Tag Archives: нийгэм

June, 2016

  • 7 June

    Зуслангийн авто замыг бүрэн ашиглалтад хүлээлгэн өглөө

    Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьтын төмөрбетон гүүр-Хандгайт чиглэлийн 16.35 км иж бүрэн авто замыг өнөөдөр ашиглалтад бүрэн хүлээлгэн өглөө. Уг замыг   “Тэгшт плант” ХХК, “Эрдэнэ зам” ХХК-ийн түншлэл, “Төгс зам” ХХК, “Наранбулаг-Хан” ХХК, “Мотор сервис” ХХК, “Офис сервис” ХХК-ийн замчид барьсан бөгөөд ийнхүү улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын …

  • 7 June

    “Сайн хашаа” хөтөлбөрийг иргэдэд танилцуулах өдөрлөг болно

    Гэр хороололд инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй амины орон сууцны хороолол бий болгож, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 252 дугаар тогтоолоор “Сайн хашаа” хөтөлбөрийг баталсан юм. Хөтөлбөрт хот, тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан аймаг, нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагуудаас тогтоосон гэр хороолол болон гэр …

  • 7 June

    “Буян-Ухаа – 2” хороолол руу зургаадугаар сарын 11-нээс эхлэн нийтийн тээвэр явна

    Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд “Буянт-Ухаа-2” хороолол ашиглалтад шинээр орж, тус хороололд өнөөдрийн байдлаар 800 өрхийн гурван мянга орчим иргэн суурьшаад байна.  Эдгээр иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэхээр Ч:56 “Буянт- Ухаа- 2 хороолол 120 мянгат” чиглэлийг шинээр нээж байна. Тус чиглэлд 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын их багтаамжийн 5 автобус 20 минут тутамд …

  • 7 June

    Босоогийнхон Хятад бизнес бүлэглэлтэй холбоотой хурандаа нарын нэрсийг зарлана гэв

    “Босоо хөх Монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн 4 хүнийг Эрүүгийн цагдаагийн газраас БНХАУ-ын иргэнийг сүрдүүлж, их хэмжээний мөнгө завшсан хэрэгт сэжигтнээр татагдан хорисон талаар мэдээлж байсан билээ.Тэгвэл энэ асуудлаар энэхүү асуудлаар тус байгууллагаас өөрийн цахим хуудсандаа тайлбар гаргажээ. Босоо Хөх Монгол бүлгэмийн Удирдах Зөвлөл-ийн гишүүн Төмөрхуяг БНХАУ-н иргэн Лю-Дуншинд зарсан машины үлдэгдэл мөнгө болох 30 сая төгрөгөө олж авч чадахгүй жил …

  • 6 June

    Иргэдэд үнэгүй интернетээр үйлчилдэг боллоо

    “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Мэдээллийн технологийн газраас “Улаанбаатар хотыг утасгүй интернетжүүлэх” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Нийслэлийн 9 дүүргийн 151 хорооны нийт 155 байршилд утасгүй интернетийн бүс байгуулж, иргэдийг үнэ төлбөргүй интернетийн сүлжээгээр хангах тус төслийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, нийслэлийн Засаг даргын Тамгын …

  • 6 June

    Гишүүдээс илүү эрх мэдэлтэй “Туслахууд”

    УИХ-ын гишүүн болно гэдэг дайны талбарт хөл нүцгэн гүйхтэй л ижил. Гүтгэлэг, доромжлол, бөөгийн тулаан, хэл ам, хэрүүл тэмцэл болон  хэд хоног нойр хоолгүй ажилласаар хэдхэн минутанд үр дүнгээ “харчихдаг” зүйл. Нэг юм гишүүн болоотохвол гурван жил гаруйн хугацаанд “шоуны” амьдралаар амьдарна. “Би хийх гэж байна”, “Би хийнэ гэж бодож байна”, “Би хийхээр төлөвлөж байна”,  “би хийх болно” гэгчлэн ярьцгаадаг …

  • 6 June

    Зүү ороох, хатгамлын урлалын гайхамшгийг Геннисийн номд бүртгүүлнэ

    Уран хатгамалын гайхамшиг  сэдвийн хүрээнд үндэснийхээ соёлын үнэт өв болох зүү ороох хатгамлын урлалын гайхамшгийг дэлхийн түвшинд сурталчлан баталгаажуулах зорилгоор 1000-3000 бүсгүй өрх гэрийн тэргүүндээ эсхүл хамгийн хайртай хүндээ зориулан хөөрөгний даалин нэгэн зэрэг урлаж, дэлхийн дээд амжилт тогтоож, Геннисийн номд бүртгүүлэх гэж байгаа юм байна. Энэхүү ажлыг энэ оны 8 дугаар сарын 5-ний дотор зохион байгуулна. Иймд зүү ороох …

  • 6 June

    Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд хөгжил, хамгааллын үйлчилгээ үзүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийн 3 дугаар зорилтыг хэрэгжүүлэх тухай А/441 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийн 3 дугаар зорилтын хүрээнд 2016 онд хараа хяналтгүй явдаг, гуйлга гуйдаг, хүчирхийлэлд өртсөн болон орхигдож хаягдсан хүүхдийг түр хамгаалах шуурхай үйлчилгээ, хүнд, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд хөгжил, хамгааллын үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх өдрийн …

  • 6 June

    Манжуур хот руу аялж явсан иргэд осолдож, хоёр хүн амиа алджээ

    Энэ сарын 3-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ барга хошууны төвөөс Манжуур хот руу аялалын шугамаар зорчиж явсан 90-67 УБА улсын дугаартай “Истана” маркийн бага оврын автобус авто осолд орсны улмаас манай хоёр иргэн нас барж зургаан иргэн бэртсэн харамсалтай хэрэг гарчээ. ӨМӨЗО-ны Хөлөнбуйрт суугаа Консулын газраас гэмтсэн иргэдийг эргэж, нас барж гэмтсэн иргэдийн ар гэрийнхэнд хэргийн талаар мэдэгдсэн …

  • 4 June

    “НЭГ САНАЛЫГ 900 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ АВНА”

    Batu Jantsandorj хэмээх нэгэн залуу өөрийн нүүр номондоо ийм мэдээлэл постолжээ. Нээрээ ч сонгуулиар нэг иймэрхүү явдал ихэсдэг гэдэг. Энэ удаагийн сонгууль ч энэ маягаараа бол цэвэр луйвар болоод л өнгөрөх нь дээ. “НЭГ САНАЛЫГ 900 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ АВНА -Сонгуулийн луйвар улам нарийсчээ- Үнэхээр хачин юм сонсов. /сургуулийн нэрийг нууцлав/ Нэгэн сургуулийн оюутнуудад ажлын санал иржээ. Тэр ажлын санал …

  • 4 June

    Өнгөрсөн шөнө Мүүнийхнийг баривчилжээ

    Өнгөрсөн шөнө Мүүнийхнийг баривчилсан байна. Энэ талаар сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрийн фэйсбүүк хуудсандаа дөнгөж сая ийн бичжээ. Тэрээр “Өнгөрсөн шөнө Монгол дахь түүний загалмайлсан эцэг нь нэгдлийн сүмийн гол хүн япон улсын иргэн Мацумото болон БНСУ ын иргэн Кан нарын баривчлан саатуулжээ. Тэд бол гол сурталчид бөгөөд хөрөнгийнх нь эзэд юм. Мүүний аюулыг сэрэмжлэн харуулж шүгэл үлээсэн цэнхэр үст бүсгүй Цэрэнд …

  • 4 June

    УИХ-ын дарга З.Энхболд Япон улсад олон мянган залуусыг дадлагжуулахаар боллоо

    УИХ-ын дарга З.Энхболд Япон улсад ажлын айлчлал хийгээд ирлээ. Айлчлалын баг өчигдөр 20:00 цагийн үед Улаанбаатар хотноо газардсан бөгөөд Их хурлын дарга болон холбогдох албаныхан Чингис хаан нисэх буудалд хэвлэлийн бага хурал  хийлээ. Хэвлэлийн бага хуралд УИХ-ын дарга З.Энхболд, Уул уурхайн сайд Р.Жигжид, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан болон бусад холбогдох албаны төлөөлөгчид оролцсон юм. УИХ-ын дарга айлчлалын хүрээнд  тус улсын Парламентын …

  • 3 June

    Толгойтын замыг өргөтгөн шинэчлэх ажил эхэллээ

    Нийслэлд 2012 оноос хойш дулаан, цэвэр, бохир усны шугамыг засварлах болон шинээр инженерийн шугам сүлжээний нийт 363,4 км шугамын ажил хийжээ. Ингэснээр 100,000 айл өрхийн дулаан болон цэвэр, бохир усны хэрэглээг найдвартай хангах боломжтой болсон байна. Мөн инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, шинээр татах ажил хийгдсэнээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барих орон сууцуудын цэвэр, бохир усны асуудлыг шийдвэрлэх боломжтой …

  • 3 June

    Хамгийн их стресстэй орнуудын дөрөвт Монгол оржээ

    Дэлхийн томоохон судалгааны байгууллагуудаасөнгөрсөн гурван сард дэлхийн хамгийн их стресстэй орнуудын жагсаалтыг танилцуулсан байна. Уг жагсаалтад манай улс Африкийнхөгжил буурай орнуудтай эн зэрэгцсэн байна. Тэр ч бүү хэл дайны хөлд нэрвэгдээд байгаа улс орны иргэдээс ч илүү стресстэй амьдардаг гэдгээ баталжээ. Манай улс жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэн бол жагсаалтыг Нигер улс тэргүүлж, Өмнөд Африк улс удаалсан байна. Харин гуравдугаарт Эль Сальвадор …

  • 3 June

    Мал нядалгааны халал стандартыг нэвтрүүллээ

    ХХАА-н сайд Р.Бурмаа, БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн дэд ерөнхийлөгч Мэхмэт Сүрэйяа Эр болон албаны хүмүүстэй уулзлаа. Уулзалтаар Халал аргаар мал төхөөрөх арга технологийг нэвтрүүлэх талаар санал солилцсон юм. Мөн энэ үеэр Турк Стандартын институтын зүгээс олгосон “Халал хүнсний сертификат” гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Талуудын хамтын ажиллагааны хүрээнд харилцан тохиролцсоны дагуу “Мал нядалгааны халал стандарт …