Tag Archives: Ерөнхийлөгчийн мэндчилгээ

January, 2017

  • 1 January

    Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээ

    Сайн байцгаана уу! Эрхэм хүндэт ард иргэд ээ! Та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье. Улиран шилжирч буй 2016 он Монгол түмний хувьд түүхэн үйл явдлаар дүүрэн он байлаа. 2016 онд манай гаригийн хоёр тив – Ази Европын удирдагчид Монголд чууллаа. Бүтэн зууны туршид нэг улсад, нэг удаа тохиох түүхэн чуулга уулзалтыг монголчууд нэр төртэй …

January, 2016

  • 1 January

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ард түмэндээ хандан шинэ оны мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үг

    Сайн байцгаана уу Эрхэм хүндэт ард иргэд ээ, Та бүхэндээ шинэ жилийн үдшийн мэндийг хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье. Удахгүй 2015 шилжирч, шинэ 2016 он айлчлан ирэх гэж байна. 2015 он хүн төрөлхтний түүхэнд тод мөрөө үлдээгээд буцаж байна. 2015 он дэлхийн хамтын нийгэмлэгийн хэтийн зорилт, тулгамдсан асуудлын шийдлийг тодорхойлоход түүхэн жил байлаа. 2015 онд НҮБ-ын бүх гишүүн …

March, 2015

  • 22 March

    Ц.Элбэгдорж: Наурыз бол манай ард түмний эрдэнэ мэт эрхэмлэдэг баяр юм

    Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд өдөр, шөнө тэнцэх өдрөөр казах түмэн Наурызийн баяр, Нарны баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Наурызийн баярт зориулсан “Домборын эгшиг-2015” урлагийн тоглолт өнөөдөр Соёлын төв өргөөнд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүдийн төлөөлөл оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж урлагийн тоглолтод хүрэлцэн ирэгсэд болон казах түмэнд хандаж хэлсэн үгэндээ “Өнөөдөр уламжлалт сайхан баяр, Наурызийн баяр эхэлж байна. Өдөр, …

February, 2015

  • 18 February

    Монгол улсын Ц.Элбэгдоржийн сар шинийн мэндчилгээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Билгийн тооллын XYII жарны хөхөгчин модон хонин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан ард түмэндээ хандаж мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр хэлсэн үгэндээ “Та бүхнийхээ түмэн амгаланг айлтгая. Сар шинэдээ сайхан шинэлж байна уу. Энэ жил өнтэй сайхан гарч байна. Өвгөн жил улирч, өнтэй жил ирж байна. Энэ жилийн өвөл хаа сайгүй сайхан боллоо. Өнтэй жил гэдэг энэ байх …

January, 2015

  • 1 January

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрээс шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ

    Эрдэнэт хот. Уулын баяжуулах үйлдвэр Эрхэм хүндэт ард иргэд ээ, Гучин гурван жилийн өмнө ажлын гараагаа эхэлж байсан төрөлх үйлдвэрээсээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлж байгаадаа баяртай байна Эрдэнэт үйлдвэр бол манай мөнхийн найрамдлын бэлгэдэл Монголын ард түмнийг бүтээлч үйлсэд уриалан дуудагч гайхамшигт бүтээн байгуулалт билээ. Монголчууд бидний бүтээн босгох эрин үе ирж байна. Өнгөрсөн богино хугацаанд улс орны хэмжээнд олон …