Monthly Archives: June 2026

June, 2026

  • 25 June

    Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

    Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” зургаадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно. Даншиг наадмын үеэр Хүй долоон худаг чиглэлд нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Тодруулбал, зургаадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд ХҮЙ7:1 “Төв цэнгэлдэх-Хүй 7 худаг”, ХҮЙ7:2 “МУБИС-Хүй 7 худаг” гэсэн хоёр чиглэлд тус бүр найм, нийт 16 тээврийн хэрэгсэл …

  • 25 June

    “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа

    Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат БНСУ-ын Тээврийн судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, Улаанбаатар хотын зам, тээврийн хөгжлийн мастер төлөвлөгөө боловсруулах төслийн хүрээнд хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо. Уулзалтын үеэр БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамны “Хөгжлийн албан ёсны тусламж” (ODA)-ийн хүрээнд хэрэгжих, 2.7 тэрбум воны буцалтгүй тусламжийн төслийн “Хэлэлцээрийн протокол”-д талууд …

  • 25 June

    Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг

    Нийслэлийн төрийн байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалт өнөөдөр нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын төв ордонд 08:00-17:00 цагт болж байна. Сургалтад нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Засаг даргын Тамгын газар, нийслэлийн өмчит төсөвт үйлдвэрийн болон аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нийт 79 байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 403 гишүүн оролцож байна. НЗДТГ-ын даргын албан үүргийг …

  • 25 June

    Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад таатай хот болно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар хүүхдийн хөгжил, хамгааллын өнөөгийн байдал, хүүхдийн хөгжлийн ордны чиг үүрэг, хөгжлийн үйлчилгээний хүртээмж, үйл ажиллагааны төлөвлөлт, үр дүн, бүтэц зохион байгуулалтын талаар хэлэлцэж, “Хүүхдийн ордон 2”-ын засвар шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд …

  • 25 June

    ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫГ МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРИВ

    -Хиймэл оюун, эрчим хүч, цахим дэд бүтцийг тусдаа салбарууд бус харин нэг экосистем болохыг онцоллоо- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Далянь хотноо 2026 оны зургаадугаар сарын 23-25-нд Дэлхийн эдийн засгийн форумын “Зуны Давос” чуулганд оролцов. Чуулганы үеэр Ерөнхий сайд Н.Учрал “Хүнсний тогтолцоон дахь худалдаа, зах зээлийн инновацыг дэмжих нь” стратегийн хэлэлцүүлэгт оролцож, нээлтийн үг хэлэв. Хэлэлцүүлгээр хүнсний …

  • 25 June

    ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

    -Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн “Чөлөөлье”  бодлогын үр дүнд бий болж буй дэд бүтцийн орчин олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж байна- БНХАУ-ын Далянь хотноо 2026 оны зургаадугаар сарын 23-25-нд болж буй Дэлхийн эдийн засгийн форумын “Зуны Давос” чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Чуулганы үеэр Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Contemporary Amperex Technology Co., Limited буюу CATL …

  • 25 June

    ЕРӨНХИЙ САЙД ИННОВАЦ, НОГООН ХӨГЖИЛ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭВ

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллага (ДЭЗЧУБ)-ын Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Алаис Цвинггитэй /2026.06.24/ уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагын Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлаар томилогдсонд нь баяр хүргээд Монгол Улс дэлхийн эдийн засгийн өмнө тулгарч буй сорилтуудыг даван туулах, зорилт, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тус байгууллагын оруулж …

  • 25 June

    Статистик өгөгдөл боловсруулах чиглэлээр МУБИС-ийн багш, мэргэжилтнүүдийг чадавхжуулав

    МУБИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газраас “Статистик өгөгдөлтэй ажиллах” сургалтыг 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулав. Сургалтыг МУБИС-ийн БоСС-ийн багш, доктор Г.Өлзийсайхан удирдан явуулж, захиргааны алба нэгжүүд болон бүрэлдэхүүний сургуулиудын 50 гаруй мэргэжилтнүүд хамрагдаж, статистик мэдээллийн мөн чанар, хэрэглээ, сургалтын системийн мэдээллийн төрлүүд, өгөгдлийн программ ашиглан тоон өгөгдлийг боловсруулах, нэгтгэх практик аргачлалууд, статистик мэдээлэл боловсруулах, нэгтгэн …

  • 25 June

    “Цахим хөдөлмөр эрхлэлтийн дүн шинжилгээ”-ний урьдчилсан үр дүнг танилцуулав

    Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйг тодорхойлох “Монгол Улсын Цахим хөдөлмөр эрхлэлтийн дүн шинжилгээ”-ний урьдчилсан үр дүн, “Платформ  эдийн засаг дахь зохистой хөдөлмөрийн тухай ОУХБ-ын 193 дугаар конвенц”-ын талаар танилцуулах хэлэлцүүлэг зохион байгууллаа. Цахим шилжилтийг даган Монгол Улсад платформ хөдөлмөр эрхлэлт эрчимтэй өсөж, залуучуудад шинэ боломж олгож байгаа ч тэднийг албан бус салбарт үлдэх, нийгмийн хамгааллын гадна хоцрох эрсдэлийг дагуулж …

  • 25 June

    “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана

    Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” наадмын үеэр худалдаа, үйлчилгээний талбайг соёл урлагийн болон худалдаа, үйлчилгээний талбай гэсэн хоёр үндсэн хэсэг бүхий найман секторт хувааж, 170 гаруй цэгт үйл ажиллагаа явуулахаар төлөвлөлөө. Энэ үеэр мөн ил задгай, зөвшөөрөлгүй худалдааг хориглож байгаа юм. Нийт найман секторт дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Үүнд, “A” секторт гар урлал, бэлэг дурсгал, …

  • 25 June

    Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан Нийслэлийн Өргөө амаржих газарт ажиллаж, тулгамдаж буй асуудал, засвар шинэчлэлийн явц, тоног төхөөрөмжийн нөхцөл байдалтай танилцлаа. Мөн энэ үеэр эмнэлэгт нэн шаардлагатай байсан дараах тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгсөн юм. Тухайлбал, Дутуу төрсөн нярайн амьсгалын аппарат, Нярайн зүрхний гажиг, зулай, хэвлий, судас харах өндөр хүчин чадал бүхий эхо аппарат, Нэгдсэн …

  • 25 June

    ТУРКИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРЫН ТЕХНИК ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЭХ, СУРГАЛТ ДАДЛАГА ЯВУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

    Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд тус улсын Гамшиг, онцгой байдлын удирдлагын газар (AFAD)-т ажиллаж, гамшгаас хамгаалах тогтолцоо, аврах ажиллагааны техник технологи, хүний нөөцийн чадавх, сургалт бэлтгэлтэй танилцлаа. БНТУ-ын гамшгийн үеийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц, аврах ажиллагааны стандарт, хууль, эрх зүйн орчин, эрсдэлийн удирдлага болон урьдчилан сэргийлэх тогтолцооны талаар мэдээлэл авлаа.  Мөн …

  • 25 June

    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД О.БЕКТЕНОВТОЙ УУЛЗАВ

    Монгол, Казахстаныг холбосон тээврийн коридор байгуулахад онцгой анхаарч байна  БНХАУ-ын Далянь хотноо болж буй Зуны Давосын чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Олжас Бектеновтэй /2026.06.24/ уулзаж, хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ оны дөрөвдүгээр сард Казахстан Улсад …

  • 25 June

    ЭЗБХ: Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2026.06.24) 56.3 хувийн ирц бүрдсэнээр 14.40 цагт хуралдаж эхлэн 10 цаг хуралдав. Хуралдааны эхэнд сонсголын товыг хойшлуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ. Ингэснээр Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсголыг 2026 оны 06 дугаар сарын 29-нд зохион байгуулахаар болсон юм.     “Эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, үнийн өсөлтийг бууруулах чиглэлээр …

  • 25 June

    ХЗБХ: Төсвийн төслийг улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцүүлж, үнэн зөв, бодитой төлөвлөж, тайлагнаж хэвших шаардлагатайг анхааруулав

    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2026.06.24) 53.6 хувийн ирцтэйгээр 17.56 цагт эхэлж, уртасгасан цагаар хуралдав. Нийт 20 асуудал хэлэлцлээ. Эхний асуудал нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай байв.   Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарын нэрийг дэвшүүлсэн тухай санал танилцууллаа. Тэрбээр, хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн …