Tag Archives: боловсрол

December, 2019

  • 13 December

    “Хүүхдийн зохиолчтой хамт” өдөрлөг нээлтээ хийлээ

    “Эрүүл мэндийг хохироох хор бус Эрдэм оюуныг тэтгэх ном бэлэглэе” уриатайгаар хүүхдийн уран бүтээлч, зохиолч нар нэгэн дор чуулж байна. Монголын хүүхдийн уран бүтээлчдийн “Эвт үзэг” төв болон Монголын хүүхдийн төв номын сан хамтран зохион байгуулж байгаа  “Хүүхдийн зохиолчтой хамт” нэртэй энэхүү арга хэмжээ өнөөдөр Монголын хүүхдийн төв номын санд нээлтээ хийлээ.   Нээлтийн үеэр номонд дуртай бяцхан уншигчид өөрсдийн ая …

  • 12 December

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нэрэмжит ШУТИС-ийн “Олон улсын эрдэм шинжилгээний хурлын их танхим” нээлтээ хийлээ

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нэрэмжит ШУТИС-ийн “Олон улсын эрдэм шинжилгээний хурлын их танхим”-ийн нээлт өнөөдөр болж, Монголын шинжлэх ухааны салбар дахь түүхэн үйл явдлыг нэгээр нэмлээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтын ажиллагааныхаа хүрээнд бүрэн тохижуулсан тус хурлын танхим нь олон улсын хурлын танхимын стандартад бүрэн нийцсэн, орчин үеийн аудио, видео тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан төдийгүй олон улсын А зэрэглэлийн хуралдаануудыг зохион байгуулах …

  • 11 December

    БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Бэй Аэриагийн Монголчуудтай уулзлаа

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотын Бэй Аэриагийн Монголчуудын холбооны удирдлагууд, иргэдийн тѳлѳѳлѳлтэй чѳлѳѳт уулзалт хийлээ. Уулзалтаар тус холбооны үйл ажиллагаа, монгол хүүхэд багачуудад зориулсан сургалт, соёл, урлагийн олон талт хамтын ажиллагааг ѳргѳжүүлэх чиглэлээр соёлын асуудал хариуцсан тѳрийн захиргааны тѳв байгууллагатай хэрхэн хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын …

  • 5 December

    Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн Газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

    Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин Сайдын Яам нь Монгол Улсын Засгийн Газрын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам, Энэтхэг Улсын Засгийн Газрын Соёлын Харилцааны Зөвлөл 2020-2021 оны хичээлийн жилийн Энэтхэгийн нэр хүндтэй их дээд сургуулиудад суралцах Монгол оюутнуудад зориулж тэтгэлэг зарлалаа. Монгол Улсад нийт 60 орон тоог баталсан байна. Үүнд: бакалавр, магистр, доктор, докторын дараах судалгааны тэтгэлгүүд …

  • 3 December

    “Европт суралцъя” боловсролын үзэсгэлэн МУИС-ийн Номын санд нээлтээ хийлээ

    “Европт суралцъя” боловсролын үзэсгэлэн өдөрлөг арга хэмжээг Монгол Улс дахь Европын Холбооны төлөөлөгчийн газар Монголд анх удаа өнөөдөр зохион байгуулж байна. Өдөрлөг арга хэмжээг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга  Б.Баярсайхан нээж хэлсэн үгэндээ, “ Монгол Улсын Засгийн газар Европын Холбоо тэдгээрийн гишүүн улс орнуудтай тодорхой салбарт олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэхүү найрсаг …

  • 2 December

    БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг БНХАУ-д ажлын айлчлал хийж байна

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын Бээжин хотноо хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Хятадын олон улсын соёлын солилцооны төвд зочилж, үйл ажиллагаатай нь танилцав. Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Хятадын үндэсний их театрын концертын танхимд тоглогдох Монгол-Хятадын хамтарсан “Алтан ерөөл” урлагийн тоглолтыг зохион байгуулахад хамтран ажилласан Хятадын соёлын …

November, 2019

  • 29 November

    “Гадаадад тэтгэлэгтэй суралцацгаая” арга хэмжээ болно

    “Гадаадад тэтгэлэгтэй суралцацгаая” боловсролын нээлттэй үйл ажиллагааг энэ сарын 30-ны өдрийн 09:00-18:00 цагт Тусгаар тогтнолын ордонд болох аж.  “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” НҮТББ-аас санаачлан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Хилийн чанад дахь Монголчуудын холбоо” ТББ-тай хамтран тус өдөрлөгийг хоёр дахь удаагаа зохион байгуулах аж. Тус үйл ажиллагаа нь гадаадад болон эх орондоо тэтгэлэгтэй суралцах, гадаад оронд суралцаж байгаа …

  • 28 November

    “Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган 2019” арга хэмжээг зохион байгууллаа

    Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, МУИС-тай хамтран “Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган 2019” арга хэмжээг арваннэгдүгээр сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн чуулган нь “Инновацын соёл-Оюуны өмч” сэдвийн хүрээнд болсон байна. Чуулган нь энтрепренершипийн эко-системд оролцогч талуудын хамтын ажиллагааны чиглэл, хүрээг тодорхойлж, харилцан үр ашигтай хамтын ажиллагааг бий болгож, нэгдсэн ойлголтод хүрэх, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах …

  • 20 November

    “Тогтвортой хөгжил ба оюуны соёлын өв” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна

    ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, ШУА-ийн Философийн хүрээлэн,  ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газартай хамтран жил бүрийн 11 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн пүрэв гаригт Дэлхийн философийн өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан “Тогтвортой хөгжил ба оюуны соёлын өв” эрдэм шинжилгээний бага хурлыг 2019 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд 9:00-14:00 цагт зохион …

  • 18 November

    “Монгол Жангар” туулийг номын сангуудад бэлэглэлээ

    “Монгол ардын Жангар баатарлаг тууль”-ийг түгээн дэлгэрүүлэх, туулиар дамжуулан өсвөр үеийнхнийг монгол уламжлалаа хүндэтгэн дээдлэх, эх оронч үзэлтэй болгох зорилгоор Улсын нийтийн номын сангийн 376 салбар тус бүрт таван ширхэгийг бэлэглэлээ. Туулийг Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт, түүхч, ахмад зохиолч, Жангар, Гэсэр судлаач, Ардын аман билэгзүйч Д.Суръяа эмхэтгэн 1986 онд хэвлэхэд бэлэн болгосон байна. Тэрбээр 1910 онд Халимагт …

  • 7 November

    “Монгол гэр, өв соёл”-ыг уламжлан үлдээсэн оюуны бүтээл хэвлэгдлээ

    Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй  “Соёлын биет бус өвийг хамгаалах” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Монгол гэр, өв соёл” товхимол бүтээлийг нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр олон нийтэд хүргэлээ. Монгол Улс ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенц”-д 2005 онд нэгдэн орсон юм. Тус конвенцэд нэгдэн орсноор өөрийн орны нутаг дэвсгэр дээрхи …

  • 6 November

    “Хүүхэд бүрд цэвэр ус” төслийг дэмжин хамтран ажиллах гэрээ байгууллаа

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам Мобиком Корпорациас санаачилсан “Хүүхэд бүрд цэвэр ус” төслийг дэмжин хамтран ажиллахаар гэрээ байгууллаа. Гэрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Мобиком Корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада нар гарын үсэг зурлаа. Монгол Улсад 600.000 гаруй хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаагийн 46 хувь нь цэвэр усны хангамжгүй нөхцөлд сурч боловсорч байна. Бохир гар, шаардлага хангаагүй ундны ус …

  • 5 November

    Хүүхдийн танин мэдэхүйн комикс “Мөөжөө Жөөжөө хоёр” сэтгүүлийг цахимаар үзэх боломжтой боллоо

    Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс санаачлан Шог зураач А.Бат-Эрдэнэ, дизайнер Б.Тэмүүжин нартай хамтран хүүхэд багачуудад шог зургийн дүрслэлээр замын хөдөлгөөний аюулгүй байдал, дүрмийн талаар болон замын хөдөлгөөнд хэрхэн зөв оролцох талаар “Мөөжөө Жөөжөө хоёр” комик цувралыг хэвлүүлэн гаргалаа. Энэ комик нь сургуулийн бага ангийн сурагчдад зориулсан  бөгөөд, сэтгүүл болон дижитал хэлбэрээр хүүхэд багачууддаа хүргэж байна.

October, 2019

  • 29 October

    УИХ-ын гишүүн А.Ундраагийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр гурав дахь жилдээ зарлагдлаа

    УИХ-ын гишүүн, физикийн ухааны доктор /Ph.D/ Агваанлувсангийн Ундраагийн санаачилгаар 2017 оноос эхлүүлсэн “Идэр оюуны ундраа” аяныг 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Шинжлэх ухаан, боловсролыг дэмжих зорилго бүхий энэхүү аяны хүрээнд 3 жилийн хугацаанд МУИС-ийн байгалийн шинжлэх ухааны салбарын 20, ХААИС-ын мал аж ахуй, биотехнологийн сургуулийн 5, нийт 25 оюутанд нэрэмжит сургалт, судалгааны тэтгэлэг олгожээ. Тэрбээр энэ жил уг …

  • 22 October

    Монголын соёлын өдрүүдийг Бээжин хотод зохион байгуулна

    Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр Хятад улсад аравдугаар сарын 17-18-ны өдөр ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд тэрээр Хятад улсын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Жан Шюү, Хэвлэл мэдээлэл, радио телевиз, үзэл сурталын дэд сайд Жян Жианьгуотай уулзаж, Монгол-Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Монголын соёлын өдрүүдийг Бээжин хотноо зохион байгуулахад хамтран ажиллах асуудлаар …