Налайх дүүрэгт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Ажигана” ХХК-ийн “Оргио” тахианы үйлдвэрийн үйл ажиллагаатай Налайх дүүргийн удирдлагууд танилцлаа. Тус үйлдвэр 2012 онд 30 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө 243 ажилтантайгаар ISO-9001 стандартыг хэрэгжүүлэн үйл ажиллагаагаа явуулдаг байна. “Байгууллагын хүний нөөцийн бодлогын хүрээнд жендерийн эрх тэгш байдлыг эрхэмлэн, өрх толгойлсон иргэдийг дэмжиж ажиллахыг эрмэлздэг. Тийм ч учраас нийт ажиллагсдын …