“Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өргөн барив

Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ж.Батсуурь өнөөдөр /2016.11.24/ “Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өргөн барилаа.

Монгол Улсын  Их Хурал 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан билээ. Үүнтэй холбоотойгоор хуулийн зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болоод байна.

 

Түүнчлэн Дээд боловсролын тухай хуулийн зохицуулалтаар төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөлийг байгуулахад үүсгэн байгуулагч буюу төрийн төлөөллийг Боловсролын тухай хуульд заасан  51-60 хувь байснаас 21-30 хувиар бага тогтоосон нь төр төлөөллөөрөө дамжуулж өмчөө ашиглах, хамгаалах, үр дүнтэй зохион байгуулах, хуульд заасан эрх, үүргээ бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдлыг бий болгосон байна.

Иймд дээр дурдсан асуудлыг шийдвэрлэх, хууль хоорондын зөрчлийг арилгах,  дээд боловсролын байгууллагын захирлыг томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтныг тодорхой болгох зорилгоор Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг боловсруулжээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …