Монгол Улсын соёлын биет бус өвийг хадгалж, хамгаалах, өвлөн уламжлагчдыг дэмжих, алдаршуулах зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль, соёлын биет бус өвийн их наадам улсын хэмжээнд амжилттай зохион байгуулагдаж, нийслэл Улаанбаатар хотын өвлөн уламжлагчид тэргүүн байр эзэллээ. Энэхүү фестивалийг ЮНЕСКО-ийн 2003 оны “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” конвенц, Монгол Улсын соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд НЗДТГ, …
Tag Archives: нийгэм
October, 2025
-
10 October
Дулааны IV цахилгаан станцын захирал Ү.Төмөрхуягийг АТГ яагаад шалгадаггүй вэ?
Үндсэн хуулийн цэцийн дарга асан Дорнодын Д.Одбаяр төрийн томчуудыг хормойдсоор байгаад Хонконгийн консулаар нэгэнтээ явчихсан. Ёс зүйг эрхэмлэдэг оронд бол улсаа дэлхийд шившиглэж байсан хүнийг хилийн дээс алхуулж, алба хашуулахгүй нь мэдээж. Ер нь төрийн алба ой санамжтай байх ёстой. Харамсалтай нь Монголд энэ бол зүгээр л тунхаглал төдий. Тухайн үед эрх баригч намын дарга нартай хэн ойр байна тэр нь ямар …
-
10 October
Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн 8 орны 260 иргэнийг албадан гаргалаа
Гадаадын иргэн харьяатын газар өнгөрөгч есдүгээр сараас эхлэн улсын хэмжээнд нэгдсэн хяналт шалгалтыг зохион байгуулж, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулж, хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан 8 орны 260 иргэнийг албадан гаргалаа. Тодруулбал, Узбекистаны 6, ОХУ-ын 4, Филиппиний 4, БНСУ-ын 2, Энэтхэгийн 1, Туркийн 1, БНХАУ-ын 242 иргэн Монгол Улсад аяллын буюу жуулчин ангиллын визээр орж ирээд барилга, зам, гүүрний …
-
10 October
Times Higher Education байгууллагын Дэлхийн их сургуулиудын эрэмбэ-2026-д МУИС дахин багтлаа
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичгүүд, МУИС-ийн Стратегийн төлөвлөлтөд их сургуулийг олон улсын нэр хүнд бүхий байгууллагаар үнэлүүлж, эрэмбэлүүлэх тухай заасан байдаг. 2024 онд МУИС нь олон улсын чансаа тогтоодог хамгийн нэр хүндтэй байгууллагын нэг болох Times Higher Education байгууллагын суурь болзлыг хангаж World University Ranking-2025 жагсаалтад анх удаа багтаж 1501+ байр эзэлсэн билээ. Суурь болзлыг хангаж, уг жагсаалтад …
-
9 October
Хагас коксон шахмал түлш хэрэглэснээр агаарын бохирдлыг 45 хувиар бууруулна гэв
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо өчигдөр хуралдаж, хагас коксон шахмал түлшийг өнөөдрөөс борлуулах шийдвэрийг гаргасан. Өнөөдөр нийслэлийн долоон дүүргийн гэрээт борлуулалтын 331 цэгээр 1535 тонн сайжруулсан шахмал түлш, 940 тонн хагас коксон шахмал түлшийг борлуулж байна. Улаанбаатар хотын 23 агуулахад хагас коксон шахмал түлш, сайжруулсан түлшний 35 мянган тонн аюулгүй нөөцийг бүрдүүллээ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон …
-
9 October
С.Энхбаяр: Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй 150 лифт байна
Улаанбаатар хотын хэмжээнд орон сууц, албан байгууллагын нийт 8524 лифт байдаг. Эдгээрийн ашиглалтын хугацаа, чанар, аюулгүй байдалд нийслэлийн Хяналт шалгалт газраас холбогдох шалгалтыг хийж байна. Энэ хүрээнд НХШГ-ын дарга С.Энхбаяр болон холбогдох албаныхан БЗД-ийн 18 дугаар хороо, 38 дугаар байранд ажиллалаа. Тодруулбал, Улаанбаатар хотын хэмжээнд орон сууц, албан байгууллагын нийт 8524 ширхэг лифт байдаг. Эдгээрээс ашиглалтын шаардлага хангахгүй 150 лифт …
-
8 October
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн 14 дүгээр ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг төрийн одон, медалиар шагналаа. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, даян дэлхийн энх амгалан, аюулгүй байдлын төлөө эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, ур чадвараа дайчлан, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн энхийг сахиулагчдад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний …
-
8 October
Г.Дамдинням:Шатахууны хангамж тасалдаагүй, нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл хийлээ. Тэрбээр “Засгийн газраас шатахуун, дизель түлшний аюулгүйн нөөц бүрдүүлэх тогтоол баталлаа. Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр шатахууны тасалдал үүссэн тухай мэдээлэл гарч байгаа нь ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Засгийн газраас энэхүү асуудлыг нягтлан шалгах, худал мэдээлэл тараасан …
