус зах зээлийн төлөөлөл нэгэн талбарт хуран цуглаж, зах зээлийн нээлттэй, ил тод, хүртээмжтэй, хөгжлийн бэлгэдэл болсон цан цохих ёслол болов. Үүнд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат, “Чингис хаан” хөрөнгийн биржийн Гүйцэтгэх …
-
4 June
Д.Трамп НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцоно
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сарын эхээр Туркт болох НАТО-гийн гишүүн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцоно гэж тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио лхагва гарагт мэдэгджээ. Д.Трамп тус эвсэлд сэтгэл дундуур байгаа хэдий ч уг уулзалтад оролцоно гэж М.Рубио хууль тогтоогчдод мэдэгдсэн байна. Тэрбээр хэлэхдээ, “Америкийн Нэгдсэн Улс НАТО-гийн гишүүн хэвээр байгаа бөгөөд бид эдгээр бүх асуудлыг …
-
4 June
Шатрын спортын хөгжилд Монгол Улс үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцоллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгч Аркадий Дворкович, Казахстан Улсын Шатрын холбооны Ерөнхийлөгч, “Freedom Holding Corp”-ын Үүсгэн байгуулагч бөгөөд Гүйцэтгэх захирал Тимур Русланович Турлов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Монгол Улсад Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг анх удаа зохион байгуулж буй нь олон улсын оюуны спортын хөгжилд оруулж буй чухал хувь нэмэр …
-
4 June
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хурал эхэллээ
Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ. “Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлогын зорилтын хүрээнд энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж, санал бодлоо солилцох уламжлалт тавцан болж хөгжсөн бөгөөд үүнд дэд бүс нутгийн …
-
4 June
Хүүхдийн мөнгийг энэ сарын 18-нд олгоно
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хуваарийг танилцууллаа. Зургаадугаар сарын 11, 24-нд: Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж болон алдар цолтой ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж Зургадугаар сарын 11-нд: Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ Зургадугаар сарын 18-нд: Хүүхдийн мөнгөн тэтгэмж болон олон хүүхэдтэй өрх толгойлсон …
-
4 June
Үндэсний хэмжээнд стандартаа хэрэгжүүлэхийг үүрэг болголоо
Улсын онцгой комиссын энэ оны эхний хуралдаан өчигдөр болж, Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр Ерөнхий сайдын 2026 оны 10 дугаар албан даалгавар, УОК-ын даргын тушаалыг хэрэгжүүлэх, цаг үеийн болон гамшгаас хамгаалах бэлэн байдал, холбогдох хууль, эрх зүйн шинэчлэлийг хэлэлцлээ. Уул уурхай, ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, хуулийн этгээдэд хийж буй хяналт шалгалтын явц, нөхөн сэргээлт, “Стандарт, …
-
4 June
Чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2026” тэмцээн эхэллээ
Сонгомол болон чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2026” тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд өнөөдөр эхэллээ. Тус тэмцээнд 23 орны 300 тамирчин 30 алтан медалийн төлөө хүч сорьж байгаа бөгөөд нийт тамирчдын 198 нь эрэгтэй, 99 эмэгтэй аж. Манай улсад ирсэн тамирчдын олимпын наадам, ДАШТ, тивийн АШТ-ий медальтай тамирчид цөөнгүй оролцож байна. Тухайлбал, дэлхийн хошой аварга, “Парис-2024” олимпын наадмын …
-
4 June
ТБХ: “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.06.04/ хуралдаан 10 цаг 08 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Байнгын хорооны дарга Н.Наранбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулав. Тус Байнгын хорооны 30 гишүүний 16 нь буюу Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, М.Бадамсүрэн, Р.Батболд, Ж.Батжаргал, …
-
4 June
Азийн хөгжлийн банктай онцгой байдлын салбар, эдийн засгийн тусгай бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.06.04/ Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арораг хүлээн авч уулзаж, Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд болон Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийн асуудлаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүд үр дүнтэй байгааг онцолж, гамшгаас хамгаалах, гамшгийн …
-
4 June
Сургуулийн өмнөх боловсролын салбарын зорилт, үр дүн, цаашдын бодлогыг хэлэлцэв
Сургуулийн өмнөх боловсролын салбарын 2025-2026 оны хичээлийн жилийн зорилго, хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн, сайн туршлага болон ирэх хичээлийн жилд анхаарах асуудлуудыг хэлэлцлээ. “Сугалаагүй цэцэрлэг” санаачилгын хүрээнд цэцэрлэгийн насны хүүхдүүдийг хамран сургах тойргийн дагуу бүрэн хамруулах зорилт амжилттай хэрэгжүүлж байна. 2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 1399 байгууллагад 258.849 хүүхэд хамрагдаж байгаа нь нийт хамран сургалтын насны хүүхдийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл