Өнгөрсөн жил Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” Цогцолбор нь түүхт 40 жилийн ойгоо угтан уламжлалт найрамдалт хамтын ажиллагаатай ажиллаж байсан харилцаагаа сэргээх зорилтын хүрээнд шилжилтийн үеүүдэд тасарсан харилцаагаа эргэн сэргээж ОХУ-ын Олон Улсын Хүүхдийн “Артек” төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Гэрээний хүрээнд багш, ажилтнуудын солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд 2018 онд ОУХ “Артек” төвийн бүлгийн …
Tag Archives: боловсрол
October, 2019
-
7 October
“Цахим сэтгүүл зүй ба мэргэжлийн ёс зүй” сэдэвт сургалт болно
Цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага болох Монголын Сайтын холбоо 10 жилийнхээ ойн хүрээнд “Цахим сэтгүүл зүй ба Мэргэжлийн ёс зүй” сэдэвт сургалтыг Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монгол Улсын Их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхим, Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимтэй хамтран зохион байгуулах гэж байна. Сургалтыг : -Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим, -Сэтгүүлч ба мэргэжлийн ёс …
-
5 October
Оны тэргүүний багш, сургууль, цэцэрлэгүүд тодорлоо
Дэлхийн багш нарын 25, Монголын багш нарын 53 дахь өдрийг Монгол орон даяар нийт боловсролын салбар, багш нар маань амжилт дүүрэн угтан тэмдэглэж байна. Жил бүрийн багш нарын өдрөөр ажил, үйлсээрээ тэргүүлсэн багш нараа, байгууллагуудаа алдаршуулж хийсэн ажлаа дүгнэдэг уламжлалтай билээ. Оны тэргүүний багш, Улсын тэргүүний цэцэрлэг, ерөнхий боловсролын чанарын үнэлгээний судалгааны дүнгээр тэргүүлсэн сургуулиудаа урин тэднийхээ туршлагыг бусад цэцэрлэг, …
-
3 October
Монгол эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлтөөр судалгаа хийх боломжтойг илэрхийллээ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Ази-Номхон далай хариуцсан сайд, хатагтай Хеадер Вьеелерийг хүлээн авч уулзлаа. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Их Британийн их, дээд сургуулиудын магистрын сургалтад сургадаг Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөрөөр Монгол оюутнуудыг жил бүр сургаж байгаад талархал илэрхийлэхийн зэрэгцээ Кембриджийн олон улсын ерөнхий боловсролын хөтөлбөр амжилттай хэрэгжиж, сурагчдын …
September, 2019
-
28 September
Ё.Баатарбилэг: Ирэх онд шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор барина
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэгтэй ярилцлаа. -Шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт хангалтгүй байгааг салбарынхан шүүмжилдэг. Үүнд Засгийн газраас хэрхэн анхаарах вэ? -Судалгаа явуулах санхүүжилт хангалтгүй байгаа. Улсын төсвөөс жилд 10-12 тэрбум орчим төгрөгийг Монголын нийт шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнд зарцуулж байна. Энэ нь олон улсын юм уу, гадны өндөр хөгжилтэй орнуудын шинжлэх ухааны томоохон ганц төсөл хэрэгжүүлэхээр …
-
26 September
Маргааш Сүхбаатарын талбайд БСШУСЯ-ны нээлттэй өдөрлөг болно
Монгол Улсын Засгийн газар энэ оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан. Засгийн газар үйл ажиллагаагаа олон нийтэд таниулах, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэх Нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны “Нээлттэй өдөрлөг” 2019 оны есдүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатарын талбайд болно. Бүх нийтийн дасгал хөдөлгөөнөөр арга хэмжээ эхэлнэ Бүх нийтийг биеийн тамир спортод уриалах зорилгоор өглөөний …
-
18 September
“Оюу толгой” компанийн санхүүжилттэй “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан”-аас 45 оюутанд тэтгэлэг гардууллаа
“Оюу толгой” компанийн санхүүжилттэй “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” төрийн бус байгууллага (ТББ) 2019-2020 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 45 оюутанд батламж гардууллаа. Дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж буй “Говийн Оюу-Оюутны тэтгэлэг” хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймагт шаардлагатай байгаа боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, хөдөө аж ахуй, барилга, уул уурхайн салбарын 30 гаруй мэргэжлээр магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд амжилттай суралцаж …
-
17 September
Нэгдүгээр цэцэрлэгийн өвчлөл гарсан хоёр бүлгийн үйл ажиллагааг зогсоожээ
