Хэнтий аймгийн Баян-Овоо сумын төвөөс зүүн зүгт 4 км зайд орших Гүрмийн нууранд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын аврах бүлэг завьт эргүүлийн үүргийг гүйцэтгэж, усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг иргэдэд тогтмол хүргэн ажиллаж байна. Ажиллах хугацаандаа хийлдэг гудас, хантааз, цагирагтай хөвж нуурын төв хэсэгт хүрснээр эрэг рүү гарч чадахгүй эрсдэлт байдалд орсон дөрвөн иргэн, есөн хүүхэд, …