Өнөөдрөөс эхлээд фэйсбүүкийн мессэнжэр ашиглан хэд хэдэн найзтайгаа зэрэг ярилцах боломжтой боллоо. Өнөөдөртөө багтан “IOS” “Android” дахь фэйсбүүк апп-ууд шинэ хувилбарт шилжих талаар тус компанийн ажилтан Дэйвид Маркус мэдээлжээ. “Group Call” хэмээх тохиргоо шинээр нэмэгдэх бөгөөд үүнийг ашиглан найзуудтайгаа шууд ярилцах боломжтой юм. Шинэчилсэн хувилбарыг ашиглаж үзэхийн тулд маргаашаас эхэлж фэйсбүүк мессэнжэрийн апп-аа “update” хийх шаардлагатай аж. Эх сурвалж: Times.mn
Tag Archives: нийгэм
April, 2016
-
25 April
АСЕМ-аас болж Туул голын голдрилыг өөрчилж, урсгалыг нь хаасан уу
АСЕМ гэж ажил хурдан болж өнгөрөөсөй гэсэн бодолтой иргэд олон байна. Энэ ажлаас болж хэвийн ажил амьдрал алдагдахаас гадна, улс орны нөхцөл байдлыг овонгоор нь эргүүлж байна гэх хардлага төрүүлэх мэдээ мэдээлэл ч ар араасаа гарсаар байна. АСЕМ яах вэ, болоод өнгөрдөг юм байх. Харин энэ арга хэмжээг угтаж, улс орноо өөрчилсөн үйл явдлыг хэрхэн хуучин хэвэнд нь оруулах вэ …
-
25 April
ОХУ-аас 11 удаа ой, хээрийн түймэр хил даван орж иржээ
Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх “Монгол-Оросын хамтарсан комиссын 15 дугаар хуралдаан” өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлж байна. Ой, хээрийн түймрийн гаралтын тодорхой хувийг хил дамнасан ой, хээрийн түймэр эзэлдэг. Өнгөрсөн 2015 онд гэхэд манай улсын хилээр ОХУ-аас 11 удаа ой, хээрийн …
-
25 April
Намын жагсаалт үгүй болсонд баярлах уу, яах вэ
Муур багшийн нэг үлгэр байдагдаа. Муур гуай буянтан багш царайлж байгаад хэдэн хулганыг нэг нэгээр нь хүртэж орхидог. Хөөрхий хулганууд багшдаа итгэсэн хэвээр, залбирсан хэвээр. Өнөөдрийн улс төрийн тайзан дээр өрнөж байгаа явдлыг харахаар энэ үлгэр эрхгүй санаад орох аж. Сонгуулийн хуулийн намын жагсаалт гэсэн заалтыг ҮХЦ -ийн дунд суудлын хуралдаанаар түдгэлзүүлсэнд олон нийт ч, зарим намууд ч, нийгмийн хэсэг …
-
25 April
Өнөөдөр Р.Чингисийг ажлаас нь чөлөөлж, Б.Билэгтийг томилно
Цагдаагийн Ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийг албан үүргээс нь чөлөөлөх асуудал өнгөрсөн долоо хоногоос яригдаж эхэлсэн. Тодруулбал, Хууль зүйн сайд Д.Дорлигжав Ерөнхий сайдад түүнийг албан үүргээс нь чөлөөлүүлэх хүсэлтийг хүргүүлсэн юм. Тэгвэл өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар, Цагдаагийн Ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийг албан үүргээс нь чөлөөлж, түүний оронд ШШГЕГ-ын дарга Б.Билэгтийг томилохоор болжээ. Харин ШШГЕГ-ын даргаар дотоодын Цэргийн штабын …
-
22 April
10 мянга гаруй хүүхэд хүнд хортой хөдөлмөр эрхэлдэг
Жил бүрийн зургадугаар сарын 12-ныг “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр” болгон 2002 оноос хойш манай улс тэмдэглэж ирсэн билээ. Энэ өдрийг угтаж “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг” аяныг орон даяар зарлахаар болсон бөгөөд аяны нээлтийг өнөөдөр Монголын хүүхдийн ордонд зохион байгуулсан байна. Өнөөдөр манай улсад 100 гаруй мянган хүүхэд ямар нэг байдлаар хөдөлмөр эрхэлж байгаагаас 10 мянга гаруй хүүхэд хүнд, хортой хөдөлмөр …
-
22 April
11.9 сая төл хүлээн аваад байна
ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Мэнджаргал мал төллөлт, хаваржилтын байдлаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар мал төллөлт ид явагдаж, нийт эх малын 50.3 хувь буюу 12.1 сая эх мал төллөж, 11.9 сая төл хүлээн аваад байна. Төлийн тоо өмнөх 7 хоногоос 1.9 саяар нэмэгдсэн байна. Үүнээс 34.2 мянган ботго, 103.2 мянган унага, 309.9 мянган тугал, 6.2 …
-
22 April
Тариаланчдын зээлийг “Монгол тариалан” корпорациар дамжуулан олгоно
Хаврын тариалалтыг дэмжих зорилго бүхий “Монгол тариалан” дэд хөтөлбөр батлагдсантай холбогдуулан ХХАА-н сайд Р.Бурмаа мэдээлэл хийлээ. 04 дүгээр сарын 21-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаан ХХАА-н сайд Р.Бурмаагийн саналын дагуу хуралдаж, тариаланчдын тулгамдсан асуудал болсон санхүүгийн бэрхшээлийг шийдвэрлэх, хаврын тариалалтыг дэмжих зорилготой “Монгол тариалан” дэд хөтөлбөрийг баталлаа. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр тариалангийн зориулалтаар газар эзэмших эрхтэй, уринш боловсруулж бэлтгэсэн, үр …
-
22 April
Ухаалаг утас удаан хугацаагаар ашиглах нь хүүхдийн нүдийг хялар болгодог
Өсвөр насны хүүхдүүд ухаалаг гар утсыг удаан хугацаагаар ашиглах нь нүдний гажиг үүсгэдэг байж болзошгүй байна. Энэ тухай өчигдөр Солонгосын Чоннам Их Сургуулийн эмнэлгийн эмч, эрдэмтэд анхаарууллаа. Өмнөд Солонгосын Чоннам Их Сургуулийн эмч нар өсвөр насны хүүхдүүдийг 30 минутаас илүү хугацаагаар ухаалаг гар утас ширтэхээс зайлсхийхийг анхааруулсан байна. Ойрын хялар өвчний оноштой өсвөр насны хүүхэд олон болсныг ухаалаг гар утас …
-
22 April
“Монгол тариалан” дэд хөтөлбөр батлагдлаа
Засгийн газрын ээлжит бус хуралдаан ХХАА-н сайд Р.Бурмаагийн саналын дагуу хуралдлаа. Хуралдаанаар тариаланчдын тулгамдсан асуудал буюу санхүүгийн бэрхшээлийг шийдвэрлэх, хаврын тариалалтыг дэмжих зорилго бүхий “Монгол тариалан” дэд хөтөлбөрийг баталлаа. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр тариалангийн зориулалтаар газар эзэмших эрхтэй, уринш боловсруулж бэлтгэсэн, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалдаг туршлагатай тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж хамрагдах бөгөөд намрын ургац, газар …
-
22 April
Төмс, хүнсний ногооны үнэ өсчээ
Мах: 2016 оны 04-р сарын 3 дахь долоо хоногт хонины ястай нэг килограмм нь дунджаар 6800 төгрөг, үхрийн ястай мах /1 кг/ 8125 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.6 хувиар буюу 45 төгрөгөөр, үхрийн цул мах 0.7 хувиар буюу 70 төгрөгөөр өссөн байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад …
-
22 April
Хүүхдийн хөдөлмөрийг устгахыг уриаллаа
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хүүхдийн хөдөлмөрийн асуудалд онцгой анхаарал хандуулан, дэлхийн улс орнуудад 2002 оноос эхлэн жил бүрийн зургадугаар сарын 12-ныг “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг билээ. Энэ өдрийг угтаж Хөдөлмөрийн сайдын санаачилгаар “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг аяныг орон даяар зарлахаар болсон бөгөөд аяны нээлтийг өнөөдөр Монголын хүүхдийн ордонд зохион байгууллаа. Монголд анх удаа зохион байгуулж буй уг аяны …
-
22 April
Монгол улсын Таван Тусгаар Тогтнолд Сангажавын Баярцогтын учруулсан хохирол
Монгол улсын Таван Тусгаар Тогтнолд Сангажавын Баярцогтын учруулсан хохирол Саяхан С.Баярцогт гэгчид хариуцлага тооцож буй их хурлын үйл явцыг зурагтаар хараад шал дургүй хүрэв. Батчимэг нь еэвэнгийн тал нь энэ байна, нөгөөх нь энэ байна гэж эргүүлж мэдэн будилдаг шиг л аяглаж, С.Баярцогтыг энэ хурлаар оруулж байгаа нь өөрөө ёс зүйн шийтгэл гэж гүрийх ажээ. Хэрхэн арга хэмжээ авахаа ч …
-
22 April
“Залуусаа дэмжиж” уурхайн бус оюуны баялгийг бүтээе
Манай залуус Дэлхийн дайтад суралцаж төгсөөд олон жилийн ажлын дадлага туршдагагүй ч харсан сонссон зүйлээрээ өөрийн бизнесээ Эх орондоо эхлүүлж байна. 1990-ээд он гарсаар нэгэн үе хөгшин Европыг зорьсон залуус төгсөн ирж, харсан үзсэн зүйлтэй, мэдсэн мэдэрсэн сэтгэлтэйгээр эх орноо босгох бүтээлцэх ажилд шамдан байгаа нь сайшаалтай. Гэхдээ тэднийг эх орон нь элэгсэг дотно хүлээж авав уу гэдэл бас л …
-
22 April
Салхины хурд их байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж байна
Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар хүчтэй салхи салхилж, шороон шуурга шуурсан байна. Ялангуяа Хэнтий, Дорнод, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурсан байна. Хаврын хуурайшилтын үед салхины хурд их байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж байна. Тухайлбал, 2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 31 удаагийн ой, хээрийн түймрийн …