Нийслэл хотын хэмжээнд 2015 оны эхний 5-н сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 249 гэмт хэрэг бүртгэгдэж, 248 иргэн хохирсоны 90,3 хувь эмэгтэй, 9,6 хувь эрэгтэй хүн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэрэг 20,8 хувь, хохирогч 19,8 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Хүчирхийллийг хэлбэрээр харахад бие мах бодын хүчирхийлэл 78,1 хувь, сэтгэл санааны хүчирхийлэл 20,5 хувь, …