Tag Archives: боловсрол

January, 2017

  • 9 January

    300 орчим иргэн номоо солилцлоо

    Нийслэлийн Соёл, урлагийн газар Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 7-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгийг нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн нээж үг хэлэхдээ “Иргэд уншсан номоо бусадтай хуваалцах, номоор дамжуулан танилцан нөхөрлөх, номын тухай ярилцах сайхан боломжийг бүрдүүлэхийн тулд энэхүү өдөрлөгийг санаачиллаа. Цаашид улам өргөжин тэлнэ гэдэгт итгэж …

  • 5 January

    МУИС, ШУТИС-ийн удирдах зөвлөлийг шинэчлэн байгууллаа

    БСШУС-ын сайдын тушаалын дагуу төрийн өмчит их сургуулиудын Удирдах зөвлөлийг шинэчлэн байгуулж эхэллээ. Тодруулбал, энэ сарын 02-ны өдөр МУИС, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийг шинэчлэн байгуулав. МУИС-ийн Удирдах зөвлөл нийт 15 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд даргаар нь ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич Д.Рэгдэл сонгогдсон юм. Орлогч даргаар БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг ажиллахаар боллоо. ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар БСШУС-ын сайдын зөвлөх Н.Бэгз, орлогч …

December, 2016

  • 27 December

    Ерөнхий сайд “Оны онцлох” сурагчдад батламж олгов

    Сурлага, урлаг, спорт, хүмүүнлэгийн сайн үйлсээрээ бусдыгаа манлайлсан 20 сурагчдад Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран  2016 оны  “Оны онцлох” батламж, дурсгалын зүйлийг гардууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Ж.Эрдэнэбат шилдэг сурагчдад хандан “Улс эх орныхоо ирээдүй хойч болсон дүү нартаа шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье. Мэдлэгтэй, …

  • 22 December

    “Монголын археологийн сонгомол өв-2” боть хэвлэгдлээ

    2016 оны шилдэг бүтээл “Монголын археологийн сонгомол өв-2” ботийн нээлт өнөөдөр ШУА-ийн байранд боллоо. Нээлтийн арга хэмжээнд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга Т.Ган-Эрдэнэ болон номын зохиогч нар оролцсон юм. Доктор, профессор С.Чулуун, доктор, профессор Д.Цэвээндорж нарын баг эрдэмтдийн бүтээсэн “Монгол археологийн сонгомол өв” 6 боть цуврал бүтээл нь 2016 оны “Шилдэг бүтээл”-ээр …

  • 19 December

    Корпорайт трейнинг сургалтын төвөөс оны сүүлийн сургалтууддаа элсэлт авч байна

    Корпорайт трейнинг сургалтын төвөөс оны сүүлийн сургалтууддаа элсэлт авч байна. Үйлчилгээний гурван тулгуур багана Үйлчилгээний стандартын сургалт 12-р сарын 22-ны Пүрэв гаригт Сургалтын талаарх танилцуулга видео Борлуулалтын аргазүйн сургалт 2016 оны 12 сарын 22-23ны өдрүүдэд     Хөдөлмөрийн эрх зүйн сургалт 2016 оны 12 дугаар сарын 24 ны өдөр   Сургалтуудын талаарх мэдээллийг: 70001123, 94061123, 94071123 утсаар Сургалтанд бүртгүүлэх бол …

  • 16 December

    “Би Хэн бэ”:Найдангийн Түвшинбаяр

      Хүүхдийн номын өргөөний “Би хэн бэ” уулзалт чөлөөт ярилцлагын энэ удаагийн зочноор Бээжин 2008 олимпийн аварга, Лондон 2012 олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар,  Гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаяр уригдан оролцлоо.  Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын  23, 24, 49, 50 дугаар сургуулийн 80 гаруй сурагчид өөрийн гаргасан амжилтын тухай, хүн ер нь амжилтанд хүрэхэд юу нөлөөлдөг тухай, өмнөө тулгарсан хүнд …

  • 14 December

    Монгол хүүхдүүд шинэ амжилтын эзэд боллоо

    Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо зохион байгуулагдсан “Соробан сампин, цээж тооллын аварга шалгаруулах тэмцээн”-д Монгол хүүхдүүд шинэ амжилт үзүүлээд иржээ. Тэднийг  БСШУС-ын сайд Ж.Батсуурь хүлээн авч уулзав. 21 дэх удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээнд дэлхийн 30 гаруй орны 4000 гаруй хүүхэд багачууд оюун ухаанаа сорьсон байна. “Соробан сампин, цээж тооллын аварга шалгаруулах тэмцээн”-д манай улс тав дахь удаагаа оролцсон …

  • 8 December

    Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт шилжүүллээ

    Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн А.Ундраа Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан. Тэрбээр, Дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг байнгын хорооны хуралдаанаар хийх үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг төслийн 2 дугаар зүйлийг Боловсролын тухай хуулийн 28 дугаар …

  • 8 December

    Оюутан залуусын мэтгэлцээний тэмцээнд “Шихихутуг” сургуулийн баг тэргүүлэв

    НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдөр болон Авлигатай тэмцэх газар үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг угтсан арга хэмжээний хүрээнд “Авлигатай тэмцэхэд олон нийтийн оролцоо” сэдэвт нийслэлийн их, дээд сургуулиудын аварга шалгаруулах парламентын мэтгэлцээн тэмцээнийг 2016 оны 12 дугаар сарын 4-ний өдөр “Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим”-тай хамтран амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд нийслэлийн их, дээд сургуулиудаас нийт 64 баг оролцож, “Төрийн …

  • 7 December

    ОХУ-д 433 хүүхэд тэтгэлгээр суралцуулахаар боллоо

    БСШУС-ын сайд Ж.Батсуурь арваннэгдүгээр сарын 28-аас арванхоёрдугаар сарын 02-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үр дүнгийн талаар өнөөдөр /2016.12.07/ мэдээлэл хийсэн юм. Тус айлчлалын хүрээнд ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын сайдтай албан ёсны уулзалт хийж,  хоёр улсын салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргажээ. Мөн ОХУ-ын Соёлын сайд В.Р.Мединскийгийн урилгаар ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохиогдсон “Олон улсын соёлын V …

  • 7 December

    “UNIMAT технологи амьдралд ” уралдаан боллоо

    Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 23, 24, 50, 72, 117 дугаар сургуулийн 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд  “UNIMAT ТӨХӨӨРӨМЖ АМЬДРАЛД”    уралдааныг ерөнхий боловсролын 72 дугаар сургууль дээр 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр зохион байгуулж, шилдгүүдийг тодрууллаа. Тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн, Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир болон …

  • 5 December

    55-р сургууль нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг жил болгоны 12 дугаар сарын 03-ны өдөр тэмдэглэдэг билээ. Энэ жил уг өдрийг ХБИ-ийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, тусгай хэрэгцээт боловсролын чанар хүртээмжийг сайжруулах, сургуулийн үйл ажиллагааг эцэг эх, олон нийтэд сурталчлах зорилгоор жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг нээлттэй хаалганы өдрийг 2016 оны 12 дугаар сарын 1-2- ны …

  • 1 December

    Дэлхийн жишигт өрсөлдөхүйц МОНГОЛ мэдлэг

    Оройн 21 цаг… Сургуулийн хаалгаар ороход өдөржин олон оюутны хөлд дарагдаад одоо л нэг амсхийж буй мэт анир чимээгүй, нам гүм орчин угтан авлаа. Оройн анги тарчихсан эл хуль, жижүүр болон ганц нэг багш, ажилтан л харагдана. Сургуулийн арын тайлбайгаас дотогш харахад 205Б тоот л гэрэлтэй байх нь нүдэнд тод тусах аж. Шатаар дээш өгсөн гараад, гэрэл туссан хаалгыг татан …

November, 2016

  • 28 November

    Монгол хүүхэд Хятадын сонгодог зохиолыг уншиж уралдав

    Монгол Улсын дунд сургуулийн сурагчдын Хятадын сонгодог зохиолын уран уншлагын 5-р тэмцээн 11-р сарын 26-ны өдөр амжилттай болж өнгөрлөө   Тус тэмцээний урьдчилсан тэмцээнд 30 гаруй сургуулийн нийт 70 гаруй сурагч оролцож, түүний дотроос тунаж үлдсэн 30 гаруй сурагч сүүлчийн шатны тэмцээнд оролцсон юм. Энэхүү тэмцээнийг Күнзийн төв институт \БНХАУ-ын Ханьбань санаачилж, МУИС-ийн Күнзийн институт, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв …

  • 28 November

    СГЗ Долгорын Цэнджав хүүхдүүдтэй уулзалт хийлээ

    Дундговь аймгийн Гурвансайхан сумын харьяат, Доктор, профессор, МЗЭ, Д.Нацагдорж, С.Буяннэмэхийн нэрэмжит шагналт зохиолч СГЗ Долгорын Цэнджав уншигч хүүхдүүдтэй уулзалт хийлээ. Түүний сүүлд бичиж хэвлүүлсэн “Од дэргэд чинь байгаа” нэртэй өсвөр үеийнхэнд зориулсан бэсрэг романы тухай уулзалтыг 28, 38, 72-р сургууль, “Амгалан”, “Монгени” цогцолбор сургуулийн нийт 30 гаруй сурагч оролцлоо. Уулзалтыг Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Б.Төгсжаргал хөтлөн явуулсан юм. Хүүхдийн …