Орон нутагт барьж байгаа хатуу хучилттай замын ажлууд төлөвлөгөөт хугацааны дагуу явж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Элсэн тасархай-Хархорины Орхоны гүүр чиглэлийн 77 км хатуу хучилттай замын шинэчлэлийн ажил болон Архангай аймгийн Цахир сум, Завхан аймгийн Тосонцэнгэл чиглэлийн 127,1 км хатуу хучилттай зам барилгын ажлын явцтай газар дээр нь танилцаж, үүрэг даалгавар өглөө. Энэ хоёр замын гүйцэтгэгчээр “Хурдны зам” ХХК …
Улс төр
July, 2013
-
29 July
З.Энхболд дарга даруухан наадамлав
УИХ-ын дарга З.Энхболд Архангай аймгийн 90 жилийн ойн баяр наадмыг үзэж сонирхсон байна. Тэрээр УИХ-аас дурсгал болгон Архангайчуудад намрын ургац хураалт, их ажлыг харуулсан зураг бэлэглэсэн байна. Спикер twitter хаягтаа “УИХ-аас Архангай аймгийн 90 жилийн ойд дурсгасан зураг. Наадмын маргааш намар гэдгийг сануулсан” гэжээ. Сонирхуулахад УИХ-ын дарга З.Энхболд Архангайн аймгийн наадмын хурдан морины уралдааныг үзэж сонирхохдоо наадмын хүндэтгэлийн хоймроос …
-
29 July
МАН-ыг 66.7 хувь нь шинэчлэх нь зүйтэй гэж үзжээ
МАН-ын “Шинэчилье” хөдөлгөөний залуус интернэтээр санал суулга эхлүүлжээ. Тус хөдөлгөөний http://www.1921.mn сайтын “Монгол Ардын Намын шинэчлэлийн тухай таны бодол” санал асуулгад оролцогчдын 66.7 хувь нь намын дүрмийн шинэчлэлт хийх ёстой гэдгээ илэрхийлжээ. Харин 16.7 хувь нь намын удирдлагын шинэчлэл хийх ёстой гэжээ. МАН-ын залуус энэ сарын 30-нд намынхаа Бага хурлыг хийхийг шаардаад байгаа юм. Т.Түвшин Ugluu.mn
-
29 July
Шинзо Абэ, улс орнуудыг Хятадын эсрэг нэгтгэж эхэлжээ
Өмнө нь төр барих хугацаандаа авилгалын хэрэгт холбогдож суудлаасаа бууж байсан Шинзо Абэг суудалдаа эргэн сууснаас хойш Японы эдийн засгийн хямрал тогтворжиж эхэлсэн. Түүнийг ажиглагчид тун хийгүй ажиллаж байна гэж дүгнэж байгаа. Тэрээр өдгөө Зүүн өмнөд Азийн гурван улсад айлчлал хийж байна. Түүний айлчлал Японы болон АСЕАН-ы орнуудын эдийн засаг, аюулгүйн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, бүс нутаг дахь Японы орон …
-
29 July
Тайлангийн хугацаанд Ажлын хэсэг 16 удаа хуралджээ
УИХ-ын хавар, намрын ээлжит чуулган завсарласны дараа Байнгын хороод ажлаа тайлагнадаг уламжлалтай. Энэ дагуу 2013 оны УИХ-ын хаврын ээлжит чуулган завсарласантай холбогдуулан УИХ-ын Эдийн засаг, Төсвийн байнгын хороод ажлаа тайлагнаад байгаа бол УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан тайлангийн хугацаанд хийсэн ажлынхаа талаар өнөөдөр /2013-07-24/сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-ын 2013 оны хаврын ээлжит чуулганы тайлангийн …
-
29 July
Гишүүд, сайд нар өнөөдрөөс ажилдаа орно
Амралтаа аваад байсан засгийн газрын гишүүд болон сайд түшээд нар өнөөдрөөс эхлэн ажилдаа орох юм. Тодруулбал, Өнөөдрөөс эхлэн ерөнхий сайд, засгийн газрын гишүүд болон яамдын сайд нарын амралт дуусаж, ажилдаа орохоор болжээ. Ажлын эхэн болж даваа гариг бүрт болдог “Бүтээн байгуулалтын цаг” нээлттэй мэдээлэл 15:00 цагт болно. Л.Бадрах Ugluu.mn
-
27 July
Зам, тээврийн яам нээлттэй хөтөлбөр зарлалаа
Зам, тээврийн яамнаас ирээдүйн боловсон хүчнийг сургаж, бэлтгэх зорилгоор БНХАУ-ын Бээжин хотын Зам харилцааны их сургуулийн бакалаврын төвшний тэтгэлэгт хөтөлбөрийг нээлттэй зарлалаа. Инженер, логистикийн удирдлага, төмөр замын тээвэр, ухаалаг тээврийн систем, зам харилцааны тээврийн инженер, логистикийн инженер, иргэний барилга, автоматжуулалтын инженер, тээврийн хэрэгслийн инженер зэрэг мэргэжлүүдэд 50 болон 100 хувийн тэтгэлгээр элсэн суралцах боломжтой юм байна.
-
26 July
Спикер З.Энхболд Архангайд амарч байна
УИХ-ын дарга З.Энхболд зуныхаа амралтыг Архангай аймагийн үзэсгэлэнт байгалийн дунд өнгөрөөч буй ажээ. Архангайн Хоргийн тогоо, Тэрхийн цагаан нуурт амарч, үзэсгэлэнт байгалийн сайханд алжаалаа тайлж яваа гэнэ. Мөн Архангай аймаг үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн баяр наадмын нээлтэнд оролцож, наадмыг үзэж сонирхсон байна. Спикер ирэх долоо хоногоос амралт нь дуусч ажилдаа орох ажээ. Т.Түвшин Ugluu.mn
-
26 July
Э.Батшугар охиноо асарч байна
МАХН-ын дарга Н.Энхбаярын том хүү Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугарын эхнэр нь хэд хоногийн өмнө амаржиж тэрээр охинтой болсон. Эхнэр Т.Дариймаа нь АНУ-д амаржиж, Э.Батшугар тус улсыг ойр ойрхон зорих болсон байна. Тэрээр Америкад эхнэр, охиноо асарч яваа аж. Охиноо тэвэрсэн зургаа олон нийтэд танилцуулсан нь энэ юм. МАХН-ын дарга Н.Энхбаярын ач охин анх удаагаа хэвлэлд гарлаа. Ugluu.mn
-
26 July
Монгол-Японы Байгаль орчны зөвлөлдөх 8-р уулзалт болно
Монгол-Японы Байгаль орчны яамдын Бодлогын зөвлөлдөх 8-р уулзалт ирэх долоо хоногийн даваа гаригт болно. Корпорайт зочид буудалд Монгол-Японы Байгаль орчны яамдын Бодлогын зөвлөлдөх 8-р уулзалт 10:00 цагаас эхэлнэ. Хурлыг БОНХ-ийн Дэд Сайд Б.Тулга удирдана. Уулзалтаар хоёр улсын байгаль орчныг хамгаалах бодлого, түүнтэй холбоотой туршлагаа хуваалцаж, хамран ажиллах талаар санал солилцоно. Т.Түвшин Ugluu.mn
-
26 July
Д.Ганбат Засгийн газрыг шүүмжлэв
УИХ, Засгийн газрын гишүүд ид дундаа амарч явна. Засгийн газрын гишүүд, яамдын сайд нар амралтаа авч, Засгийн газар хуралдаанаа хийхгүй байгаад УИХ-ын гишүүн Д.Ганбат ихээхэн шүүмжлэлтэй хандаж буй ажээ. Тэрээр Засгийн газар амрахгүй, шаргуу ажиллана гэж байсан ч, амраад алга болчихсон нь утгагүй юм хэмээн шүүмжилж байна. Д.Ганбат гишүүнийн амралт эхэлсэн ч тэрээр наадмын дараагаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, С.Бямбацогт …
-
25 July
Тусгаар тогтнолын ордны цахилгааныг тасалжээ
УИХ, Засгийн газрын гишүүд амралтаа авч, улс төрийн амьдрал тогтун байна. Гэсэн ч МАН-ын залуус намынхаа Бага хурлыг хийх шаардлагыг намын удирдлагууддаа тавьсантай холбоотойгоор тус нам хөдөлгөөнтэй байна. Тус намын байр Тусгаар тогтнолын ордон тоггүй байгаа ажээ. Учир нь цахилгааны төлбөрөө төлөөгүйгээс тогийг нь тасал байна. Ugluu.mn Т.Түвшин
-
25 July
ЭМ-ийн дэд сайд Ж.Амарсанаа Буриадын сайдтай уулзав
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа ОХУ-ын Буриад Улсын Монгол Улсад суугаа байнгын төлөөлөгчийн газрын дарга, Буриад Улсын Засгийн газрын сайд, Оросын нийгмийн ухааны академийн академич Будажапов Сергей Пурбуевичийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үед Монгол Улс, Буриад Улсын Эрүүл мэндийн байгууллагийн тогтолцоо, эмчилгээ үйлчилгээний талаар ижил төстэй болоод ялгаатай зүйлсийн талаар мэдээлэл солилцож хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Эрүүл мэндийн дэд сайд …
-
25 July
МАН-ын гишүүд Хойд Солонгосыг зорьжээ
БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын урилгаар УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Н.Энхболд ахалж, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, МАН-ын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар нар албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Хойд Солонгосыг зорьжээ. Тэд тус айлчлалын хүрээнд БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын удирдлагатай уулзаж, хоёр намын хамтын ажиллагааны асуудлыг ярилцах аж. Мөн ирэх бямба гаригт буюу 27-нд БНАСАУ-ын нам, төрөөс …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл