Энэ сарын 13-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос Улсын Их Хуралд хандан ирүүлсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг энгийнээр харж, хууль тогтоомжийн биелэлтийг хэрэгжүүлэн ажиллах хүсэлтийг гишүүдэд уламжиллаа. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, 2016 онд Улсын Их Хурлаас хөгжлийн бэрхшээлийн нийгмийн загвар, хүний эрхийг дээдлэх зарчимд суурилсан …
Tag Archives: улс төр
May, 2022
-
16 May
УИХ-ын гишүүн Т.Доржхандад шаардлагынх нь хариуг өглөө
Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Монгол Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, гишүүдийн тоог нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүн сайдын албан тушаалыг хавсран гүйцэтгэдэг болгох, Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-ын чуулганаас сонгодог болгох зэрэг үндэслэлээр 100 мянган иргэний гарын үсгийг цуглуулж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлсэн. УИХ-ын дарга шаардлагыг тусгасан албан бичгийг Улсын Их …
-
13 May
С.Одонтуяа: Хүүхэд хамгааллын тухай хууль болон Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэх шаардлагатай
Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн төлөөлөл болох УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Б.Саранчимэг, Б.Баярсайхан, Ч.Ундрам нар НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Дебора Коминитэй уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Дебора Комини хэлэхдээ, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь эмэгтэйчүүдийг тэгш эрхээ эдлэхэд нь аюул заналхийлэл, саад бэрхшээл учруулж байгаагийн нэг …
-
13 May
У.Хүрэлсүх:Ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, хүнсний хувьсгал хийцгээе
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар мэдээлэл хийж үг хэлэв. Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд аа, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд ээ, Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Улс орны нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос …
-
13 May
У.Хүрэлсүх:Хүнээ хамгаалъя, хөгжүүлье гэвэл хүнсээ сайжруулах ёстой
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2022.05.13/ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар мэдээлэл хийж үг хэлэв. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэж байна. –Монгол төрийн бодлогын цөмд монгол хүн, монгол өрх байж ирсэн, цаашид ч байх учиртай.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал нь монгол хүн бүрийн аюулгүй байдалтай шууд холбоотой. Хүнээ хамгаалъя, хүнээ хөгжүүлье гэвэл …
-
12 May
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ
Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.05.12) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Хуулийн төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар таницлууллаа. Монгол Улсын Их Хурал …
-
12 May
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сангийн бүсийн захирлыг хүлээн авч уулзав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал, хатагтай Дэбора Коминиг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ, түүний дотор НҮБ-ын Хүүхдийн сан дорвитой хувь нэмэр оруулж ирснийг Ерөнхийлөгч тэмдэглэв. Ковид-19 цар тахлын үед эм, вакцин, хүүхдийн бичил тэжээл, хүчилтөрөгчийн хангамж хэрэгсэл нийлүүлж, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэхэд тусламж, дэмжлэг …
-
12 May
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хүүхэд хамгааллын асуудалд онцгой анхаарч ажиллахаа мэдэгдэв
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ажиллалаа. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж байгууллагынхаа үйл ажиллагаа, төсөв санхүү, хүний нөөцийн тулгамдсан асуудлынхаа талаар танилцуулав. Тэрбээр, энэ салбарт мэргэжлийн боловсон хүчин нэн шаардлагатай байгааг онцлоод анхан, дунд шатанд ажилладаг нийгмийн ажилтнуудын нийгмийн баталгаа, тогтвортой суурьшилтай, аюулгүй ажиллах орчин нөхцөлөөр хангах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь нэн тулгамдсан асуудал …
-
11 May
ЕТГ-ын дарга Я.Содбаатар БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл-д бараалхав
БНСУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр Ерөнхийлөгч Юн Сок Ёл-д бараалхав. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл-д уламжилж, хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Мөн цар тахлын дараах эдийн засгийг сэргээх, хоёр улсын иргэдийн солилцоог өргөжүүлэх зорилгоор БНСУ-ын иргэдийг …
-
11 May
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод заасныг хэрэгжүүлэх зорилготой хуримтлалын сан болон хөгжлийн сангаас бүрдэх Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах шаардлага бий болжээ.Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл нь үндэсний баялгийн сангийн төрлийг тогтоож, тус сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхэд баримтлах нийтлэг …
-
11 May
Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөс төвлөрч буй эх үүсвэрээр Самурай бондын өрийг урьдчилан төлнө
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт болон 2023 онд хугацаа нь дуусах Самурай бондын талаар авах арга хэмжээний талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна.“2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 10-ны өдрийн хооронд Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 201 тэрбум төгрөгийн өр төлөгдөөд байна. Мөн “Кью Эс Си” компани …
-
11 May
ЕТГ-ын дарга Я.Содбаатар БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл-д бараалхана
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр /2022.05.11/ Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Юн Сок Ёл-д бараалхана. Энэ үеэр иргэд харилцан зорчихдоо визийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, агаарын ачаа тээврийг хөнгөвчлөх болон уул уурхай, геологи зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тусгай …
-
10 May
Н.Учрал:Тоон гарын үсгийг хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагууд манлайлан оролцох хэрэгтэй
Улсын Их Хурлаас 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж, эцэслэн баталсан билээ. Уг хууль 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэлснээр Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг таван жилийн хугацаагаар олгох, иргэний үнэмлэхийн санах ойд үнэ төлбөргүй байршуулахаар тусгасан. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын …
-
9 May
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үе үеийн Ерөнхийлөгч нарыг хүлээн авч уулзлаа
Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх үе үеийн Ерөнхийлөгч нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүнээр ажиллаж байсан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар оролцов. Уулзалтаар улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, гадаад, дотоод хүчин зүйлс болон бусад асуудлаар санал бодлоо солилцлоо. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, үндэсний эв нэгдэл, гадаад, дотоод бодлогын асуудлаар цаашид …
-
6 May
Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Учрал, Ц.Туваан нар өнөөдөр (2022.05.06) Донорын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Донорын тухай хууль анх 2000 онд батлагдсан бөгөөд 2012 онд нэмэлт, өөрчлөлт хийгдэж, Донорын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улсын Их Хурлаас баталсан болно. Тус хуулиар хүний эрүүл мэндийг хамгаалах, бусдын эрүүл мэндийг сайжруулах, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл