Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос эрхлэн 2015 оны 5 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн удирдлагын чадавхийг бэхжүүлэх нь” төсөл, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын ажилтнуудын ээлжит чуулга уулзалтыг Дархан-Уул аймагт зохион байгуулав. “Нутгийн өөрөө удирдах байгууллагын хөгжил ба эрх зүйн орчны асуудлууд” сэдэвт энэхүү …