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр цэцэрлэгийн ахлах А, бэлтгэлийн Б бүлгийн 4-5 насны дөрвөн хүүхэд 9 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд ХӨСҮТ-ийн гэдэсний халдварт өвчний тасагт цусан суулга өвчин оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Иймд Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс цусан суулга халдварыг таслан зогсоох, сэргийлэх арга хэмжээг Халдвар судлалын үндэсний төв, Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран шалгалт хийсэн байна. Шалгалтын явцад хичээлийн I дүгээр …
-
17 September
Тусгай зөвшөөрөлгүй цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоожээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 70128012 шуурхай албаны утсаар иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Хан-Богд хотхоны 402 дугаар байранд байрлах “Мандуугийн найзууд” нэртэй цэцэрлэгт 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шалгалт хийжээ. Шалгалтаар 2019 оны 09 дүгээр сарын 03-наас эхлэн сургуулийн өмнөх боловсрол олгох тухай тусгай зөвшөөрөлгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа зөрчилд, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх …
-
12 September
2020 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврт суралцах сонгон шалгаруулалт зарлагдлаа
2020 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын зэрэгт суралцах гадаадын оюутан сонгон шалгаруулах хөтөлбөр зарлагдлаа. Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас үзнэ үү. 1. Бүртгүүлэх хугацаа: 9.30 (Даваа)-10.7(Даваа) Элчин сайдын яамны ажлын цагийн хуваарь (Даваа-Баасан) 08:30-17:30 (Цайны цаг : 12:00-13:30), 10.3 (Лхагва) өдөр БНСУ-ын үндэсний баяр тул амарна. 2. Материал хүлээн авах газар: БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ 3. Сонгон шалгаруулах оюутны тоо: 4 хүн Монгол Улсын харъяат …
-
12 September
“Уудам Монгол” сургуулийн сурагч хоолны хордлогонд оржээ
Баянзүрх дүүргийн XIII хороо, “Цэцээ гүн” сургуулийн байранд байрлах “Уудам Монгол” эдүкейшн ахлах сургуулийн 19 хүүхэд хоолны хордлогын шинж тэмдэгтэйгээр Халдварт өвчин судлалын үндэсний төвд үзүүлжээ. Үүнээс 14 сурагч ХӨСҮТ -д хэвтэн эмчлүүлж байгаа бол таван сурагч гэрээр эмчлүүлж байна. Үүнтэй холбогдуулаан БЗД дүүрэг дэх мэргэжлийн хяналтын улсын байцаагчид тус сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтын явцад тус сургуулийн …
-
11 September
“Музейн хөгжил-2019” чуулга уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ
Монголын музейн салбарын ажилтнуудын чуулга уулзалт буюу “Музейн хөгжил-2019” арга хэмжээ Улаанбаатар хотноо эхэллээ. Чуулга уулзалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын дэд сайд Г.Ганбаяр нээж, “БСШУСЯ-наас музейн эрх зүйн орчинг боловсронгуй болгох ажилд гол анхаарлаа хандуулан Музейн тухай хуулийн төслийг боловсруулж, үзэл баримтлалыг нь батлуулан Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар бэлтгэж байна. Энэ хууль музейн өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх, музейн …
-
11 September
“Цахим сэтгүүл зүй ба монгол хэлний дархлаа” сэдэвт сургалт болно
Цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага болох Монголын Сайтын холбоо 10 жилийнхээ ойн хүрээнд “Цахим сэтгүүл зүй ба Монгол хэлний дархлаа” сэдэвт сургалтыг Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран зохион байгуулах гэж байна. Сургалтыг монгол хэлний зөв бичгийн дүрэм, монгол хэлний найруулга зүй гэсэн багц сэдвийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн …
-
10 September
“Ирээдүйн авьяастан” тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) болон Америкийн Монголчуудын Соёлын холбоо хамтран “Ирээдүйн Авьяастан” хөтөлбөрийг арав дахь жилдээ зарлалаа. Энэхүү хөтөлбөр нь Соёл урлагийн их сургуульд анги дэвшин суралцахад санхүүгийн бэрхшээл тулгарч буй орлого багатай өрхийн оюутан сурагчдад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож, цаашид сурах хүсэл эрмэлзлэлийг дэмжин, урлагийн боловсролыг хөгжүүлэхэд оюуны хөрөнгө оруулалт хийх зорилготой. МУЗ нь СУИС-д суралцаж буй орлого багатай …
-
10 September
Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр “Шинэ Монгол Харүмафүжи” ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Уг сургууль нь 2019-2020 оны хичээлийн жилд нийт 38 бүлэгт 1180 сурагч, 100 гаруй багш ажилчидтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. Шинэ Монгол Харүмафүжи сургууль нь хүүхдүүдийг сайхан сэтгэлтэй, саруул ухаантай, эрүүл чийрэг, зөв бодолтой Монгол иргэн болгон төлөвшүүлэх зорилго тавин …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл