Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 3645 удаагийн ахуйн гал түймэр гарч, түймрийн улмаас 42 иргэн амь насаа алджээ. Үүний 26 нь том хүн, 15 нь хүүхэд байгаа юм. Мөн гал түймрийн улмаас 32 хүн түлэгдэж, гэмтжээ. Гал түймрийн шалтгаан нөхцөл нь айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, хараа …
Tag Archives: нийгэм
October, 2019
-
23 October
Улаанбаатар-Налайхын чиглэлд байгалийн шингэрүүлсэн хийн хөдөлгүүрт автобус явуулна
Налайхын шинэ замын хөдөлгөөнийг энэ сарын 29-нд буюу Нийслэлийн 380 жилийн ойн өдрөөр нээхээр төлөвлөн, чанар стандартын горим алдагдуулахгүйгээр хоёр ээлжээр ажиллаж байгаа билээ. Тэгвэл замын нээлтийн өдрөөр Улаанбаатар-Налайхын чиглэлд анх удаагаа байгалийн шингэрүүлсэн хийн /CNG/ хөдөлгүүрт 45 хүний суудалтай том оврын зургаан автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд гаргахаар болжээ. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах …
-
23 October
III эмнэлэгт ЭМД-аараа MRI оношилгоо хийлгэх боломжтой боллоо
Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт шинээр суурилагдсан соронзон резонанс томографийн аппаратыг хүлээн авах үйл ажиллагаа өчигдөр боллоо. Энэхүү өндөр түвшний хүчин чадалтай MRI аппаратыг Эрүүл мэндийн сайдын багцын 2018 оны хөрөнгө оруулалтаар суурилуулаад байгаа юм. Мөн энэ оны зургадугаар сард тус эмнэлэг дээр зүрх, тархины судсан дотуур эмчилгээ, оношилгоог явуулах хамгийн сүүлийн, дэлхий дээр цөөн тоотойгоор үйлдвэрлэгдсэн “Philips” брэндийн ангиографийн аппаратыг суурилуулж, өдөр тутмын эмнэлгийн үйл …
-
23 October
Улаанбаатарын нутаг дэвсгэрээс хар шороо олборлохыг хориглолоо
Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1033 дугаар захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс хар шороо олборлохыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гурван жилийн хугацаатайгаар хориглолоо. Хар шороо нь Нийслэлийн нутаг дэвсгэрт хязгаарлагдмал нөөцтэй тархсан бөгөөд хотын цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн ажилд зориулж 1998 оноос эхлэн Сонгинохайрхан, Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс жил бүр 3000-4000м3 хар шороог олборлож ирсэн. Хар шорооны …
-
23 October
Цэцийн их суудлын хуралдааныг хойшлуулав
Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг аравдугаар сарын 23-ны өдөр хийхээр товлогдсон билээ. Тус хуралдаанд УИХ-ыг төлөөлөн оролцохоор томилогдсон УИХ-ын гишүүн Б.Жавхлан гадаадад томилолттой байх тухайгаа мэдэгдэж, тус хуралдааныг хойшлуулах хүсэлтийг Цэцэд ирүүлсэн байна. Тиймээс Цэцийн хуралдаанд маргагч талуудын мэтгэлцэх боломжийг хангах, тэднийг хуралдаанд биечлэн …
-
23 October
Улаанбаатарт 1-3 градус хүйтэн байна
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Өмнөговь аймгийн нутгаар их цас орно. Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч ихэнх нутгаар хүйтэрч зам, даваа, гүвээ хаагдаж хальтиргаа гулгаа үүсч болзошгүй нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 10 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Баруун …
-
22 October
ОХУ-ын Казань хоттой ах дүүгийн найрамдалт харилцаа тогтооно
UCLG Олон улсын байгууллагын Евразийн бүсийн Ерөнхий нарийн бичгийн дарга Расих Кадимович Сагитов “Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд бараалхлаа. UCLG Олон улсын байгууллага нь Нэгдсэн Үндэсний байгууллагатай хамтарч ажилладаг бөгөөд хотуудын өмнө тулгамдсан асуудлыг зүй зохистой шийдвэрлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх болон дэлхийн хотуудыг хооронд нь холбож ажилладаг талаараа Евразийн …
-
22 October
С.Амарсайхан: Алслагдсан дүүргүүдэд хөрөнгө оруулалтыг хийж хөгжүүлснээр хотын төвлөрөл багасна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Нийслэлийн Багануур дүүргийн ард иргэдтэй үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш хоёр дахь удаагаа ирж уулзан, нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тэдгээрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хүргэн, дүүргийн иргэдийн санал сэтгэгдлийг сонсож, сонирхсон асуултад хариуллаа. Багануур дүүргийн иргэн, ахмад настан С.Дуламрагчаа “Эрхэм хотын дарга таныг хүрэлцэн ирж …
-
22 October
Шутенков Игорь Юрьевич: Улаанбаатарын утаа, агаарын бохирдол багасч өөр өнгө төрхтэй болсон байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Улаан-Үд хотын дарга Шутенков Игорь Юрьевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, Улаан-Үд хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Балжинимаев Чимит Валерьевич, Улаан-Үд хотын Гадаад харилцааны …
-
22 October
“Нийслэлийн Тэргүүний өрх”-үүд шалгарлаа
Нийслэлийн 380 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар , Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Ахмадын хороо хамтарч нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дууриал үзүүлсэн шилдэг өрхүүдийг өнөөдөр шалгарууллаа. Энэ жил “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр шилдэг есөн өрх шалгарсан бөгөөд эдгээр өрхүүд нь нийслэлийн хэмжээнд болон хороо, дүүрэгт зохиогддог төрөл бүрийн үйл ажиллагаанд …
-
22 October
“Талын түмэн адуу-2019” адуу дагасан соёлыг таниулна
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2019 онд дотоод, гадаадын жуулчдад зориулан тухайн бүс нутгийн онцлог, соёл уламжлалыг харуулсан 30 гаруй төрлийн эвент арга хэмжээг зохион байгуулж буй билээ. Үүний нэг болох морьтон Монголын малчин ахуй, биет бус соёлын өвийг хадгалах, адуу дагасан соёлыг сурталчлах “Талын Түмэн Адуу-2019” эвент арваннэгдүгээр сарын 1-3-ны өдрүүдэд уламжлал ёсоор түүхэн аялал жуулчлалын бүс нутаг Хэнтий …
-
22 October
ГХЯ: ОХУ-д сурахаар явж буй оюутнуудын анхааралд
Монгол Улсын зарим иргэн ОХУ-д суралцахаар очихдоо тус улсын хилийн албанаас бөглүүлдэг цагаан хуудас буюу цагаачлалын хуудас /миграционная карта/-г буруу бөглөж, сургалтын виз дээрээ тэмдэглэгээ хийлгээгүйн улмаас нутаг буцаж, хилээр дахин орж ирэх шаардлагатай болсон тохиолдол нэг бус удаа гарчээ. ОХУ-д суралцахаар ирж байгаа иргэд тус улсын хилийн албанаас бөглүүлдэг цагаан хуудсыг бөглөхдөө Аялалын зорилго буюу Цель визита /Purpose of …
-
22 October
Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг шүүх хурал хойшиллоо
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөө өглөө 09:30 цагт эхэлсэн ч шүүх бүрэлдэхүүн хурлыг хойшлуулж шийдвэрлэлээ. Тодруулбал, шүүгдэгч А.Ганбаатарын өмгөөлөгч нар хөдөө орон нутагт шүүх хуралд оролцож байгаа гэх үндэслэлээр хурлыг хойшлуулах хүсэлт ирүүлсэн учир ийнхүү хойшлуулж, ирэх долоо хоногийн пүрэв гараг буюу аравдугаар …
-
22 October
“Сэгс цагаан богд” найраглалд Гэрэлт хөшөө босголоо
“Дэндэвийн Пүрэвдорж сан”-гаас Баянхонгор аймгийн Шинэжинст сумын иргэдтэй хамтарч “Сэгс цагаан Богд” найраглалын 50 жилийн ойг зохион байгууллаа. Ойн хүрээндээ Баянхонгор аймгийн Шинэжинст суманд “Сэгс цагаан богд” найраглалын гэрэлт хөшөөг босгожээ. Хөшөөний нээлтийн арга хэмжээнд Төрийн соёрхолт, яруу найрагч Дамбын Төрбат, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Норовын Гантулга нарын зохиолч яруу найрагчид, Д.Пүрэвдорж агсны үр хүүхдүүд болон зохиолын гол дүр Шинэжинст сумын малчин А.Сүхбат, сум …
-
21 October
Нийслэлийн амаржих газрууд болон Багануур, Налайх дүүргийн эмнэлэг телемедициний сүлжээнд холбогдлоо
НҮБ-ын ХАС-тай хамтран хэрэгжүүлж буй “Эх нярайн тусламж, үйлчилгээнд зайн оношилгоог нэвтрүүлэх нь төсөл”-ийн хүрээнд НЭМГ-ын харьяа Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар болон Багануур, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвүүд телемедициний сүлжээнд холбогдлоо. Телемедициний сүлжээнд холбогдсоноор эх барихын ноцтой хүндрэл, яаралтай тусламжийн үед ЭХЭМҮТ-тэй цаг алдалгүй холбоо барьж мэргэжлийн зөвлөгөө авах, мэргэжлийн эмч нарын хамтарсан баг шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэх, улмаар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл