Monthly Archives: June 2026

June, 2026

  • 4 June

    “Бие биедээ тусах гэрэл” Монгол, Солонгос уран бүтээлчдийн хамтарсан медиа арт үзэсгэлэнгийн нээлт боллоо

    ​Нийслэлийн Соёл, урлагийн газар болон БНСУ-ын Гуанжу хотын Уран зургийн музейн хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын уран бүтээлчдийн хамтарсан “Бие биедээ тусах гэрэл” медиа арт үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа Монголын Уран зургийн галерейд болж өнгөрлөө. Үзэсгэлэн зургаадугаар сарын 3-25-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд иргэд, үзэгч, сонирхогчдыг хүрэлцэн ирэхийг урьж байна. ​ Энэхүү үзэсгэлэн нь Монгол, Солонгосын уран бүтээлчдийн орчин үеийн урлагийн …

  • 4 June

    МУБИС RETEACH төслийн Европын түнш байгууллагуудтай хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов

    Монгол Улсын Боловсролын их сургууль дээр 2026 оны 6 дугаар сарын 2-ны өдөр ERASMUS+ RETEACH төслийн Үндэсний чадавх бэхжүүлэх сургалтын хүрээнд хүрэлцэн ирсэн Европын түнш байгууллагуудын төлөөлөлтэй албан уулзалт зохион байгуулав. Уулзалтад МУБИС-ийн ГХА-ны дарга дэд профессор Г. Цогзолмаа, МБУС-ийн захирал дэд профессор Т.Ганбаатар, Физикийн тэнхимийн эрхлэгч Х. Батболд, БоСС-ийн Насан туршийн боловсрол, зайн сургалтын тэнхимийн эрхлэгч Д. Үүрийнтуяа, ГХА-ны …

  • 3 June

    “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (е-business)”-ийн 2.0 хувилбарыг нэвтрүүлнэ

    Өнөөдөр /2026.06.03/ болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төрөөс хуулийн этгээдэд үзүүлж байгаа үйлчилгээг “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-business.mn)”-ээр дамжуулан цахим хэлбэрээр үзүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгаж, шүүх, прокурор болон УИХ-аас удирдлага нь томилогддог төрийн байгууллагын удирдлагуудад тус тус зөвлөлөө. Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, төрөөс аж ахуйн нэгжтэй харилцах үйл ажиллагааг …

  • 3 June

    Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д тус тус өргөн мэдүүлнэ

    Өнөөдөр /2026.06.03/ болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Орон сууцжуулалтын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, иргэдийн амьдрах орчны чанарыг дээшлүүлэх, гэр хорооллыг бууруулах, агаар, хөрсний бохирдлыг багасгах, урт хугацаанд тогтвортой орон сууцны тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төсөл болон холбогдох тооцоо, судалгааг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн …

  • 3 June

    Барилгын болон ахуйн хур хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэлээ

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас дүүргүүдийн хог тээврийн ажилд дэмжлэг үзүүлэх, иргэдийн эрүүл, цэвэр, хоггүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 350 мянган ам метр талбайг хамарсан хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэхээр төлөвлөсөн. Уг ажлыг тавдугаар сарын 18-наас эхлүүлсэн бөгөөд энэ сарын 12-ныг хүртэл үргэлжлэх юм. Өнөөдрийн байдлаар дараах байршлуудад хог цэвэрлэгээ, тээвэрлэлтийг хийлээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 24, 32 дугаар хороо, Бумбатын …

  • 3 June

    АНУ-тай боловсрол, эрчим хүч, харилцаа холбоо зэрэг салбарт хамтран ажиллана

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанганыг /2026.06.02/ хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Стратегийн гуравдагч хөрш” АНУ-тай хөгжүүлж буй  харилцаандаа өндөр ач холбогдол өгч ирснийг онцлоод, манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим зэрэг нийтлэг үнэт зүйлд тулгуурлан амжилттай хөгжиж буйд …

  • 3 June

    Энэ сарын 6, 7-ны өдрүүдэд “Талын салхи” олон улсын мото наадмыг зохион байгуулна

    Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон “Монголын чопперчин ахан дүүс” мото клуб хамтран “Талын салхи” олон улсын мото фестивалийг 11 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. “Талын салхи 2026” наадам “Эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө” уриан дор энэ сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд энэ үеэр хандивын аян зохион байгуулж, хүүхдийн эрүүл мэндэд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахаар …

  • 2 June

    Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын VIII хуралдаан Mинск хотноо боллоо

    Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит VIII хуралдаан Бүгд Найрамдах Беларусь Улсын Минск хотноо боллоо. Хуралдааныг Комиссын Монголын хэсгийн дарга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Комиссын Беларусийн хэсгийн дарга, Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж үйлдвэрийн сайд Андрей Евгеньевич Кузнецов нар тэргүүлэв. Өнгөрсөн VII хуралдааныг 2024 онд мөн Минск …

  • 2 June

    Хуучин гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижууллаа

    Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, гарааш буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Баянгол дүүргийн 6, 30 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хоёр байршилд нийтийн эзэмшлийн талбайд байрлаж байсан хуучин гараашуудыг буулгаж, чөлөөлсөн газрыг нийтийн зориулалтаар тохижууллаа. Түүнчлэн орон сууцны хорооллын дундах талбайд хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажил үргэлжилж …

  • 2 June

    ДЦС-5 төслийн талбайгаас 55.6 мянган шоо метр үнс зөөлөө

    Улаанбаатар хотын эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах стратегийн ач холбогдол бүхий Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн бэлтгэл ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Төслийн талбайд инженер-геологийн судалгааны өрөмдлөгийн ажил бүрэн дуусаж, станцын үндсэн тоног төхөөрөмж болох зуух, турбин, генератор, трансформаторыг захиаллаа. Эдгээр тоног төхөөрөмжийг Монгол орны эрс тэс уур амьсгалд нийцүүлэн сонгожээ. Үүний зэрэгцээ газар чөлөөлөлт, техникийн нөхцөл, …

  • 2 June

    ДОРНОГОВЬ: “Морьтон монголжин” жагсаалаар өв соёлоо түгээлээ

    Дорноговь аймгийн Сайхандулаан сумын ЗДТГ, Эмэгтэйчүүдийн холбоо, “Морьтон Монголжин” холбоо хамтран адууны соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, үндэсний өв соёлыг хадгалан үргэлжлүүлэх зорилгоор “Морьтон монголжин” морьтой жагсаалыг өчигдөр зохион байгууллаа. Монгол эмэгтэйчүүдийн зориг, чадвар, өв соёлоо дээдлэн хайрлах сэтгэлийг хойч үедээ таниулах зорилготой уг жагсаалд 70 гаруй хүн оролцсон бөгөөд оролцогчдын дийлэнх нь эмэгтэйчүүд байжээ. Сүүлийн жилүүдэд малчдын дунд морио уналга, …

  • 2 June

    Дархлаажуулалтын 10 хоног үргэлжилж байна

    Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн батлах тухай” 472 дугаар тогтоол болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн Дархлаажуулалтын ээлжит 10 хоног-ийг 2026 оны 5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 05-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулж байна. Энэ жилийн дархлаажуулалтын 10 хоногийг “Өнөөдрийн вакцин – Маргаашийн хамгаалалт” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд заавал хийх товлолын …

  • 2 June

    Нэг гэр бүлийн таван хүний амь насыг аварсан З.Эмүжинг Шударга журам медалиар шагналаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ангийнхаа найз охин болон гэр бүлийнх нь дөрвөн хүний амь насыг аварсан З.Эмүжинг Шударга журам медалиар шагналаа. З.Эмүжин Сүхбаатар дүүргийн “Эрдмийн хөтөч” цогцолбор сургуулийн 5б ангид суралцдаг. Тэрбээр өнгөрсөн 04 дүгээр сарын 23-ны өглөө найз Б.Ариунзаяа болон түүний  гэр бүлийнхний амь насыг аварсан юм Түүнийг “Эрдмийн баяр”-ынх нь өдөр Монголын сурагчдын холбоо “Тэргүүний сурагч” алтан …

  • 2 June

    Б.Пүрэвдагва: Нийслэл хүүхэд, залуусыг дэмжиж, хүн төвтэй хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва 05 сарын 31-ний өдөр нийслэлийн Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт ажиллалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва тус цогцолборын барилгыг засварлах, байгууллагын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, сэтгэл засалч ажиллуулах, хүүхэд, залуусыг гадаад, дотоодын сургалт хөтөлбөрт хамруулах, багш, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр санал солилцож, холбогдох асуудлуудыг хэлэлцлээ. Энэ үеэр …

  • 2 June

    Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва оролцож, хүүхдүүдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хүүхэд багачууд, дүү нартаа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярын мэнд дэвшүүлье. Нийслэл хотын хөгжил зөвхөн …