Monthly Archives: July 2026

July, 2026

  • 1 July

    Нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны долоодугаар сарын 1-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгыг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол батлагдлаа Монгол Улсын Засгийн газраас хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээ итгэл үзүүж, төр-иргэний харилцан итгэлцлийг дэмжих, хүнд суртал, давхардсан зохицуулалт, тодорхойгүй шаардлагыг арилгаж, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх ёсонд суурилсан хариуцлагатай төрийн тогтолцоог бүрдүүлэх замаар хөгжлийг  хурдасгах нь …

  • 1 July

    Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.07.01/ Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Эрүүл мэндийн тухай хуульд эмч, эмнэлгийн ажилтнуудын эрх, үүргийг тусгасан байдаг бол энэхүү хуулийн төсөлд тус салбарын нийт 69.7 мянга ажилтны асуудлыг тусгаснаараа онцлог гэдгийг төсөл санаачлагч онцолсон. Эрүүл мэндийн ажилтны эрх зүйн байдлыг бие даасан хуулиар, цогцоор …

  • 1 July

    Өнөөдрөөс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

    УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж суррон, скүтэр, мопедын хэрэглээг зохицуулсан. Тодруулбал, 2026 оны долоодугаар сарын 1-нээс улс, нийслэлийн хэмжээнд 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахыг хуулиар хориглолоо. Уг хуулийн төсөл 2026 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ. Насанд хүрээгүй хүүхэд мопед (скүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл) унавал …

  • 1 July

    Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.07.01/ Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Эрүүл мэндийн тухай хуульд эмч, эмнэлгийн ажилтнуудын эрх, үүргийг тусгасан байдаг бол энэхүү хуулийн төсөлд тус салбарын нийт 69.7 мянга ажилтны асуудлыг тусгаснаараа онцлог гэдгийг төсөл санаачлагч онцолсон. Эрүүл мэндийн ажилтны эрх зүйн байдлыг бие даасан хуулиар, цогцоор нь зохицуулах, хүний …

  • 1 July

    Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд барьж буй цэцэрлэгийн барилгын ажил 88 хувьтай үргэлжилж байна

    Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд барьж буй 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилга угсралтын ажил 88 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тус цэцэрлэг нь 2,105 ам метр талбайтай, хагас зоорь бүхий хоёр давхар барилга бөгөөд хүүхдүүдэд аюулгүй, тав тухтай сургалтын орчин бүрдүүлэхээр төлөвлөгдсөн. Өнөөдрийн байдлаар барилгын дотор заслын ажил болон гадна тохижилтыг хийж байгаа юм. Барилгын ажлыг …

  • 1 July

    ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ МОНГОЛД АШИГТАЙ ХУВИЛБАРААР ТОХИРОЛЦЛОО

    Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад ашигтай хувилбараар (2026.06.30) харилцан тохиролцлоо. Ерөнхий сайд Н.Учрал “Монголын баялаг монгол хүндээ өгөөжтэй байх ёстой. Үндэсний их баяр наадмын өмнө ард түмэндээ сайн мэдээ дуулгаж, Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа” гэж мэдэгдлээ. Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу найман их наяд төгрөгөөр бууруулж Монголын талын өгөөжийг 1.5 …

  • 1 July

    Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилж, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.06.30) нэгдсэн хуралдаан 14.01 цагт Улсын Их Хурлын 82 гишүүн хүрэлцэн ирснээр 65 хувийн ирцтэйгээр эхлэв. Олон Улсын Парламентын Холбоо байгуулагдсаны 137 жилийн ой, Олон улсын парламентын өдөр тохиож буйг нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт тэмдэглээд, мэндчилгээ дэвшүүлэв. Энэ жил Олон улсын парламентын өдрийг “Хүний эрхийг анхаарлын төвд …

  • 1 July

    ХХНББХ: Тамхины хяналтын тухай болон Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав

    Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2026.06.30) хуралдаж, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлэг зэрэг дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны хуралдаан чуулганы нэгдсэн хуралдааны дараа 17.15 цагт Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, М.Сарнай, Л.Энхнасан, Д.Рэгдэл, М.Нарантуяа-Нара, Д.Ганмаа, П.Ганзориг, П.Наранбаяр, Т.Мөнхсайхан, О.Батнайрамдал, С.Эрдэнэбат, Ж.Галбадрах, Ж.Чинбүрэн, Н.Алтаншагай, М.Ганхүлэг, А.Ганбаатар, Б.Түвшин …