Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (БСШУСЯ), Беларусийн Шинжлэх Ухаан, Технологийн Улсын Хороо (БШУТУХ) 2017-2018 онд гүйцэтгэх хамтарсан төслийн уралдааныг дахин зарлаж байна. Хамтарсан төслийн чиглэлүүд Хамтарсан судалгааны төсөл хоёр талын сонирхолд нийцсэн, Беларусь-Монголын эрдэмтдийн хамтран гүйцэтгэж байгаа судалгааны дараах салбаруудын ажлууд байна: Наноматериал, материал судлал, Лазер, лазерын болон оптоэлектроникийн технологи, Анагаах ухаан, эм зүй, биотехнологи, Нисгэгчгүй нисэхийн систем ба агаар …