Monthly Archives: June 2026

June, 2026

  • 11 June

    Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр: Дахин төлөвлөлтийн дэд бүтцийг хот хариуцах үүрэгтэй учраас дагуу асуудлыг шийдэх ёстой. Барилгын компани ажлаа эхэл

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны дахин төлөвлөлтийн төсөлд шалгарсан “Льюкс Даймонд”, “Бриллиант партнерс” барилгын компанийн захиалагч иргэд өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяртай уулзаж, барилгын ажил зогссон талаар санал гомдлоо илэрхийлсэн юм. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр тус төслийг хариуцсан нийслэлийн холбогдох алба хэлтсийн дарга нар, хариуцсан компанийн удирдлагуудын өнөөдөр дуудаж иргэдтэй хамт асуудлын гарц, гаргалгааг ярилцлаа. Уулзалтад Нийслэлийн …

  • 11 June

    Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг хуваарийн дагуу дүүрэг бүрд зохион байгуулна

    Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд батлагдаж, 2003 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийг 2028 оны тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө. Нийслэлийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 0.07 га хүртэл газар эзэмшиж буй иргэнд газар өмчлүүлж байгаа бөгөөд 2003-2025 онд нийслэлийн 213,579 иргэнд 11,396 га газрыг өмчлүүлсэн. Ийнхүү нийслэлд бүртгэлтэй нийт …

  • 11 June

    Улаанбаатарын замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах “Ухаалаг хот” бодлогыг хэрэгжүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаны хүмүүс “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-т өнөөдөр ажиллалаа. Тус төвийн захирал Ч.Хувьзаяа байгууллагын үндсэн чиг үүрэг, замын хөдөлгөөний удирдлага, хяналтын нэгдсэн системийн үйл ажиллагаа, дата төвийн өнөөгийн нөхцөл байдал, төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж, санал солилцов. Замын хөдөлгөөний удирдлагын төв нь замын хөдөлгөөний гэрлэн дохиог нэгдсэн удирдлагаар хангаж, оновчтой зохион байгуулах үндсэн …

  • 11 June

    ТБХ: Татварын багц хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны /2026.06.10/ хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы 06 дугаар сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. …

  • 11 June

    Кибер сөрөн тэсвэрлэх тухай хуулийн төслийг анх удаа олон нийтээр хэлэлцүүллээ

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны дарга Ч.Анар тэргүүтэй гишүүдээс санаачлан боловсруулсан Кибер сөрөн тэсвэрлэх тухай хуулийн төслийг өнөөдөр (2026.06.10) олон нийтээр хэлэлцүүллээ. Уг хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, төсөл санаачлагч Ч.Анар нээж үг хэлэхдээ, улс үндэстний хэмжээнд сөрөн тэсвэрлэх бодлого яагаад чухал болсон талаар онол, практикийн нотолгоонд тулгуурлан тайлбарлаж, хуулийн төслийн хэрэгцээ, шаардлага, олон улсын …

  • 11 June

    ТББХ: Нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.06.10/ хуралдаан 13.44 цагт УИХ-ын гишүүн О Алтангэрэл, Ж.Батжаргал, С.Бямбацогт, Б.Жавхлан, Ч.Ундрам, Ө.Шижир, А.Ариунзаяа, Б.Баярбаатар, Л.Гантөмөр, С.Зулпхар, Б.Хэрлэн, Д.Энхтуяа, Б.Батбаатар, Ж.Баярмаа, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Б.Пүрэвдорж нар ирж, 53.1 хувийн ирцтэйгээр эхлэв. Хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төсөл байлаа. Сонгуулийн төв байгууллагын тухай …

  • 11 June

    ХЗБХ: Иргэдийг орон сууцны залилангаас хамгаалах, цэргийн албан хаагчдын амь хохирохоос урьдчилан сэргийлэх зохицуулалт бүхий төслүүдийг дэмжлээ

    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2026.06.10/ 67.9 хувийн ирцтэй хуралдлаа. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн сард С.Одонтуяа нарын 37 гишүүн өргөн мэдүүлээд байгааг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Уг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтад “иргэдэд сурталчлах” гэсний дараа “цэргийн алба хаагчдад сургалт зохион байгуулах” гэж нэмэх төслийг боловсруулсанаа хууль санаачлагч танилцуулсан. Энэ нь Монгол Улсын Үндсэн …

  • 10 June

    “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяны хүрээнд хүүхэд хохирсон гэмт хэргийн гаралт 18.2 хувиар буурчээ

    Хүүхэд үйлдсэн, хүүхэд хохирсон гэмт хэрэг, зөрчил, үе тэнгийн дээрэлхэлтээс шалтгаалсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх, иргэд, олон нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, дээрэлхэлтийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх зорилгоор Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулсан “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” мэдээлэл, нөлөөллийн ажлын үр дүнг ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх албанаас танилцууллаа. Уулзалтад …

  • 10 June

    Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны зургаадугаар сарын 10-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ерөнхий сайд Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ төслөөр “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийг хийж, …

  • 10 June

    Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

    Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Дамбадаржаагийн эцсээс Бэлхийн авто зам  хүртэлх авто замыг зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу. Эхлэх: 2026 оны зургаадугаар сарын 12-ны өдөр 23:00 цаг Дуусах: 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдөр 05:00 цаг Эх сурвалж: ulaanbaatar.mn

  • 10 June

    “ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ТӨВ–ХҮҮХДИЙН ЗУСЛАН” төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллахыг урьж байна

    НИТХ-ын 2025 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 25/109 тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д багтсан “Хүүхэд хөгжлийн төв-Хүүхдийн зуслан” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг хамтран ажиллахыг урьж байна. Хүчин чадал: 1000 хүүхэд хүлээн авах Ажиллах хугацаа: Жилийн дөрвөн улирал Газрын байршил: Төрийн зүгээс зуслан барих газрын байршлыг дараах холбоосоор үзнэ үү. …

  • 10 June

    “Ub Hackathon-2026”-д “Цахилгаан автомашин цэнэглэх станц байгуулах” төсөл тэргүүн байрт шалгарлаа

    Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг технологи, инновац, судалгаа шинжилгээнд суурилан шийдвэрлэх, шилдэг шийдлийг тодорхойлох зорилготой “UB Hackathon 2026” тэмцээнийг 2026 оны зургаадугаар сарын 08, 09-ний өдрүүдэд зохион байгууллаа. Нийслэлийн Бизнес, инновацын газар болон ШУТИС хамтран зохион байгуулсан тус тэмцээнд бакалаврын болон ахисан түвшний оюутнуудаас бүрдсэн нийт найман баг оролцож, хотын хөгжил, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн инновацын шийдлүүдийг боловсруулан өрсөлдсөн юм. …

  • 10 June

    Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Д.Цогтбаатар нар Олон улсын улаан загалмайн хорооны Хууль, эрх зүйн газрын дарга Марва Шаббарыг хүлээн авч уулзлаа

    Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар нар өнөөдөр (2026.06.10) Олон улсын улаан загалмайн хорооны Хууль, эрх зүйн газрын дарга Марва Шаббарыг хүлээн авч уулзлаа. Олон улсын улаан загалмайн хорооны Хууль, эрх зүйн газрын дарга Марва Шаббар уулзалтаар Монгол Улсын олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэрэгжилтийн өнөөгийн байдлыг …

  • 10 June

    Дауны хам шинжтэй хүний асран хамгаалагчдын анхдугаар үндэсний чуулга уулзалт болж байна

    Дауны хам шинжтэй хүний асран хамгаалагчдын анхдугаар үндэсний чуулга уулзалт “VOICES UNITED” арга хэмжээг Гэр бүл, хөдөлмөр,нийгмийн хамгааллын яам, Монголын Дауны холбоо хамтран Австралийн засгийн газрын дэмжлэгтэй зохион байгуулж байна. Монгол улсад 2025 оны байдлаар 107.0 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа нь нийт хүн амын 3.3 орчим хувийг эзэлж байна. Үүнээс 15,6 мянга нь  хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амьдарч байгаа бөгөөд …

  • 10 June

    “Монгол улсад жендэрийн мэдрэмжтэй, хүртээмжтэй нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа

    Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан, Австралийн Засгийн газар хамтран “Монгол Улсад жендэрийн мэдрэмжтэй, хүртээмжтэй нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд нийгмийн хамгааллын тогтолцооны шинэчлэл, хүртээмж, үйлчилгээний чанар, хамтын ажиллагааны талаар бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа. Манай Улсын нийгмийн хамгааллын тогтолцоо бүс нутагтаа харьцангуй өндөр хамрагдалттай орнуудын …