Tag Archives: боловсрол

October, 2016

  • 14 October

    Москва дах Монгол оюутнуудын урлагийн наадам боллоо

    Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-аас Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулан “Найрамдлын сар”-ын цуврал арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ хүрээнд ОХУ-д сурч, амьдарч буй монгол иргэдийн дунд “Элчин сайдын нэрэмжит” сагсан бөмбөгийн тэмцээнийг 2016.10.09-ний өдөр Москвагийн технологийн их сургуульд зохион байгууллаа. Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б. Дэлгэрмаа тус …

  • 13 October

    МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнийн балаг дуусдаггүй ээ

    Сүүлийн үед МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнийг тойрсон яриа шуугиан газар авч намжаагүй байтал тэрбээр дахин дураараа аашилж өөрийн мэдлийн хүнийг захирлаар дэвшүүлсэн байх юм. Үүнийг нь хаана хэзээ ямар хурлаар хэлэлцээд шийдсэн талаар мэдээлэл байхгүй байна. Ер нь ч сүүлийн үед хэдэн дарга сэтэртэн  хуралдаад л асуудлаа шийдээд МУИС-ийн цахим хуудас дээр шийдвэрээ хагас хугас мэдээлдэг “мода” гараад удаж байна. 2016 …

  • 13 October

    ШУТИС-ийн оюутнууд олон улсын олимпиадад түрүүлжээ

    Азийн их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохиогддог “Прокон-2016” програмчлалын  олимпиадад эх орноо төлөөлөн оролцсон ШУТИС-ийн МХТС-ийн оюутнууд тэргүүн байр эзэлжээ. Тус  олимпиад энэ сарын 5-9-ний өдрүүдэд Япон улсын Тоба хотноо зохион байгуулагдсан юм. МХТС-ийн баг Монгол улсад болсон шалгаруулалтад тэнцсэнээр уг олимпиадад оролцох эрхээ авсан аж.    

  • 13 October

    Баянзүрх дүүргийн 55 –р тусгай дунд сургуулийн түүхт 40 жилийн ойн арга хэмжээ боллоо

    Баянзүрх дүүргийн 55 –р тусгай дунд сургууль нь анх 1976 онд Улаанбаатар хотын боловсролын газрын даргын тушаалаар 3 бүлэг 4 багштай байгуулагдаж байсан бол эдүгээ 94 багш, 27 ажилтан ажиллагсад, 1-12 ангийн 39 бүлэгт 460 гаруй сурагчтайгаар 40 дэх жилдээ сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна. Тус сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг үнэлэх , оношлох асуудал дээр шинэ аргыг туршин хэрэгжүүлж, …

  • 6 October

    Маркетингийн менежерүүдийн сургалт 10.12-нд эхэлнэ

    Зах зээл өргөжин тэлэхийн хирээр маркетерүүдийг ур чадвараа нэмэгдүүлэхийг шаардаж байна. Хэрэглэгчдийн шийдвэр гаргах үйл явцыг өөрийн талд баттай байлгах арга, техникүүдийг богино хугацаанд эзэмшиж, хэрэглэгчид болон зорилтот зах зээлийг байлдан дагуулах, тэдний зүрх сэтгэлд гүн бат хоногшиж чадах бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх чадварыг 7 хоногт эзэмших боломж байна. СУРГАЛТЫН ЗОРИЛГО: Орчин үеийн маркетингийн олон, аргазүйн мэдээллийг суралцагчид олгох. Маркетингийн албаа, …

  • 6 October

    CEO College™ Захирлуудын сургалт 10 сарын 21-нд эхэлнэ

    Компанийн гүйцэтгэх захирлуудад зориулан 2009 оноос эхлэн 29 дахь удаагаа зохион байгуулж байгаа CEO College™15 хоногийн EMBA эрчимжүүлсэн цогц сургалт 2016 оны 10сарын 21-нд эхэлнэ.СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР Олон улсын стандартын дагуу боловсруулсан бөгөөд Стратегийн удирдлагын 3 түвшинд буюу Үйл ажиллагаа, Бизнес, Корпорейт түвшинд тус тус хуваагдсан 15 модуль бүхий45 цагийн сертификаттай цогц сургалт юм. Сургалтын модулиудыг СЕО College™багийн багш нар болохбизнесийн …

  • 6 October

    БСШУС-ын сайд Ж.Батсуурь: Оюутнууд хөгжлийн зээлд хамрагдана

    Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар “Боловсролын зээлийн сан байгуулж”, Оюутны хөгжлийн зээлийн журмыг баталсан. Үүнтэй холбогдуулж БСШУС-ын сайд Ж.Батсуурь нэмэлт тодруулга өглөө. Оюутны хөгжлийн зээл нь бакалаврын ангийн оюутнуудыг сургалтын төлбөрийн дарамтгүй суралцуулах, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой юм. Тухайн оюутан 2.0-оос дээш голч дүнтэй суралцдаг бол барьцаагүй зээлийг урт, богино, хүүг бууруулах гэсэн гурван …

  • 6 October

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга “Боловсролд ээлтэй-Засаг дарга” боллоо

    Монголын багш нарын баярын 50 дахь өдөр, Нийслэлийн Боловсролын байгууллага үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойн арга хэмжээ Соёлын төв өргөөнд болж, нийслэлийн боловсролын салбарын шилдэгүүдээ тодрууллаа. Энэ үеэр Нийслэлийн Боловсролын газраас “Боловсролд ээлтэй-Засаг дарга”-аар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат тодорсоныг уламжилж, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Өргөмжлөл” гардуулж өгөв. Энэхүү “Өргөмжлөл” нь Чингэлтэй дүүрэг боловсролын салбараа тэргүүлэх чиглэл болгож хүүхэд …

  • 6 October

    Оюутнууд сургалтын төлбөрийн зээл авах эрхтэй боллоо

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Сургалтын төрийн сангийн чиг үүргийг өргөжүүлж, “Боловсролын зээлийн сан” болгон өөрчлөх, орон тоо, цалингийн санг баталж хэрэгжүүлэхийг сайд Ж.Батсуурь, Б.Чойжилсүрэн нарт даалгалаа. Сангийн дүрэм, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, Оюутны хөгжлийн зээлийн журмыг мөн баталлаа. Хөгжлийн зээл нь оюутнуудыг сургалтын төлбөрийн дарамтгүй суралцуулах, дээд боловсролын байгууллагын сургалтын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой юм. Оюутан нь …

  • 5 October

    Нийслэлийн Боловсролын газрын 85 жилийн ой тохиож байна

    Улаанбаатар хотод орчин цагийн боловсролыг хөгжүүлэх үйлсийг удирдан зохион байгуулдаг “Нийслэлийн Боловсролын газар байгуулагдсаны түүхэн 85 жилийн ой” энэ өдрүүдэд тохиож байна.  Тус газраас ойн баяраа угтаж 85 бүтээлч ажлыг  хэрэгжүүлжээ. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 618 цэцэрлэгт 100 728 хүүхэд, ерөнхий боловсролын 220 сургуульд 236 973 сурагч суралцаж 25 413 багш сурган хүмүүжүүлэгч, ажилтан албан хаагч ажиллаж  байгаа юм …

  • 1 October

    Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

    Монгол Улсын Боловсролын их сургуулийг 65 жилийн ойг нь тохиолдуулан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан гардуулан өгсөн юм. Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан хэлсэн үгэндээ:  “Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид аа, Хүндэт багш, оюутнууд аа, Монгол Улсын Боловсролын Их Сургуулиар овоглодог эрдэмтэн судлаачид, төгсөгчид, оюутнууд, ажилтан, албан хаагчид Та бүхэнд …

September, 2016

  • 30 September

    Чингэлтэй дүүргийн сургууль, цэцэрлэгүүдийн шилдгүүдийг тодруулав

    Чингэлтэй дүүргийн багш нарын баярын нэгдсэн арга хэмжээний үеэр дүүргийн шилдэг багш, тэргүүний сургууль цэцэрлэгүүдийг тодруулж, шагнал гардуулах уламжлалт ёслолын арга хэмжээ болов. Сургуулийн өмнөх боловсролын онцлох багшаар 126 дугаар цэцэрлэгийн багш М.Түвшинжаргал, Бага боловсролын Онцлох багшаар 39 дүгээр сургуулийн Бага ангийн багш Д.Баяртуул, Мэдээлэл, технологи, гоо зүйн Онцлох багшаар 72 дугаар сургуулийн багш Ц.Дүүрэнжаргал, Монгол хэл, уран зохиолын Онцлох …

  • 28 September

    МАСТЕР БОРЛУУЛАГЧ™ борлуулах ур чадвар, техникийг сайжруулах сургалт 10.01-02

    MLC Training ХХК-аас 2009 оноос хойш тасралтгүй амжилттай зохион байгуулж байгаа Мастер борлуулагч™, худалдах, борлуулах ур чадварыг эзэмшүүлэх түргэвчилсэн сургалт элсэлтээ авч эхэллээ. Борлуулах үйл явцын шилдэг аргазүйг эзэмшүүлэх, шилдэг борлуулагчдыг хөгжүүлэх зорилго бүхий энэхүү сургалт нь борлуулалтын ажилтан, худалдааны зөвлөх, борлуулалтын менежер, удирдах ажилтнууд болон борлуулалтын ур чадвараа сайжруулахыг хүссэн хүн бүр оролцох боломжтой. Хэрэглэгчдийн худалдан авах чадвар дээшилж, зах …

  • 26 September

    БСШУС-ын сайд Ж.Батсуурь паралимпийн баг, тамирчдыг хүлээн авч уулзлаа

    БСШУС-ын сайд Ж.Батсуурь өнөөдөр  “Рио 2016” Зуны XV паралимпийн наадамд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон баг, тамирчдыг хүлээн авч уулзлаа. Энэ удаагийн наадамд Монгол Улсаа төлөөлөн найман тамирчин оролцсоноос хоёр хүрэл медаль хүртсэн юм. Тодруулбал,жүдоч Б.Ууганхүү, пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ нар хүрэл  медаль хүртэж, байт харвааны холимог баг болох Д.Баатаржав, Б.Оюун-Эрдэнэ нар шагналт IV байр эзэллээ. Мөн хөнгөн атлетикийн тамирчин Г.Цогтгэрэл …

  • 22 September

    Улаанбаатар хот дахь үнэ төлбөргүй англи хэлний ярианы клубууд

    Орчин үед хүн болгон англи хэлийг бие даан суралцах боломжтой болсон хэдий ч ярианы чадвараа сайжруулах нь хамгийн хэцүү байдаг билээ. Хэдийгээр уншиж, бичиж чаддаг болсон ч ичимхий зан, алдаа гаргахвий гэсэн айдсаас мөн яриагаа сайжруулах орчин бүрэлдэхгүйн улмаас нэг л болж өгөхгүй байгаа бол та Улаанбаатар хотод зохион байгуулагддаг англи хэлний ярианы клубуудад очоод үзэхэд илүүдэхгүй юм. Олон шинэ …