-
7 October
Эрүүл мэндийн сэтгүүлч Б.Ундрах “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдлаа
Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо болон эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клубийг үүсгэн байгуулагч, сэтгүүлч Б.Ундрахыг “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт цол, тэмдгээр шагналаа. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд оруулж буй түүний үйл хэргийг үнэлж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар Засгийн газрын шагналыг ийнхүү олголоо. Түүний хувьд хэвлэл мэдээллийн салбарт хөл тавиад 19 жил, үүнээс 13 жилийн хугацаанд нь …
-
7 October
“Эрдэнэс Тавантолгой” ХК 6,4 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг биржээр арилжааллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 6,4 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг АНХ УДАА БНХАУ-ын Цао Фейдянь боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. Өмнө нь Монгол Улс Гашуун сухайт-Ганц мод, Ханги, Шивээ хүрэн боомтоор нүүрсээ экспортод гаргаж байсан бол энэ удаа ЭКСПОРТЫН ШИНЭ ГАРЦ нээж БНХАУ-ын зах зээлийн гүнрүү буюу гуравдагч орнуудтай …
-
6 October
Шинжлэх Ухааны академи Их чуулганаараа Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэн дэмжлээ
Энэ сарын 03-ны өдөр Шинжлэх Ухааны Академи Их чуулганаараа “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг хэлэлцэж, саналаа нэгтгэлээ. Таван жилийн хөгжлийн үндсэн чиглэлийг тус академийн их, бага чуулганаар дараалан хэлэлцүүлж эрдэмтдийн саналыг тусгаж байгаа нь анхны тохиолдол болохыг талууд онцолж үнэлэв. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн …
-
6 October
Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 3621 ам.метр газарт Гурвалжингийн гүүр орчимд байсан том оврын машин техникийг нүүлгэн шилжүүлнэ
Нийслэлийн Баянгол дүүрэгт Гурвалжингийн гүүр орчимд том оврын машин техник болон нийтийн эзэмшлийн зам, талбай дээр элс, цемент, хайрга зарж байгаа асуудлыг цэгцэлж, үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд Баянгол дүүргийн 20, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Гурвалжингийн гүүр орчимд байсан том оврын машин, техник байршуулах гурван байршлыг танилцуулж, улмаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны …
-
6 October
Аравдугаар сард ихэнх нутгаар хүйтэрч хур тунадас орох төлөвтэй байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сард агаарын дундаж температур нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас нутгийн баруун хэсгээр бага, зүүн өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч хур тунадас орох төлөвтэй байна. Иймд малчид, ард иргэд та бүхэн …
-
6 October
Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах үндэслэл
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хууль, парламентын засаглал руу халдаж, хууль тогтоомжийг зөрчин, эдийн засгийг доройтуулж, тодорхой тооны компаниудын эрх ашигт үйлчилж, нийгмийг эмх замбараагүй байдал руу түлхэж байгаа учраас түүний тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзэн УИХ-ын гишүүн П.Сайнзориг огцруулах санал гаргаж буйгаа мэдэгдлээ. П.Сайнзориг гишүүний гаргасан засаг огцруулах бичигт одоогоор УИХ-ын 40 гаруй гишүүн нэгдэж, …
-
6 October
УЕПГ: “НҮҮРСНИЙ” гэх нэршилтэй хэрэгт одоогоор 88 хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгээд байна
Прокурорын байгууллагаас нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргүүдийг мөрдөн шалгах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, дээрх хэргийн явц, үр дүнгийн талаар өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийт 14 удаа олон нийтэд мэдээлэл хүргэж байсан. Уг ажлын хэсгээс 124 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 156 хүн, 3 хуулийн этгээдийг яллагдагчаар татсанаас 108 хүн, 3 хуулийн этгээдийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл