Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн түүхэн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан бэлтгэсэн тусгай дугаарынхаа ярилцлагын зочин хойморт ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзоригийг урилаа. Монгол Улсын Зэвсэгт хүчин өдгөө нэгэн зууны түүхэн ойтойгоо учран золгож байна. Энэхүү түүхэн цаг хугацааны аль хэсгээс таны цэргийн хүн болох гараа эхэлсэн талаар яриагаа эхлэх үү? -Миний хувьд 1990 онд Улаанбаатар хот …
Tag Archives: улс төр
March, 2021
-
17 March
Г.Занданшатар:Зээл, тусламж гэхээсээ илүү хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд харилцаагаа түлхүү хөгжүүлэх ёстой
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяшиг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын “гуравдагч хөрш” Япон Улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн түвшинд улам гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглэв. Япон Улсын Засгийн газраас 1977-2019 онуудад нийт 332.4 тэрбум иен буюу 3.0 тэрбум гаруй ам.долларын зээл …
-
17 March
ЗГ:Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, насжилт багатай, эргэж буцдаг хууль гаргахгүй байхад анхаарч ажиллана
Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзав. МҮЭХ-ны удирдлага, төлөөлөл УИХ-аар хэлэлцэж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өмнө хүрсэн түвшнээс дордуулахгүй батлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, хөдөлмөрийн хяналт, Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэл, цар тахлын үеийн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгаалалтай холбоотой саналуудаа уламжиллаа. Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн …
-
17 March
PCR шинжилгээний болон хурдавчилсан оношлуур авах хөрөнгийг нөөц сангаас гаргана
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.03.17/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. – PCR шинжилгээний болон хурдавчилсан оношлуур, дагалдах хэрэгсэл худалдан авах, дархлаажуулалтын үед илүү цагаар ажилласан эмч, ажилчдын нэмэгдэл хөлс зэрэгт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. – Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ банкны салбарынхантай уулзсан. Тэдний гаргасан саналыг хэлэлцэн Ажлын байрыг дэмжих болон Хөдөө аж ахуйг дэмжих …
-
17 March
Ц.Мөнхцэцэг: Монгол Улсад нэг ч иргэн эрүүдэн шүүлтэд өртөх ёсгүй
Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар өчигдөр (2021.03.16) Хүний эрхийн үндэсний комисс болон Монголын Эмнести Интернэшнл байгууллагад ажиллаж, хүний эрхийг хамгаалах, эрүүдэн шүүлтээс ангид байх эрхийг хангах асуудлаар санал солилцлоо. Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт гэм буруутайд тооцогдон ял эдэлж байгаа иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах …
-
17 March
Хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг гэрээр тусгаарлана
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ЭМЯ-нд ажиллаж, Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгав. Ковидын тархалт цаг үeийн нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон тусгаарлалтын байр, эмнэлгийн орны ачаалал , вакцинжуулалтын явц зэрэг асуудлаар Эрүүл мэндийн яамны зүгээс мэдээлэл хийсэн юм. Ковидын халдвараар эмчлэгдэж буй 1100 гаруй хүнээс 90 орчим хувь нь биеийн байдал хөнгөн …
-
17 March
С.Амарсайхан:ХӨСҮТ-д ноцтой асуудал олон байна
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан өчигдөр /2021.03.16/ 23:00 цагийн үед Эрүүл мэндийн яаманд очиж ажиллалаа. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ажилчидтай холбоотой ноцтой асуудлын талаар хэллээ. Шадар сайд С.Амарсайхан“ХӨСҮТ-д асуудал байна. Байх, байхдаа бүр ноцтой асуудал байна. ХӨСҮТ-ийн ажилтан танил талаараа нэг хүний шинжилгээг өөр хүнээс авч, нэг гэр бүлийн нөхрийн өмнөөс эхнэр нь очиж шинжилгээ өгсөн байна. …
-
16 March
Б.Энх-Амгалан:ҮАБЗ аюулгүй байдалд заналхийлэх зүйл хийж байна уу гэдгийг шалгах хэрэгтэй
Өмгөөлөгч Н.Баасанцогтыг тойрсон асуудлууд, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн нэр бүхий ажилтан албан хаагчид хилээр их хэмжээний мөнгө оруулсан гэх асуудлаар өнөөдөр /2021.03.16/ УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ч.Ундрам, Г.Дамдинням, Ц.Сандаг-Очир нар хэвлэлийн хурал хийж байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан энэхүү ноцтой мэдээллүүдийг ил тод болгох ёстой. Хилээр ийм их хэмжээний мөнгө орж ирсэн эсэх, тухайн мөнгийг юунд зарцуулсан, ямар зориулалттай байсан зэрэг …
-
16 March
УИХ-ын 28 дугаар тойрогт нөхөн сонгуулийг аравдугаар сард зохион байгуулна
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналыг хэлэлцэж, энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран танилцуулсан юм. Улсын Их Хурлын 2020 оны 40 дүгээр тогтоол, 2021 оны 07 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрийг товлон зарласны дагуу Сонгуулийн ерөнхий …
-
16 March
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад Ж.Мөнхбатыг нэр дэвшүүлэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны хаврын ээлжит чуулганы анхны хуралдаанаа өнөөдөр (2021.03.16) хийж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Ж.Мөнхбатыг Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхийг дэмжив Байнгын хорооны хуралдаанаар эхлээд тус Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудал хэлэлцэв. Байнгын хорооны даргаар ажиллаж байсан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилогдсон тул …
-
16 March
Ерөнхийлөгчийн сонгуулиар 100 хувь хяналтын тооллого хийнэ
Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаан болж, Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаанд мөрдөгдөх зарим журам, зааврыг хэлэлцэн баталлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад санал авах ажиллагаа дууссанаас хойш санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсуудыг төхөөрөмжийн дүнтэй тохирч байгаа эсэхийг нягтлах зорилгоор сонгуулийн бүх хэсэгт 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийх зохицуулалт шинээр орсон. Хяналтын тооллогыг санал хураалт дууссаны …
-
16 March
Л.Энх-Амгалан: Судалгаагаар 174 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолтой байна
УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2021.03.16/ Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингхтэй уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цар тахлын үед хүн амаа вакцинжуулах ажилд Энэтхэг улс бодитой дэмжлэг үзүүлсэнд талархаж буйгаа илэрхийлээд Энэтхэгээс вакцин авахад элчин сайдын хувь нэмэр их байсныг онцоллоо. …
-
16 March
Ц.Мөнх-Оргил:Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг татаж аваад, Засгийн газраар хэлэлцүүлж оруулж ирэх шаардлагатай
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.03.16/ хуралдаан 10 цаг 10 минутад ирц бүрдсэнээр эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн Засгийн газраас 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх …
-
16 March
Эрсдэлтэй бүс нутагт хаваржиж байгаа малчдын судалгааг нэн яаралтай гаргахыг үүрэг болгов
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдэн эрдэнэт хүний амь нас эрстэж, иргэд малчдад эд малын хохирол учирсан Дундговь аймгийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл солилцохоор аймгийн Онцгой комиссын гишүүдтэй онлайнаар холбогдлоо. Тус аймагт өчигдөр буюу 3 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 10-15 цагийн турш үргэлжилсэн, үзэгдэх орчин хязгаарлагдсан цаг агаарын гамшигт үзэгдэл, шороон шуурганаас болж, 468 иргэн сураггүй …
-
16 March
Д.Сарангэрэл:Өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана
Монгол Ардын Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага болох Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Удирдах зөвлөлийн гишүүдтэйгээ цахимаар хуралдлаа. Тус хуралдаанд 21 аймаг, 9 дүүрэг, 73 сумын нийт гишүүд, удирдлагууд оролцож 2020 онд хийсэн ажлаа тайлагнаж, 2021 онд хийгдэх томоохон ажлуудаа хэлэлцэв. Хурлын эхэнд НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Сарангэрэл “2021 онд эмэгтэйчүүдийн амьдарлын чадавхийг дээшлүүлэх хоёр дахь судалгааг хийж …