Monthly Archives: June 2026

June, 2026

  • 5 June

    Сонсголын бэрхшээлтэй иргэдийн шаардлагыг ажил хэрэг болгож, төрийн үйлчилгээний шинэ стандартуудыг нэвтрүүлнэ

    Сонсголгүй иргэдийн үндэсний холбооноос Засгийн газар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд шаардлага ирүүлсэн.  Шаардлагын хүрээнд тус яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Идэр, Гэр бүлийн бодлогын газрын дарга Д.Мөнгөнтуул, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн хэлтсийн дарга А.Хишигбаяр, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Д.Гэрэл нар Сонсголгүй иргэдийн үндэсний холбооны ерөнхийлөгч А.Энхбаатар болон сонсголын бэрхшээлтэй …

  • 5 June

    Өнөөдөр дэлхийн байгаль орчны өдөр

    Жил бүрийн зургадугаар сарын 5-ныг Дэлхийн байгаль орчны өдөр болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийг 1972 онд Шведийн Стокгольм хотноо НҮБ-ын Хүний хүрээлэн буй орчны асуудлаарх бага хурлын шийдвэрийн дагуу бий болгож, 1973 оноос тэмдэглэжээ. Дэлхийн байгаль орчны өдөр нь байгаль орчны доройтол, биологийн олон янз байдлын хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, бохирдол зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудлуудад олон нийтийн …

  • 5 June

    БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав

    Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.06.05) нэгдсэн хуралдаан 51.6 хувийн ирцтэйгээр 10.03 цагт эхэлж, 10 асуудал хэлэлцэхээр товлов. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт чуулганы нэгдсэн хуралдаан зарим үед цаг сунган 22 цаг хүртэл хуралдаж 19 хууль, 14 тогтоол, нийт 33 хууль тогтоол баталсан гэлээ. Тухайлбал, Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай, Цусны донорын тухай, …

  • 5 June

    Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Тайландын Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чатчай Вирияавэжакул Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр Элчин сайд Чатчай Вирияавэжакул-ыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Талууд найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн  агуулгаар баяжуулах, аялал жуулчлал, соёл, урлагаар дамжуулан ард иргэдийн найрамдал, …

  • 5 June

    Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Орда Михаил Сергеевич Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин хөгжиж байгааг тэмдэглэж, цаашид харилцан сонирхсон салбаруудад бодит хамтын ажиллагаа өрнүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Уулзалтын үеэр хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, …

  • 5 June

    Мод арчилж ургуулахад мэргэжлийн тэнхим оролцоно

    МУБИС-ийн удирдлага, багш, ажилтнууд 2026 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Горхи-Тэрэлжийн бүсэд 6000 гаруй мод тарилаа. МУБИС-ийн хамт олон Биологийн тэнхимийн оюутнуудын дадлагын хугацаандаа түүж бэлтгэн, хайлаас модны үрээр ургуулсан 3–6 настай суулгацуудыг тарьсан бөгөөд нийт модны 80 хувийг хайлаас, 20 хувийг монгол сакура эзэлж байна. Хайлаас мод нь Монгол орны уур амьсгалд дасан зохицох чадвар өндөр, өргөн тархацтайгаас …

  • 5 June

    Сонсголын бэрхшээлтэй иргэдийн шаардлагыг ажил хэрэг болгож, хүртээмжтэй төрийн үйлчилгээний шинэ стандартуудыг нэвтрүүлж эхэллээ

    Монгол Улсын Сонсголгүй Иргэдийн Үндэсний Холбооноос Засгийн газар болон манай яаманд хандан шаардлага ирүүлсэн билээ. Шаардлагын хүрээнд Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Идэр, Гэр бүлийн бодлогын газрын дарга Д.Мөнгөнтуул, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн хэлтсийн дарга А.Хишигбаяр, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Д.Гэрэл болон холбогдох албан хаагчид Монгол …

  • 5 June

    Дүүргүүдэд камержуулалт, олон нийтийн хяналтыг сайжруулах ажлыг эрчимжүүлнэ

    Нийслэлийн есөн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар  /2026.06.04/ Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяртай уулзаж, дүүргүүдийн төсвийн зарцуулалт, бүтээн байгуулалтын ажлын явц, нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлын талаар хэлэлцэв. Энэ үеэр НИТХ-ын дарга Д.Ихбаяр,  Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “Хүүхдийн төлөө за бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд дүүргүүдийн нутаг дэвсгэрт байгаа хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюултай барилга байгууламж, газруудыг …

  • 5 June

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.05/ Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Б.Жаргалан нараас Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Монгол Улсын Үндсэн хуульд өмчийн эрхийг хамгаалахтай холбоотой олон заалтууд байдаг ч үүнийг салбарын хуулиудаар янз бүрээр тайлбарлан бизнесийн эрх чөлөөг хумьж, өмчид халдах …

  • 5 June

    Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголд оролцохыг урьж байна

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна. Бүртгэл: 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 17:30 цаг хүртэл явагдах тул нэр дэвшигчийн сонсголд оролцох иргэн, …

  • 5 June

    Улаанбаатар хот БНСВУ-ын Нинь Бинь мужтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

    Манай улс Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс (БНСВУ)-тай хот байгуулалт, аялал жуулчлал, соёл, боловсрол, эдийн засгийн салбаруудад хамтын ажиллагаагаа жилээс жилд өргөжүүлж буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин тус улсын Нинь Бинь мужийн Намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийн тэргүүн Май Ван Туат тэргүүтэй төлөөлөгчдийг …

  • 4 June

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    ​Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.04/ Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Л.Энхнасан нараас Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ахмадуудад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд бусад асуудлын талаарх хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудалд санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс тэдний хөдөлмөр …

  • 4 June

    УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

    Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн талаарх салбарын яамны бодлогыг тодруулж, хариулт авсан. Замын стандартууд батлагдсан байдаг хэдий ч тэдгээрийг мөрддөггүйд гол асуудал байгааг Г.Уянгахишиг гишүүн тайлбарлаад, стандартыг мөрдөх хугацаатай үүрэг өгөөд хяналт, хариуцлагыг хэрэгжүүлэх боломжтой гэдэг хариултыг өгсөн. Хурдны хязгаарын тухайд “Аливаа улс авто зам дээрх хурдны хязгаарыг тогтоохдоо замын …

  • 4 June

    Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн барилаа. Ерөнхий сайд “Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хууль бол Засгийн газрын “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”, “Чөлөөлье” бодлогыг амилуулж биежүүлэх хууль” гэдгийг онцлов. Засгийн газраас Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл, түүнийг …

  • 4 June

    Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

    Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч П.Батнаран “Сурагчдын зуны амралт эхэлж байгаатай холбоотойгоор амралт зугаалга цаг болж байна. Үүнтэй холбоотойгоор осол гэмтлийн тоо нэмэгддэг. Сүүлийн үед цахилгаан дугуй, скүүтер, мопедоос шалтгаалсан осол гэмтэл эрс нэмэгдлээ. Өнгөрсөн жил гарсан ослын тоо 2024 оныхтой харьцуулахад зургаа дахин өссөн. Манай эмнэлгийн хоёр салбарт хоногт …