Tag Archives: мэдээлэл

May, 2016

  • 2 May

    Малчдад 10 хувийн хүүтэй зээлийг Хаан болон Төрийн банкаар олгоно

    Монгол Улсын Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд ХААН Банк малчны зээлийн жилийн хүүгээ 10 хувь болгон буурууллаа. Өнөөдөр уг ажлын хүрээнд “Малчдын үйлдвэрлэл-технологийг дэмжих, экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх” дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичигт ХХАА-н сайд Р.Бурмаа, ХААН Банкны удирлагууд гарын үсэг зурлаа.             Ингэснээр Засгийн газраас мал аж ахуйн үйлдвэрлэл, борлуулалтыг дээшлүүлэх, мал аж …

April, 2016

  • 29 April

    Д.Дагвадорж хүндэт доктор болжээ

    Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж Япон Улсын Нагоно мужийн Мацумото их сургуулийн хүндэт доктор болжээ. Тэрбээр сүүлийн үед ойр ойрхон Наран улсыг зориод байсан нь ийм учиртай байсан аж. Түүнчлэн их аварга Монголоосоо олон хүүхэд Японд сургахаар болсон байна. Тэдний нэг нь хэдхэн хоногийн өмнө “Буянт-Ухаа” спортын ордонд болсон “Рио-2016” олимпийн эрх …

  • 26 April

    Монголын энхийг сахиулагчид олон мянган иргэний амь насыг аварлаа

    БНӨСУ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монголын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны энхийг сахиулагч нар маань болзошгүй аюулаас ажиллагааны газар орноо аварсан бахархлын мэдээ ирлээ. Ахлагч Э.Энхээ, С.Эрдэнэбилэг нар харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байхдаа сэжиг бүхий орон нутгийн 4 иргэнийг анзаарч, үүсэх аюулаас олон мянган иргэдийн амь насыг хамгаалж чадсан байна. Тодруулбал, тус орон нутгийн иргэд үүрийн цагаар дотоодын дүрвэгсдийн …

  • 25 April

    Тариаланчдад олгох зээлийг “Монгол тариалан корпораци”-аар дамжуулан олгоно

    Тариаланчдад олгох зээлийг “Монгол тариалан корпораци”-аар дамжуулан олгоно 2. 2016 онд газар тариалангийн үйлдвэрлэлийг хэвийн явуулах зорилгоор “МОНГОЛ ТАРИАЛАН КОРПОРАЦИ”-ийг байгуулж тариаланчдад зээл олгохоор боллоо. 3. Тариалангийн зориулалтаар газар эзэмших эрхтэй, уринш боловсруулж бэлтгэсэн, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалдаг туршлагатай тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж хамрагдах бөгөөд, намрын ургац газар эзэмших эрхээ барьцаалан, зээл авах боломж …

  • 25 April

    Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөг болно

    Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 120 дугаар тогтоолоор жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилтны баярын өдөр болгох тухай шийдвэр гарсан билээ. Энэхүү эрхэм, хүндтэй баярын өдрийг тохиолдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын “Нээлттэй өдөрлөг”-ийг энэ сарын 27-ны өдөр Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Тус …

  • 21 April

    ”THE SPRING fashion’s night out”

    4-р сарын 23-ны Бямба гарагт  “THE SPRING fashion’s night out” нэртэй нэгэн онцгой үдэш болох юм. ARIUNAA SURI брэнд үндэсний уламжлалт хувцасны элементийг шингээсэн өдөр тутмын спортлог чөлөөт  загваруудаа Дани улсын гоёл чимэглэлийн DYRBERG/KERN брэндийн бүтээгдэхүүнүүдтэй хослуулан толилуулна.  Энэ удаагийн шоунд Топ модель Урнаа болон бусад шилдэг моделиуд оролцож загвар үзүүлэх юм байна. Энэ үдшийн хөтөлбөрт: – ARIUNAA SURI брэндийн …

  • 21 April

    Г.Баярсайхан: “Алтан хайч”-аас Абу Дабид өрсөлдөх шилдгүүд тодорно

    Үсчин, гоо сайханчдын ур чадварыг сорьдог “Алтан хайч” улсын уралдаан өнөөдөр эхэллээ. АСА циркт болж буй 14 дэх удаагийн “Алтан хайч” тэмцээнд  үсчин гоо сайханч мэргэжлээр сургадаг  хот, хөдөөгийн мэргэжлийн боловсролын 14 сургуулийн 144 оюутан суралцагч  ур чадвараа сорьж буй юм. Энэ удаагийн тэмцээн ирэх онд АНЭУ-ын Абу Даби хотноо болох Дэлхийн ур чадварын олимпод оролцох шилдгүүдийг тодруулах нэг шат …

  • 20 April

    Гэрийн нөхцөлд ногоо тарьж сурцгаая

    Гэрийнхээ тагтанд жимс, ногоо тарьж болно Зөвхөн цэцгийг тасалгаанд тарьдаг гэсэн ойлголт байхгүйг Р.Балжинням доктор баталжээ. Тэрээр улаан лооль, өргөст хэмх, чинжүү, сонгино зэргийг тасалгааны нөхцөлд тарих технологийг боловсруулсан нь үр дүнд хүрсэн байна. Жимс, ногоог цэцэгтэй адил нэг нэгээр нь саванд суулгана. Ингэж суулгасан улаан лооль, чинжүү, өргөст хэмхээс гэр бүлийнхээ жилийн хэрэгцээний ногоог хураачихдаг гэнэ. Р.Балжинням гуайгаас тасалгаанд …

  • 18 April

    З.Энхболд: Монголын нийгэмд боловсрол, технологи хоёр л улстөржиж хэрхэвч болохгүй

    Төрийн үйлчилгээ цахимжих их өөрчлөлтийн голомтод ажиллаж яваа Дата төвийн захирал З.Энхболдтой ярилцлаа Ярилцлагаа таны төгссөн сургууль, эзэмшсэн боловсролын тухай эхэлье гэж бодлоо ? Би 1993 онд 1-р сургуулд 7-р ангидаа орж суралцаад нэг жилийн дараа тухай үеийн анхны хувийн сургуулиудын нэг Хан-Уул дээд сургуулийн бизнесийн эдийн засаг, хэрэглээний математикийн ангид шалгалтыг нь өгч тэнцэж орсон. Сурахын хажуугаар Худалдаа хөгжлийн банканд дадлагаар ажиллаж байхдаа банкны санхүү …

  • 18 April

    С.Төмөрхүү: Шинэ холболтын журмыг мөрдсөнөөр хэрэглэгчдийн нуруун дээрх ачаа багасна

    Ч.Үл-Олдох  Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн шинэ холболтын үйлчилгээ энэ сарын 15-аас эхлэн шинэ журмаар иргэн, аж ахуйн нэгжүүдэд хүрч эхэлнэ. Энэ талаар тус компанийнгүйцэтгэх захирал Ш.Төмөрхүүтэй ярилцлаа. -Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн өнөөгийн байдал, холболтын ачаалал, даац  ямар байгаа вэ? -Манай компани өнөөдрийн байдлаар нийслэлийн найман дүүрэг, Төв аймгийн 16 сумын  нийт  327 мянга шахам хэрэглэгчид цахилгаан эрчим хүч …

  • 16 April

    Нийслэлийн тусгай сургуулиуд урлагаар өрсөлдлөө

    Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн  55 дугаар тусгай  сургуулийн хамт олон 40 жилийн ойг угтан нийслэлийн тусгай сургуулиудын дунд “Урлагийн наадамд”-ыг 2016 оын 4 дүгээр сарын 22-ны өдөр Жанжин Сүхбаатарын нэрэмжит   БЗД-ийн  соёлын төвд амжилттай зохион байгууллаа. Тусгай сургуулиуд нь оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургаж хөгжүүлж , хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх болон амьдрал хөдөлмөрт бэлтгэх сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг явуулдаг ба тэдэнд …

  • 15 April

    Трамодол авч явсан Монгол хүнийг буриадын хил дээр саатуулжээ

    Энэ сарын 12-13-ны өдрүүдэд Монгол-Оросын хилийн Хиагт боомт дээр монгол улсын дөрвөн ч иргэн хил, гаалийн зөрчил гаргаж захиргааны хэрэг үүсгэсний нэг нь хүчтэй үйлчилгээ бүхий трамодол гэдэг эм авч явсан нь илэрчээ. Гаалийн шалгалтын үеэр үнэрч нохой энэ эмийг тухайн иргэний тээврийн хэрэгсэл дотроос олсон байна. Монгол Улсын иргэн энэ эмээ өөрөө ууж хэрэглэдэг, гэж тайлбарласан ч гаалийн бичиг …

  • 15 April

    200 ‎гаруй‬ ‪‎тээврийн‬ ‪‎хэрэгсэл‬ ‪цасанд‬ ‪‎боогджээ‬

    Ойрын өдрүүдэд ‪‎ихэнх‬ нутгаар хур тунадас орж, цасан болон шороон шуурга шуурахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулсан билээ. Тодруулбал, яг одоо Тахилтын даваанд 200 гаруй тээврийн хэрэгсэл цасанд боогджээ. Түүнчлэн Дархан-Уул, Орхон, Булган аймгийн хөдөлгөөнийг түр зогсоох чиглэлийг Онцгой байдлын ерөнхий газраас зогсоогоод байна.

  • 13 April

    Юнивишн групп ХХК, Скаймедиа ХХК өрсөлдөөний хууль зөрчиж байна

    ШӨХТГ-аас Юнивишн групп ХХК, Скайтел ХХК-д албан шаардлага хүргүүллээ. Уг албан шаардлагад тус компаниуд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзжээ.

  • 8 April

    Та “Улаан ном”-ыг хэр сайн мэдэх вэ?

    БОНХАЖЯ, түүний харъяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, санаачлан Байгал хамгаалах сан, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн ЕБС-ийн захиргаад хамтран  БОНХАЖ-ын сайдын ивээл дор “Монгол Улсын “Улаан ном”-ыг хэн сайн мэдэх вэ?” сэдэвт сургалт, танин мэдэхүйн уралдаант тэмцээнийг ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулна. Уг тэмцээнд нийслэлийн есөн дүүргийн сурагчид хоёр үе шатанд өрсөлдөх аж. Эхний шатны шалгаруулалт дөрөвдүгээр сарын …