Tag Archives: нийгэм

September, 2016

  • 6 September

    Улаанбаатар, хөх хот хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргана

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй, ӨМӨЗО-ны Хөх хотын Ардын Төлөөлөгчдийн Хурлын байнгын хорооны дарга Юн Гунхө нар өнөөдөр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр  санамж бичигт гарын үсэг зурлаа. Хоёр хот ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 25 жилийн ой  энэ онд тохиож байгаа бөгөөд санамж бичиг гарын үсэг зурснаар талууд эдийн засаг, боловсрол, соёл, аялал жуулчлал болон бусад салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, …

  • 6 September

    Улсын Онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ

    Шадар сайд У.Хүрэлсүхийн ахалдаг Улсын Онцгой комисс шинэ бүрэлдэхүүнтэйгээр анхны хуралдаанаа хийн хүнс, хөдөө аж ахуй, зам, тээвэр, эрчим хүч, эрүүл мэндийн салбар болон нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, дөрөвдүгээр улирлын цаг агаарын төлөв байдлын талаар мэдээлэл сонсож шийдвэр гаргалаа. Өнөөдрийн байдлаар малчид 1.2 сая тн өвс, 100.0 мянган тн гар болон хүчит, шүүст, эрдэст тэжээл бэлтгэхээс 284 мянган тн …

  • 6 September

    Аврагчид 26 иргэний амийг аварлаа

    Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 54-р байрны 1 дүгээр орцны хогын сувагт хог шатаж байна гэсэн дуудлага шөнийн 01 цаг 38 минутад ирсэн байна. Нийслэлийн онцгой байдлын газар , Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн албан хаагчид шуурхай  ажиллаж утаажилтын бүсээс гарч амжаагүй, угаартах эрсдэлд ороод байсан 26  иргэний  амь насыг  авран хамгааллаа.   Гал …

  • 6 September

    Жимс, хүнсний ногоог нийслэлийн 43 байршилд үнийн нэмэгдэлгүй борлуулна

    Иргэдийг эх орны хөрсөнд ургуулсан эрүүл баталгаатай хүнсээр хангах, тариаланчдын хүнсний ногооны борлуулалтыг дэмжих зорилгоор “Алтан намар үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдааны хүрээнд нийслэлийн 25 байршилд 190 иргэн, аж ахуйн нэгж өөрсдийн тарьж ургуулсан хүнсний ногоогоо зарж борлуулж байгаа юм. Цаашид төмс хүнсний ногоог дундын зуучлагчгүйгээр шууд худалдан борлуулах талбайг худалдааны төв, хүн ам олноор суурьшсан хороолол дүүргүүдэд …

  • 6 September

    МҮЭ-ээс УИХ-д итгэлийн захидал хүргүүллээ

    Өнгөрсөн 9-р сарын 2-нд МҮЭ-ээс УИХ-д итгэлийн захиа хүргүүллээ. Захидлын гол агуулга нь нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж, иргэдэд цалин орлогыг нь бууруулж амьдралын хүнд нөхцөлийг бууруулж улам дордуулахуйц татвар нэмэх, ажлын байр цомхотгох зэрэг асуудлыг ард нийтийн ашиг сонирхолд нийцэхүйц зөв бодитой шийдвэрлэхийг хүссэн байна.

  • 6 September

    Халдварт бус өвчинтэй тэмцэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллана

    ДЭМБ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтарсан баг  манай улсад  энэ сарын 5-наас 9-ны өдрүүдэд ажиллаж, халдварт бус өвчинтэй тэмцэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд үндэсний болон бүсийн түвшинд  судалгаа хийж нөхцөл байдлын дүн шинжилгээ хийх юм. Тэд өнгөрсөн оны 09 сард манай улсад багаараа ирж халдварт бус өвчний асуудлаар урьдчилан сэргийлэх ажлыг  хэрхэн хийх талаар ярилцаж  бодлого төлөвлөлтийн түвшинд  зөвлөмж гаргаж байсан билээ. …

  • 6 September

    Өнөөдөр улсын онцгой комиссын анхны хурал болно

    Шинэ Засгийн газар байгуулагдаж гишүүд шинээр томилогдсон. Хуулиар Засгийн газрын гишүүд Улсын онцгой комиссын гишүүд байдаг. Тэгвэл Улсын онцгой комиссын шинэ бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж байгаа анхны хурал өнөөдөр  болох гэж байна. Улсын онцгой комиссын анхны хурлаар Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон улсын хэмжээнд гарсан мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, …

  • 6 September

    Өнөөдөр цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь

    СҮХБААТАР ДҮҮРЭГ 10:00-18:00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим инженеринг, Бэрэн констракшн ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 1-р хороо, 18, 19, 36, 37, 38-р байр, Их агар, Баян констракшн, Гандирс, …

  • 5 September

    Б.Баатархүү: Нөхөн сэргээлт нэрийн дор хууль бусаар алт олборлож байсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна

    Цагдаагийн байгууллагаас орон нутагт “Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг”-тэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил болон шалгалтан талаар өнөөдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас тус аймгийн Ерөө, Хүдэр сумд болон Бугант тосгоны нутаг дэвсгэрт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулахаар Сумдын ИТХ, Засаг даргын тамгын газраас зөвшөөрөл авсан аж …

  • 5 September

    Эмчилгээний гоо засал, гоо сайхны нөхөн сэргээх мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эмнэлэг болон гоо сайхны газруудын сургалт хийлээ

    ЭМБСХХ-ээс 2016.09.02-ний өдөр НМХГ-ын хурлын зааланд “Эмчилгээний гоо засал, гоо сайхны нөхөн сэргээх мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эмнэлэг болон гоо сайхны салон, гоёлын гоо сайхны газруудын үйл ажиллагаанд тавих хяналт” сэдвээр Эрүүл мэндийн яамны Арьс, гоо заслын мэргэжлийн салбар зөвлөлийн мэргэжилтэнтэй хамтран сургалт зохион байгуулж, сургалтанд ЭМБСХХ-ийн болон дүүргүүд дэх МХХ-ийн Эмчилгээний чанарын хяналтын, Эрүүл ахуй халдвар …

  • 5 September

    Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөлтэй уулзлаа

    Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Бярхүү өнөөдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Лондонд суурьшсан зам тээвэр хариуцсан ахлах банкир болон дэд захирал Виталий Кузнецовтой уулзлаа. Европын сэргээн босголт, хөгжлийн банк нь Монгол Улстай 20 гаруй жил хамтран ажиллаж, үйл ажиллагаа явуулж байгааг ноён Виталий Кузнецов онцлоод хоёр долоо хоногийн өмнө тус банкны хотын дэд бүтэц хариуцсан …

  • 5 September

    Ховд аймгийн цагдаагийн газрыг Цэргийн гавьяаны одонгоор шагнав

    Ерөнхийлөгчийн зарлигаар Ховд аймгийн цагдаагийн газрыг Цэргийн гавьяаны одонгоор шагнав. Уг байгууллагыг шагнасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 222 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Зэвсэгт хүчний 95 жил, Ховд аймгийн Цагдаагийн газрын 90жил, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Иргэдийн энх амгалан амьдралын баталгааг хангах, нийгмийн …

  • 5 September

    Тусгай замын автобусны эхний коридорыг ирэх жил ашиглалтад оруулахаар санал солилцов

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Азийн хөгжлийн банкны Зүүн хойд Азийн тээврийн газрын захирал, ноён Роберт Гайлыг хүлээн авч уулзан “Улаанбаатар  хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” / Тусгай замын автобус буюу BRT / төслийн талаар санал солилцлоо. Ноён Роберт Гайл “Азийн хөгжлийн банк нийслэл хоттой хамтран олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Улаанбаатар …

  • 5 September

    “100 яруу найрагч-100 эх орны шүлэг” утга зохиол, урлаг соёлын өдөрлөгийг зохион байгууллаа

    Энэ амралтын өдөр буюу 9-р сарын 4-ны өдөр үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “100 яруу найрагч -100 эх орны шүлэг” утга зохиол, урлаг соёлын өдөрлөг амжилттай болж өнгөрлөө. Дэлхийд цор ганц сонгодог хэлбэрээ хадгалан үлдсэн нүүдлийн соёлтой ард түмний соёл, сэтгэлгээний онцлогийг тусган, түүх соёлоороо бахархах, байгаль дэлхийгээ хүндлэн дээдлэх, эх орон, газар шороогоо хайрлан хамгаалах үзлийг залуу үедээ төлөвшүүлэх зорилгоор Батлан …

  • 5 September

    З.Баасанням: Албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын байдлаа урьдчилан мэдүүлэх үүрэгтэй

    “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулиар төрийн албан хаагчид зөвхөн хөрөнгө орлогоо төдийгүй хувийн ашиг сонирхлоо мэдүүлэх үүрэгтэй байдаг. Шинээр нийтийн албанд томилогдож буй иргэд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ ирүүлсэнийг АТГазарт хянан шийдвэрлэж байгаа билээ. Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямтай ярилцлаа. -Төрийн албанд томилогдохоор …