Tag Archives: боловсрол

April, 2019

  • 30 April

    VIII Богд Жавзандамба хутагтын эдлэл хэрэглэлийг нийтэд дэлгэнэ

    ХХ зууны Монголын сэргэн мандалтын эхийг тавьсан Цагаагчин гахай жилийн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагтын түмэн өлзий гийсний тэгш баясгалант 150 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан “Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагт” сэдэвт тус үзэсгэлэнг 2019 оны тавдугаар сарын 1-ний өдрийн 11:40-д Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд нээх гэж байна. Наймдугаар …

  • 28 April

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олон оюутнуудад ухаалаг лекцийн тэнхим тохижуулж өглөө

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн 218 тоотыг ухаалаг лекцийн тэнхим болгон тохижуулснаа 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр сургуулийн хамт олонд хүлээлгэн өглөө. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Геологи уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, компанийн төлөөлөл, сургуулийн эрдэмтэн багш нар тус тэнхимийн нээлтийн ажиллагаанд оролцов. Монголын уул уурхайн салбарын шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэж буй ШУТИС-тай …

  • 25 April

    Сурагчдад зориулсан шударга ёсны өгүүллэгтэй зурагт ном хэвлэгдлээ

    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт “шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэн, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх”-ээр тусгасан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Авлигатай тэмцэх газраас ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчдад зориулсан “Найзын яриа” комикс номыг хэвлүүлэн гаргалаа. “Найзын яриа” комикс номоор дамжуулан дунд сургуулийн сурагчдад шударга ёсны ойлголт, үзэл санааг төлөвшүүлэх, хүүхдүүдэд зөв …

  • 25 April

    Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагчийг нэг сая төгрөгөөр урамшуулна

    “Төрөлх-Алтай” ТББ элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч, 800 оноо авсан Говь-Алтай аймгийн сурагч нэг бүрийг нэг сая төгрөгөөр урамшуулна гэж мэдээллээ. Мөн шалгалтаас хамгийн өндөр оноо авсан эхний 100 хүүхдэд cap бүр 50 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ. “Төрөлх-Алтай” ТББ нь Говь-Алтай аймгийн боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийдэг гэдгээр нь нутгийн иргэд мэддэг. Он гарсаар тус аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн …

  • 24 April

    Сургууль, цэцэрлэг маргааш дараах цагийн хуваарийн дагуу ажиллана

    Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан захирамж гаргаж, энэ сарын 25-ны өдөр Нийслэлийн төр, захиргаа болон аж ахуйн нэгж байгууллагын ажил эхлэх цагийг 10.00, дуусах цагийг 19.00 байхаар тусгасан. Иргэдийн дунд энэ өдөр сургууль, цэрлэгүүд амарна гэх яриа …

  • 22 April

    “Хүүхдийн зохиолч, уран бүтээлч, ном бүтээгчдийн өдөрлөг” эхэллээ

    “Ulaanbaatar book fair – 2019”-ийг угтан, Дэлхийн хүүхдийн ном зохиогчийн эрхийн өдөрт зориулан  “Монголын хүүхдийн зохиолч, уран бүтээлч, ном бүтээгчдийн өдөрлөг”-ийн нээлт өнөөдөр /2019.04.22/ Улаанбатар дахь ОХУ-ын Шинжлэх Ухаан, Соёлын Төв /РЦНК/-д боллоо. Тус арга хэмжээг “Номын соёлт” ертөнц ТББ-ын санаачлагаар Хүүхдийн төв номын сан, Монголын зохиолчдын эвлэлийн – “Хүүхдийн зохиолын үндэсний төв”, Хүүхдийн уран бүтээлчдийн “Эвт үзэг” төв хамтран …

  • 20 April

    Б.Сувд:Хүүхэд номонд дуртай болдог үе бол 6 хүртэлх насанд байдаг

    Монголын хүүхдийн зохиолч, уран бүтээлчид, ном бүтээгчдийн өдөрлөг Оросын Шинжлэх ухаан, Соёлын төв /РЦНК/-д энэ сарын 22, 23-нд болох талаар зохион байгуулагчид МОНЦАМЭ агентлагийн төвд мэдээлэл хийв. Өдөрлөгийг БСШУСЯ, ЗГХА Соёл, урлагийн газар, Хүүхдийн төв номын сан, МЗЭ-ийн Хүүхдийн зохиолын үндэсний төв, “Номын соёлт ертөнц” ТББ хамтран зохион байгуулна. Өдөрлөгийн үеэр хүүхдийн зохиолч, уран бүтээлч, ном бүтээгчдийн илтгэл, зөвлөгөөн, номын үзэсгэлэн, уулзалт, …

  • 19 April

     “Монголчуудын соёлын өв: Гар бичмэл ба архивын баримтын цуглуулга” олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна

     Ерөнхийлөгчийн ивээл дор 2019 оны 4-р сарын 18-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо “Монголчуудын соёлын өв: Гар бичмэл ба архивын баримтын цуглуулга” дөрөв дэх удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна. Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэн, Олон Улсын Монгол Судлалын Холбоо, Оросын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн хамтран зохион байгуулж буй дээрх хуралд оролцохоор ирсэн …

  • 19 April

    “Их сургуулийн ном” уралдааны шилдгүүд шалгарлаа

    ОХУ-ын Эрхүү хотын Байгалийн Улсын Их Сургууль, Орос-Монголын хамтын ажиллагааны төв, “Их сургуулийн ном” (Университетская книга) төслөөс хамтран зохион байгуулсан Сибирийн бүс нутгийн шилдэг ном шалгаруулах VIII уралдааны ялагчдад шагнал гардуулах ёслол Монгол Улсын Их Сургуулийн Номын санд өчигдөр  (2018.04.18) боллоо. “Их сургуулийн ном” уралдаант шалгаруулалтын арга хэмжээ 20 жилийн түүхтэй бөгөөд ОХУ-ын дотоодод зохион байгуулагдаж байсан уг арга хэмжээ энэ онд …

  • 18 April

    Багш нарыг төрийн одон медалиар шагнав

    Монгол Улсад орчин цагийн боловсролын асуудал эрхэлсэн төв байгууллага бүрэлдэн тогтсоны 95 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллан Боловсролын салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 62 дугаар зарлигаа гарган багш нарт төрийн одон, медаль хүртээсэн. Шагналыг Монгол Улсын их хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын …

  • 18 April

    ЕБС-ийн сурагчдын Улсын шалгалтын хуваарь гарчээ

    Боловсролын үнэлгээний төвөөс 2019 оны бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдээс авах улсын шалгалтын хуваарийг гаргажээ. Улсын шалгалт нь ерөнхий боловсролын сургуулийн бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн түвшинг тогтоох, төгсөх ангийн үндэсний чанарын үнэлгээнд  дүн шинжилгээ хийх нөхцөлийг бүрдүүлж, суралцагчдын мэдлэг, чадварыг бодитойгоор үнэлэх зорилготой юм. Улсын шалгалтыг 2019 оны хичээлийн жилд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий …

  • 18 April

    Хууль сахиулахын их сургуулийг Дотоод хэргийн их сургууль болгов

    Монгол Улсын Засгийн газраас Хууль сахиулахын их сургуулийг Дотоод хэргийн их сургууль болгов. Их сургуулийг цогц байдлаар, эрчимтэй хөгжүүлэх нөхцлийг хангах, эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг баталгаажуулах, улс төрөөс хараат бус байх боломж олгох, үйл ажиллагааг нь өргөжүүлж улс орны дотоод аюулгүй байдлын асуудалд төвлөрүүлэх үүднээс ийм шийдвэр гаргажээ. Үүнээс гадна Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдал, Хил, Эрх …

  • 17 April

    Монгол хэлбичгийн дахин шалгалт энэ сарын 20-нд болно

    БСШУС-ын сайдын тушаалаар Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэлбичгийн шалгалтыг хоёр удаа зохион байгуулж байгаа талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлсэн. Энэ жилийн монгол хэлбичгийн эхний шалгалтыг улс даяар гуравдугаар сарын 23-нд зохион байгуулсан. Уг шалгалтын ирц 87 хувьтай 16 мянган орчим элсэгчид шалгалт өгчээ. Үүнээс 2729 төгсөгч буюу 16.9 хувь нь босго оноондоо хүрээгүй бол үлдсэн 84.1 хувь …

  • 17 April

    Дарханы цэцэрлэгүүд эцэг эхчүүдээс хандив нэрээр хууль бус мөнгө хураадаг байжээ

    Дархан-Уул аймгийн нийт 16 цэцэрлэг эцэг эхчүүдээс хууль бус хандивын мөнгө авч байсан зөрчил илэрчээ. Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг, тус аймаг дахь Иргэний хяналтын зөвлөлийн гишүүд хамтран иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр шалгалт зохион байгуулсан байна. Аймгийн төвийн нийт 18 цэцэрлэг, есөн сургуулийн “Үдийн цай” хөтөлбөр, хандив …

  • 16 April

    “Бүтээлч ертөнц” хамтын хөгжлийн ордон нээлтээ хийлээ

    “Бүтээгч Ертөнц” Хамтын хөгжлийн орон нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхэллээ. Энэхүү Бүтээгч Ертөнцийн онцлог нь салбар салбарын ТББ, залуучууд, оюутан залуус хамтран өөрсдийн орон зайг бий болгох юм. МЗХ ямар зорилгоор Хамтын хөгжлийн орон зайг үүсгэж байгаа вэ? Монголын Залуучуудын Холбоо нь иргэний нийгмийн байгууллагын хувьд өөрийн үзэл баримтлал, үндсэн дүрмийнхээ хүрээнд нийгмийн олон талт харилцаанд залуучуудаа хөгжүүлэн, бүтээн байгуулалтын …