Үр дүнд суурилсан боловсролын CDIO стандарт, арга зүйг түгээх сургалт зохион байгуулагдаж байна

11091БСШУСЯ, Сингапурын Темасек сан, Сингапурын Политехникийн дээд сурууль, ШУТИС, МУИС, ХААИС хамтран 2016 оны 11 сарын 07-ноос 11-ний хооронд Үр Дүнд Суурилсан Боловсролын CDIO стандарт арга зүйг Монгол улсын их дээд сургуулиудын 120 профессор багш нарт түгээн дэлгэрүүлэх сургалт зохион байгуулж байна.

Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд дээд боловсролын сургалтын системдээ багш төвтэй сургалтаас суралцагч төвтэй сургалтанд шилжих, сургалтын үр дүнг суралцагчдийн эзэмшсэн мэдлэг, ур чадвараар үнэлэх,  зөвхөн онолын мэдлэг олгох бус практик ур, чадварыг онолтой хослуулах, төсөлд буюу асуудалд суурилсан сургалтаар дамжуулан суралцагчдад багаар ажиллах, харилцааны болон  бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, систем бий болгох ур чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн технологи, арга зүйг эрчимтэй нэвтрүүлж байна.

11092

1989 оноос эхлэн Австрали, Канад, Тайван, Гонконг, Энэтхэг, Ирланд, Япон, Солонгос, Малайз, Шинэ зеланд, ОХУ, Сингапур, Өмнөд Африк, Шри-Ланк, Турк, Англи, АНУ, Хятад зэрэг улс орнууд “Outcome Based Education(OBE)” буюу “Үр дүнд суурилсан боловсрол(ҮДСБ)” гэж нэрлэгдэх боловсролын онол, арга зүйг дээд боловсролын системдээ нэвтрүүлснээр сургалтын менежмент, чанар, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгээр дэлхийд тэргүүлж байна.

Инженер технологийн боловсролд зориулан хөгжүүлсэн Үр Дүнд Суурилсан Боловсролын CDIO (Сэтгэх-Зохиох-Бүтээх-Хэрэглэх) загварыг 2015 оноос БСШУСЯ-ны L2276 дээд боловсролын шинэчлэлийн төслийн санхүүжилтээр ШУТИС-ийн Цахилгаан холбоо, Үйлдвэрлэлийн автоматжуулалт, Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи хөтөлбөрүүдэд амжилттай нэвтрүүлж байна.

11093

Энэ төслийн хүрээнд 2015 оны 11 сараас 2016  оны 05 сарын хооронд Сингапурын Темасек сангийн дэмжлэгтэйгээр Сингапурын Политехникийн дээд суруулийн сургагч багш нар ШУТИС, МУИС, ХААИС-ийн 160 гаруй профессор багш нарт CDIO стандарт арга зүйн 5 цуврал сургалт зохион байгуулж үндэсний 20 сургагч багш бэлтгэсэн юм.

Эдгээр сургагч багш нар CDIO стандарт арга зүйг Монгол улсын их дээд сургуулиудын багш нарт түгээн дэлгэрүүлэх цуврал сургалтууд зохион байгуулах юм.

Монгол Улсын засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн (ЗГҮАХ-3.2.18)-д “Үр дүнд суурилсан боловсрол (ҮДСБ)-ын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх” зорилт дэвшүүлсэн нь зөвхөн инженер технологийн боловсролд CDIO стандарт арга зүй нэвтрүүлэх бус бүх шинжлэх ухааны салбар чиглэлүүдэд Үр дүнд суурилсан боловсрол тогтолцоог нэвтрүүлэх, улмаар Монгол улсын бүх их дээд сургуулиудын сургалт, судалгааны ажлын чанар, менежментийг шинэ шатанд гаргах боломжийг бүрдүүлж байна.

БСШУСЯ

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …