Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад жил бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олгодог уламжлалтай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2016 оны шагнал гардуулах ёслол өнөөдөр болов. Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад шагнал хүртээх тухай Ерөнхийлөгчийн зарлигт “ Хүрээлэн буй байгаль орчинд удаан хугацаанд хуримтлагдан, улмаар хүн, амьтны бие организмд нөлөөлж янз бүрийн өвчин эмгэгийн шалтгаан болдог элементүүдийн байрлал, агууламжийг …
Tag Archives: боловсрол
November, 2016
-
24 November
“Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өргөн барив
Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ж.Батсуурь өнөөдөр /2016.11.24/ “Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өргөн барилаа. Монгол Улсын Их Хурал 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан билээ. Үүнтэй холбоотойгоор хуулийн зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал …
-
24 November
Байгаль, нийгмийн ухааны шагналыг Д.Батсүрэнд гардуулав
Шинжлэх ухаан, технологийн салбарын 2016 оны “Байгаль, нийгмийн ухааны шагнал”-ыг “Монгол орны эмийн ургамлын хоёрдогч метаболитын бүтэц, нийлэгжих өвөрмөц зүй тогтол ба хорт хавдрыг эмчлэх шинэ агент” бүтээлээрээ хүртсэн ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, доктор, профессор Д.Батсүрэн 100 сая төгрөгийн батламжаа гардан авлаа. Мөнгөн шагналын батламжийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, …
-
24 November
Батлан хамгаалахын их сургуулийг Үндэсний батлан хамгаалахын их сургууль болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Аюулгүй байдал, цэрэг, батлан хамгаалах чиглэлээр сургалт, судалгаа эрхлэх чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор Батлан хамгаалахын их сургуулийг Үндэсний батлан хамгаалахын их сургууль болголоо. Ингэснээр батлан хамгаалахын бодлого, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн “Сургууль төвт” тогтолцоо бий болох үндэс бүрдэж, дэлхийн олон орны ижил төрлийн сургалтын байгууллагатай адил төвшинд очих, ижил стандартаар сургалт явуулах бололцоотой болох юм. Мөн багшлах боловсон …
-
23 November
IELTS-ийн цахим сургалтанд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хамрагдаарай!
Квинслендийн их сургуулийн зүгээс IELTS-ийн цахим сургалтыг сайтаар дамжуулан хүссэн хүн бүрт энэ сарын 29-өөс эхлэн ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ заах гэж байна. Энэхүү сургалтанд: 1. Сонсох дасгал 2. Ярианы дасгал 3. Унших дасгал 4. Бичих дасгал гэсэн нийт дөрвөн хэсэг багтсан бөгөөд уг цахим сургалтад нийт 80 цагийн хичээл орох юм байна. IELTS нь (International English Language Testing System) буюу олон …
-
22 November
Хан-Уул дүүргийн ЕБС-иудын дунд зохиогддог “Ногоон гэрэл- цагаан шугам 2016” тэмцээн эхэллээ
Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадлага эзэмшүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Ногоон гэрэл-Цагаан шугам 2016” тэмцээн өнөөдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордонд эхэллээ. Тус тэмцээнд Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг Ерөнхий боловсролын 12 сургуулийн 3-5 дугаар ангийн нийт 144 сурагчид оролцож байна. Тэмцээнийг нээж Хан-уул …
-
21 November
Монгол Улсын Үндэсний номын санг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Үндэсний төв номын сангийн 95 жилийн ойг тохиолдуулан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй гардуулж үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ: “Эрхэм хүндэт номын санчид аа, Эрхэм хүндэт уншигчид аа, Хүндэт хатагтай ноёд, зочид оо, Монгол түмний суут хүү, Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит, Сүхбаатарын болон Хөдөлмөрийн …
-
18 November
Монгол Улсын санаачилгаар “Ардчиллын боловсролын тухай” НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоол батлагдав
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы 11 дугаар сарын 16-ны өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсаас санаачилсан “Ардчиллын боловсролын тухай” тогтоол нийтийн зөвшилцлөөр батлагдав. Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч С.Сүхболд тогтоолыг танилцуулж хэлсэн үгийнхээ эхэнд боловсрол бол даян дэлхийн энх тайван, сайн сайхан, тогтвортой хөгжлийн гол суурь тул Ардчиллын боловсролын тухай тогтоолд ардчилсан засаглал, энх тайван, хөгжил …
-
16 November
Боловсролыг “бараа /таваар/” болгосны уршиг…
Манай улс зах зээлийн нийгэмд (үнэндээ бол капиталист) нийгэмд хөл тавьснаас хойш гуравдахь арван жилийн нүүрийг үзэж, нэлээд хугацааг ардаа орхисон. Энэ хугацаанд манай боловсролын салбар шинэчлэлт өөрчлөлтийн далбаан доор, байнгын хөдөлгөөн дор оршсоор ирсэн боловч ердөө ч ахиж дэвшиж сайжирахгүй нэгэн зүйл байсаар байгаа нь хүмүүжил юм. Хүмүүжил, сахилга бат гэж ярихаар л социализм, коммунизм болчихдог мэтээр ойлгох болж. …
-
11 November
ШУТИС–ийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа
Монгол Улсад инженер технологийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэсний 55 жилийн түүхт ойг 2016 оны 11-р сарын 09-10-ны өдрүүдэд ШУТИС-ийн хамт олон, үе үеийн төгсөгч, багш нар тэмдэглэн өнгөрүүлж байна. Монгол Улсад үндэсний инженер, технологийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх тухай БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1959 оны тогтоол, шийдвэрийн дагуу МУИС-ийн физик-математикийн салбарт амжилттай суралцаж буй оюутнуудаас сонгон авч барилгын инженер, аж …
-
10 November
ШУТИС-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсад инженер, технологийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэсний 55 жилийн ойг тохиолдуулан Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан өнөөдөр гардуулан өгч үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ: “Эрхэм хүндэт эрдэмтэн багш нар, оюутнууд аа! Хүндэт зочид, төлөөлөгчид; хатагтай, ноёд оо! Та бүхэнд энэ сайхан …
-
10 November
Оюутан оюутнаа дэмжих уулзалт Төрийн ордонд болно
Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр жил бүрийн 11 дүгээр сарын 17-нд тохиодог бөгөөд энэ жил тус тэмдэглэлт арга хэмжээний хүрээнд оюутан залуус дуу хоолойгоо нэгтгэн үе тэнгийн нөхдөө зөв чиг хандлагад уриалахаар болжээ. Манай улсад сурч буй гадаад оюутан болон гадаад улсад суралцаж байгаа монгол оюутнууд энэ өдөр нэгэн дээвэр дор цугларан мэдлэг боловсролоо дээшлүүлэх, боловсролын үнэ цэнийг мэдрүүлэх …
-
10 November
Үр дүнд суурилсан боловсролын CDIO стандарт, арга зүйг түгээх сургалт зохион байгуулагдаж байна
БСШУСЯ, Сингапурын Темасек сан, Сингапурын Политехникийн дээд сурууль, ШУТИС, МУИС, ХААИС хамтран 2016 оны 11 сарын 07-ноос 11-ний хооронд Үр Дүнд Суурилсан Боловсролын CDIO стандарт арга зүйг Монгол улсын их дээд сургуулиудын 120 профессор багш нарт түгээн дэлгэрүүлэх сургалт зохион байгуулж байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд дээд боловсролын сургалтын системдээ багш төвтэй сургалтаас суралцагч төвтэй сургалтанд шилжих, сургалтын үр …
-
8 November
Хятадын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа
Хятадын Засгийн газрын 2017 оны хичээлийн жилийн ТЭТГЭЛЭГ зарлагдлаа. Энэхүү тэтгэлэг нь БНХАУ-ын засгийн газраас зарлаж буй магистр, докторын 100 хувийн тэтгэлэг юм. Элсэгчдээс HSK буюу хэлний түвшин шаардагдахгүй бөгөөд эхний нэг жил тэтгэлэгтэйгээр хэлний бэлтгэлд суралцах юм байна. Мөн хамрагдах оюутны тоо заагаагүй хэмээн албаны эх сурвалж мэдээллээ. Мэргэжлийн чиглэл: Геологи, архитектур, анагаах ухаан, боловсрол, уул уурхайн инженер, механик инженер, …
-
3 November
Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийг батламжиллаа
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат академич Дүгэрийн Рэгдэлийг Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчөөр батламжилсныг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайд Ж.Батсуурь өнөөдөр гардуулан өглөө. Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн ээлжит Их чуулган 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр болж, академийн гишүүдийн олонхийн саналаар ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл ШУА-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тэрбээр 1951 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл