Monthly Archives: June 2026

June, 2026

  • 12 June

    Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа

    Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр (2026.06.12) БНХАУ-ын Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газрын дарга Луо Вэнтэй албан уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар, БНХАУ-ын Зах зээлийн зохицуулалтын удирдах газар хооронд “Хэмжил зүйн салбарын хамтын ажиллагааны үйл ажиллагааны төлөвлөгөө (2026-2029)”-г баталгаажууллаа. Талууд 2025 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр хэмжил зүй, тохирлын …

  • 12 June

    “Эрдэнэс Метан“ ХХК-ийн үзэглэсэн хөрөнгө оруулалтын гэрээний үр дүнд Монгол Улсын түүхэн дэх анхны метан хийн нөөцийг бүртгэлээ

    Анх 2016 онд байгуулагдсан “Эрдэнэс Метан” ХХК нь улсын төсвөөс ямар нэгэн зардал гаргалгүйгээр, геологийн болон санхүүгийн өндөр эрсдэлийг гадаадын хөрөнгө оруулагчид даатгах ухаалаг шийдлийг олсон юм. Тэд 2019 онд Австралийн “Жейд Метан” ХХК-тай хамтран “Метан Газ Ресурс” хамтарсан компанийг байгуулж, өнөөдрийг хүртэл нийт 60 тэрбум төгрөг гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татан, 31 цооногийн өрөмдлөг, хайгуулын ажлыг цогцоор нь гүйцэтгээд …

  • 12 June

    Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ орон зай олгоно

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 10 дугаар хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцлээ. Тодруулбал, Боловсролын байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний хангамжийн асуудлын тухай, “Хотхоны бага сургууль” арга хэмжээний танилцуулга, “Хүүхдийн төлөө За бол Заавал хийе” аяны хүрээнд зохион байгуулж, хэрэгжүүлж буй ажлын явц, “Чөлөөлье” аяны хүрээнд зохион байгуулж, хэрэгжүүлж буй ажлын явц, Барилга байгууламжийн зөвшөөрөл норм, стандартад нийцсэн эсэх тухай танилцуулга, …

  • 12 June

    Бизнесийн эрх чөлөөний тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

    Улсын Их Хурлын өнөөдрийн (2026.06.11) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 02 минутад эхэлж, Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлээ. Үдээс өмнөх хуралдаанаар гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлт, хууль санаачлагчийн илтгэл, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн үр нөлөө, зардлын тооцоо болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж, хариулт, тайлбар авсан …

  • 11 June

    Нийслэлийн ИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хорооны хуралдаан боллоо

    Нийслэлийн ИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хорооны хуралдаан өнөөдөр /2026.06.11/ боллоо. Хуралдаанаар Нийтийн эдэлбэрийн газрын хэмжээ, хил заагийг тогтоох, “Агро сити” эдийн засгийн тусгай бүс орчмын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах, мөн Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн өргөтгөлийн 130 га газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах зэрэг асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдаанд Бүсчилсэн хөгжлийн хорооны дарга Л.Ариунтуяа, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан, Т.Батцогт, Э.Одонтуяа, Д.Отгонсүрэн, …

  • 11 June

    Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана

    Санзайн 2.6 км авто замын шинэчлэлтийн ажлыг 2020-2021 онд “Билэгт зам” ХХК гүйцэтгэн байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн. Санзайн зам хөрсний чийг, байгалийн цэвдэг ихтэй тул хөрсний суулт, овойлт амархан үүсдэг, байнгын засвар арчлалт хийх шаардлагатай байдаг. Хавар газар гэсэж, ачаа даац хэтрүүлсэн том оврын машинууд тус замаар зорчсоноос үүдэн эвдрэл гарсан. Тус Санзайн 2.6 км зам дагуу эвдэрсэн авто зам, …

  • 11 June

    Орон сууцжуулалтын тухай, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.11/ Улсын Их Хурлын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Орон сууцжуулалтын тухай, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв. ​​​ Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд зөвхөн барилгын салбарын аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр байсан асуудлыг төрөөс зөв бодлогоор дэмжих зорилгоор хуулийн төслүүдийг боловсруулсан гэдгийг салбарын сайд онцлоод, төр, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банк, Үндэсний орон …

  • 11 June

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2026.06.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.00 цагт 56.3 хувийн ирцтэйгээр эхлэв. Хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай байлаа. Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол …

  • 11 June

    Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан, дулааны хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэх, дулаалгын төсөлд хамтрах, төрийн албан дахь жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсад 1976 оноос үйл ажиллагаагаа явуулж, тогтвортой хөгжил, …

  • 11 June

    БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөндлөө

    Парламентад хүний эрхийг ойлгож, дэмждэг гишүүд олон байх тусмаа илүү үр дүнтэй хэмээн УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал уулзалтын үеэр онцолсон юм. Тэрбээр өнөөдөр (2026.06.11) Монгол Улсад айлчилж байгаа БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Азийн Хүний эрхийн парламентчдын холбооны ерөнхийлөгч Ким Ги Хён тэргүүтэй зочид, төлөөлөгчидтэй уулзаж, хамтын ажиллагааны санал солилцлоо. Монгол Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд …

  • 11 June

    Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана

    Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж буй ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ. Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал …

  • 11 June

    “Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”-ын нэрийг өөрчлөхийг дэмжлээ

    Нийслэлийн ИТХ-ын Засаглал зүйн хороо өнөөдөр (2026.06.11) хуралдлаа. Хурлыг нээж НИТХ-ын төлөөлөгч, Засаглал зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа хэлэлцэх асуудлыг танилцуулсан. Хуралдаанд НИХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр, А.Амартүвшин, С.Даваасүрэн, Д.Жавхлан, Э.Хулан, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга Т.Оюунчимэг болон “Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор” НӨТҮГ-ын дарга С.Амгалан, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа, “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Батырбек, “Эмээлт эко …

  • 11 June

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа хөгжлийн хүрээлэнгээс Улсын Их Хурлын гишүүний зөвлөхүүдэд парламентын үйл ажиллагаа, гишүүдийн өдөр тутмын ажилд бодит дэмжлэг үзүүлэх, хууль тогтоох процессын талаар суурь мэдлэг олгох, бодлогын дэмжлэг үзүүлэх чадварыг эзэмшүүлэх сургалтыг (2026.06.11) зохион байгуулж байна. Тус сургалтын нээлтэд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт оролцов. Тэрбээр, Улсын Их Хурлын гишүүний зөвлөхийн ажил нь парламентын өдөр тутмын үйл …

  • 11 June

    Нийслэлийн ИТХ-ын XIII хуралдаан энэ сарын 15, 19-нд хуралдана 2026/06/11 10:1046

    Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдааныг 2026 оны 6 дугаар сарын 15,19-ний өдөр хуралдуулахаар товлож, хэлэлцэх асуудлыг Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар баталлаа. 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар: Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай / I хэлэлцүүлэг/ Нийслэлийн 2026 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай / I хэлэлцүүлэг/ Нийтийн эдэлбэрийн газрын хэмжээ, хил …