Цаг уурын орчны шинжилгээний газраас сэрэмжүүлж байна. Гол нууруудын ус цөмрөх аюултай учир иргэд олон нийт мөсөн дээгүүр явахгүй байхыг анхааруулж байгаа юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монгол орны ихэнх гол, мөрөнд битүү мөсөн бүрхүүл тогтож, жижиг гол мөрөн ёроолдоо хүртэл хөлдсөн. Гэвч зарим томоохон гол мөрөнд мөсөн зах өргөсөн зузаарч, шингэн ба өтгөн зайр, нимгэн мөсөн бүрхүүл үүсэх зэрэг …