Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслол Токио хотноо 2019 оны 10 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд болно. Дээрх арга хэмжээтэй холбоотойгоор 10 дугаар сарын 19-26-ны өдрүүдэд олон тооны гадаадын зочид төлөөлөгчид Япон улсад айлчлахтай холбогдуулан Токио орчмын хурдны зам, хотын төв хэсэг болон олон улсын нисэх онгоцны буудлуудын ойр орчимд урт хугацаагаар хөдөлгөөний …
Tag Archives: нийгэм
October, 2019
-
19 October
Усаар дамжих гэдэсний халдвараас сэргийлэхийг зөвлөж байна
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах хотхоны оршин суугчдад энэ сарын 14-нөөс бөөлжиж, суулгах зэрэг гэдэсний халдварын шинж тэмдэг илэрч, улмаар ХӨСҮТ-д ханджээ. Дээрх шинж тэмдэг илэрсэн нийт 117 хүн хандаж, тусламж үйлчилгээ, зөвлөгөө авсан бол өчигдрийн байдлаар 19 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тухайн хотхоны ундны усны дээж болон өвчтөнүүдийн шинжилгээгээр гэдэсний савханцар үүсгэгч E.Coli нян илэрсэн …
-
19 October
Нэг удаагийн хальсан уутыг ашиглахгүй байхыг анхааруулав
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 дугаарын шуурхай мэдээллийн утсанд иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 76 дугаар, 1047 тоотод байрлах “Хөвхөргийн гол” хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар Монгол улсын Засгийн газрын 189 дүгээр “Нийлэг, хальсан уутыг хориглох тухай” тогтоолыг зөрчиж хүнсний зориулалтын бус сав, баглаа, боодол болох 0.035 мм-ээс доош буюу 0,017 …
-
19 October
Өнөөдөр “Дүнжингарав” худалдааны төвөөс Амгалан хүртэл замыг түр хаана
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор “Иргэдийн спортын VIII их наадам”-ыг сарын хугацаанд зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд аравдугаар сарын 19, 20-нд буюу энэ амралтын өдрүүдэд бүх нийтийн гүйлт, дугуйн болон шатрын тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тиймээс өнөөдөр 09.00-15.00 цагийн хооронд Баянзүрх дүүргийн “Дүнжингарав” худалдааны төвийн урд замаас Амгалангийн төв зам хүртэл замын …
-
19 October
ЦУОШГ: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Өнөөдөр Өмнөговь, Дундговийн нутаг, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. Өнөөдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө нойтон цас …
-
18 October
Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчид утааны эсрэг нэгдлээ
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын санаачлагаар Хан-Уул дүүргийн 250 гаруй ажилтан, албан хаагчид сайн дураараа утааны эсрэг нэгдэн аравдугаар сарын 17-ны өдрийн 14:00 цагаас 17:00 цаг хүртэл буюу гурван цагийн дотор 3070 шуудай 76750 кг шахмал түлш савлаж, ажлын хөлсөөрөө зорилтот бүлгийн 20 өрхөд сайжруулсан шахмал түлш хандивлалаа. Дүүргийн зорилтот бүлгийн буюу өндөр настан ганц бие …
-
18 October
Х.Баттулга:Газрын хэвлий дэх баялгийг хэн нэгэнд өмчлүүлэх яриа хэрхэвч байж таарахгүй
Монгол Улсад геологийн салбар үүсэж хөгжсөний түүхт 80 жилийн ойн хүрээнд өнөөдөр Төрийн ордны Их танхимд “Монголын геологи-80” хурал боллоо. Хуралд оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ салбарт баримталж буй байр сууриа илэрхийлсэн бөгөөд эрдэс баялгийн бодлого тодорхойлоход салбарын эрдэмтдийг дуу хоолойгоо харамгүй хүргэнэ гэдэгт итгэлтэй буйгаа хэллээ. Юун түрүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсад Үндэсний геологийн алба …
-
18 October
Нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдын ёс зүйн форум болж байна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Авлигатай тэмцэх газар, “Ил тод Улаанбаатар Академи” хамтран нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдын ёс зүйн форумыг өнөөдөр зохион байгууллаа. Уг форум нь төрийн албаны үнэт зүйлийг эрхэмлэн дээдлэх, албан тушаалтны ёс зүйг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлоос ангид байлгах чиглэлээр мэдлэг олгох, чадваржуулах, туршлага солилцох зорилготой аж. Нийслэлийн ЗДТГ-ын дарга Э.Содномжамц форумыг нээж хэлэхдээ “Төрийн албан хаагчид эрсдлээс …
-
18 October
Энхийг сахиулагч аврагчид сайн үйлсийн аян өрнүүллээ
Онцгой байдлын байгууллагаас Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын Энхийг сахиулагч “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгээд ирсэн алба хаагчид сайн үйлсийн аяныг санаачлан зохион байгууллаа. Энхийг сахиулагчид НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн мэргэжилтэн, ахмад Г.Жаргал, Хөвсгөл аймагт байрлах ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн “Гүний усны сургалтын төв”-д болон өрх …
-
18 October
Цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 18-нд баруун аймгуудын нутгаар, 19-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, салхи түр зуур секундэд 18-24 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Иймд иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, Салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын …
-
18 October
Улсын хилээр 2.7 килограмм алт нэвтрүүлэхийг завджээ
Хилээр хууль бусаар алт нэвтрүүлэхийг завдсан хэргийг гаалийн ажилчид илрүүлжээ. Тодруулбал, Замын-Үүд дэх гаалийн газраар 2019 оны аравдугаар сарын 17-ны өдөр буюу өчигдөр Монгол Улсын иргэн Т.Г нар нь өөрийн гар тээш болон биедээ 2.735 кг алт нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна. Энэ үйлдлийг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн хойшлуулшгүй ажиллагаа явуулж, Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
-
18 October
Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Ёс зүйн форум зохион байгуулна
Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Ил тод Улаанбаатар Академи” хамтран Авлигын эсрэг олон улсын өдөр, Нийслэлийн өдрийг угтан Нийслэлийн Төр, захиргааны албан хаагчдын ёс зүйн форумыг аравдугаар сарын 18-нд “Блю Скай” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулна. Энэхүү арга хэмжээний үеэр оролцогчид ёс зүйн талаар онол, практик хосолсон илтгэл сонсч, харилцан туршлага солилцон, ёс зүйн төвөгтэй асуудал тулгарахад …
-
18 October
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
Малчид, тээвэрчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, 19-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, салхи түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурахыг онцгой анхааруулж байна.2019 оны 10 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, зүүн хагаст багавтар үүлтэй. …
-
17 October
“Нийслэлийн иргэний дагаж мөрдөх 10 зөв дадал аян” үргэлжилж байна
Нийслэлийн хүн амын 35.4 хувийг залуучууд эзэлдэг бөгөөд “Нийслэлийн иргэний 10 зөв дадал аян”-ыг нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Эерэг тэмүүлэл ТББ-тай хамтран 3 дахь жилдээ өрнүүлж байна. Өнөөдөр Нийслэлийн Иргэний танхимд 15:00-16:00 цагийн хооронд “Нийслэлийн иргэний 10 зөв дадал аян”-ы сургалт болж, Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын коллежийн 300 оюутан хамрагдсан бөгөөд Сүхбаатар дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийн …
-
17 October
“OTM Mongolia-2019” гадаад аяллын үзэсгэлэн аравдугаар сарын 18, 19-нд болно
Монголын Аялал Жуулчлалын Холбоо, МАЖХ-ны гишүүн байгууллагуудын санаачлагаар анх удаа иргэдэд үнэн зөв мэдээлэл өгч, гадаад улсруу аялах сонирхолтой хэн бүхэнд мэдээлэл цуглуулах, оновчтой гарцаа олоход нэн чухал “OUTBOUND TRAVEL MART” гадаад аяллын үзэсгэлэнг аравдугаар сарын 18, 19-ний өдрүүдэд “Тусгаар тогтнол”-ын ордонд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгийн талаар өнөөдөр Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын Бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Гэрэлсайхан, МЗХ-ны Аялал жуулчлалын хөгжлийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл