Tag Archives: улс төр

February, 2021

  • 9 February

    Монгол, Японы стратегийн түншлэл ковид-19 цар тахлын үед ч тасралтгүй бэхэжсээр байна

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши-г өнөөдөр хүлээн авч уулзав. Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд сайд Б.Батцэцэгт баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. Сайд Б.Батцэцэг Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги-гээс баярын захидал ирүүлсэнд талархал илэрхийлээд Монгол, Японы Стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги-ийн айлчлал онцгой ач …

  • 9 February

    Энэтхэг Улсын Засгийн газраас манай улсад олгох КОВИД-19-ийн эсрэг вакциныг ойрын үед татаж авахаар тохиролцов

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны  2 дугаар сарын 9-ний өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх-ыг хүлээн авч уулзав. Талууд уулзалтаар хоёр улсын Стратегийн түншлэлийг улам бэхжүүлж, цар тахлын үеэрх хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр ярилцав. Тухайлбал, Энэтхэг Улсын Засгийн газраас манай улсад олгохоор шийдвэрлээд буй КОВИД-19-ийн эсрэг вакциныг ойрын үед татаж авахаар тохиролцов. Мөн Энэтхэг Улсын …

  • 9 February

    Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “Богдхан” төмөр замыг стратегийн зам гэж үзнэ

    “Богдхан” төмөр зам бол стратегийн зам. Энэ нь зөвхөн Богдхан уулыг тойруулж төмөр зам тавих биш. Харин хотын төвлөрлийг сааруулах, задлах, дагуул хотуудыг хөгжүүлэх гээд нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой, цогц шийдэл гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үзэж байна. Тэрээр 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Богдхан” төмөр замын трасстай газар дээр нь танилцан “УБТЗ” Хувь нийлүүлсэн …

  • 9 February

    Куба улсад хүнсний хомсдолд орсон, хүндрэлтэй нөхцөлд байгаа 19 оюутанд тусламж үзүүлнэ

    Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн зөвлөлийн ээлжит хурлыг 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Гадаад харилцааны сайд бөгөөд Иргэдэд туслах сангийн зөвлөлийн дарга Б.Батцэцэг удирдан явууллаа. Энэ удаагийн хурлаар цар тахлын улмаас хилийн чанадад санхүүгийн хүндрэлд орсон иргэдийг нутаг буцаах, тэдгээрийн тусгаарлах байрны зардлыг гаргах, Куба улсад хүнсний хомсдолд орсон, хүндрэлтэй нөхцөлд байгаа 19 оюутанд хүнс, …

  • 8 February

    Багануурт баригдах цахилгаан станцын төслийг эрчимжүүлнэ

    УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан “Багануурын цахилгаан станц төсөл”-ийн Концессын гэрээтэй холбоотой асуудлаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нар болон бусад холбогдох албаныхантай өнөөдөр уулзлаа. Монгол Улсын Эрчим хүчний нэгдсэн системийн цахилгаан хэрэглээний шинжилгээгээр Багануур-Чойрын бүс буюу Дорноговь, Дундговь, Хэнтий аймгуудын цахилгаан ачааллын хэтийн төлвийг хангах эх үүсвэр шаардлагатай байгаа бөгөөд эх үүсвэрүүд бие биенээ дэмжиж …

  • 7 February

    Х.Баттулга: “Салхитын алт, мөнгөний орд”-ын үр шимийг ахмадуудад хүртээсэн жишгээр цаашид 21 аймаг дахь бусад ордод түшиглэн иргэдийн амьдралыг өөд татах боломж бий

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2021.02.06/ Дундговь аймагт ажиллаж, “Салхитын алт, мөнгөний орд”-ын үйл ажиллагаатай танилцлаа. Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн “Салхитын алт, мөнгөний орд”-ыг 2043 он, 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг 2018 онд цуцалж, төрийн мэдэлд шилжүүлсэн билээ. Улмаар 2019 онд тус ордод хайгуул хийх, ашиглах тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Силвер …

  • 5 February

    Л.Оюун-эрдэнэ: Гар утаснаасаа төрийн үйлчилгээгээ авчихдаг, бусад цагт нь өөрийгөө хөгжүүлдэг болгох ёстой

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр өглөөний уулзалтаа Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарынхантай хийв. Тэрээр уулзалтынхаа эхэнд тус салбарт баримтлах өөрийн Засгийн газрын бодлогыг үндсэн 6 чиглэлээр явуулах тухайгаа товч танилцуулж, илтгэл тавьсан. Илтгэлдээ ‘’Шинэчлэлт, өөрчлөлтүүдийг хийнэ. Хийхдээ өмнөх засгийн газруудын сайн, жишээ бодлогуудыг үргэлжлүүлж авч явна. Үүний нэг том зорилт нь цахим шилжилт хийх явдал. Төрд иргэнийхээ амьдралын цагийг хэмнэхээс илүү эрхэм үүрэг гэж …

  • 5 February

    Ж.Мөнхбат: Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна

      Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос өнөөдөр (2021.02.04) хэвлэлийн хурал зохион байгуулж, Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Хэвлэлийн хуралд Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Баярсайхан, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нар оролцов. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын …

  • 5 February

    АБГББХ: Коронавирусийн халдварт цар тахалтай тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллажээ

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос өнөөдөр (2021.02.05) хэвлэлийн хурал хийж Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Хэвлэлийн хуралд Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Улсын Их Хурлын гишүүн  Д.Цогтбаатар нар оролцов. Намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын үндэсний …

  • 5 February

    Ж.Ганбаатар:Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар банк санхүүгийн салбарт маш том шинэчлэл эхэлж байна

     Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр (2021.02.05) хэвлэлийн хурал хийлгэж, Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн хуралд Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Г.Амартүвшин нар оролцов.  Эдийн засгийн байнгын хороо Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 2021 …

  • 5 February

    ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал боллоо

    Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүд өнөөдөр (2021.02.06) цахимаар хуралдаж, нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн хүмүүсийг оролцогчоор бүртгэх, эсэх асуудлыг хэлэлцлээ. Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагчаар Хууль, эрх зүйн газрын Байнгын …

  • 5 February

    Л.Энх-Амгалан: Эрдэм шинжилгээний ажилтны үнэлэмжийг дээшлүүлэх чиглэлд ахиц гаргана

    Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан шинжлэх ухаан, технологийн салбарын албан хаагчидтай уулзлаа. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Манай улсын эдийн засаг шинжлэх ухаанжаагүй, шинжлэх ухааны салбар нь эдийн засагжаагүй юм байна. Судалгаа амьдралд хэрэгжиж, эдийн засагт үр өгөөжтэй байх хэрэгтэй. Цаашид мөнгө дутсан гэхээсээ илүү байгаа мөнгөө оновчтой, үр дүнтэй зохион байгуулахад анхаарна. Шинжлэх ухаан, технологийн санд хадгалагдаж буй …

  • 4 February

    Эдийн засгийг дэмжсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр санал нэгдлээ

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Чай Вэньруйг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Чай Вэньруй хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, иж бүрэн стратегийн харилцааг гүнзгийрүүлж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа баяжин хөгжиж байгааг Шадар сайд С.Амарсайхан тодотгон хэлэв. Ковидын цар …

  • 4 February

    УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн ахмад настан, малчдад 400 тонн хүнс, тэжээлийн тусламж гардууллаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажиллаж байна. Нутгийн ихэнх хэсэг нь гантай зуссан тус аймаг зудын “нэн эрсдэлтэй” нөхцөлд өвөлжиж байгаа бөгөөд одоогоор 250 орчим мянган мал хорогджээ. Баянхонгор болон бусад өвөлжилт хүндрэх магадлалтай аймгуудад туслах санаачилгыг УИХ-ын дарга Г.Занданшатар 2020 оны аравдугаар сараас гаргаж, Засгийн газар, Улсын онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуйн яам болон Дэлхийн …

  • 4 February

    Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан  ОХУ-аас Монгол Улсад суугаа  Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн  авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн дагуу бүхий л салбарт амжилттай хөгжиж буйг онцлон тэмдэглэв. Монгол Улсын Засгийн газраас  КОВИД-19 халдварын цар тахлын үед эдийн засаг, гадаад худалдаа, бүх салбар дахь хөрөнгө …